x

Д.Сарангэрэл: Фэйсбүүкийг хаах албан ёсны шийдвэр хаана ч гараагүй

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл фэйсбүүкийг хаах эсэх талаар болон ОХУ-аас ирсэн монгол оюутнуудын талаар байр сууриа илэрхийллээ.

Д.Сарангэрэл:

"Сүүлийн хэдэн өдөр Фэйсбүүкийг хаах гэж байна, тэгвэл тэмцэнэ гэсэн байр суурь сошиалд зарим хүн илэрхийлж байна.

Албан ёсны шийдвэр хаана ч гараагүй. Гарах ч үгүй байх. ФБ бол хүн хоорондын харилцааны хэрэгсэл, байр сууриа илэрхийлэх индэр, мэдээлэл авах боломж.

Харин ФБ худал ташаа мэдээлэл түгээх, хэн нэгнийг гүтгэн доромжлох, нийгмийг хагалган бутаргах хэрэгсэл байж хэрхэвч болохгүй. Үүнд хууль, хүчний байгууллага хяналт тавих шаардлагатай. Энэ тухай бичих болсон маань учиртай.

ОХУ-д сурдаг оюутнууд маань орох орон, оочих аягагүй болоод онгоц, галт тэрэг, машин гээд таарсан унаандаа суугаад 80-лаа эх орноо тэмцээд ирсэн.

Тэдний маань 32 нь асуумж болон үзлэгээр сэжигтэйд тооцогдсон учраас ХӨСҮТ-д тусгаарлагдсан. Манай мэргэжлийн хүмүүс аргагүй л туршлага чадвартай нь харагдаж байна. Өнөөдөр 32 хүүхдээс 21 нь өвджээ.

Хувь хүний онцлог, дархлаа зэргээс хамаарч халдвар авсан нь хугацааны хувьд ялгаатай оношлогдож байна. Үүнээс шалтгаалж өдөр бүр халдварын тохиолдол нэмэгдэж байна.

Яах гэж авчирсан юм. Аюул бий болгож байна гэж загнаж шүүмжилж байна. Харин энэ хүүхдүүд маань эх орондоо ирж, оношлогдож, хяналтанд байгаа нь ямар сайн хэрэг вэ.

Хүний нутагт очих газаргүй, хоол ундгүй, халдвар авсанаа ч мэдэхгүй явж байгаад цаг алдсан бол жинхэнэ аюул энэ л байхсан бус уу. Харин та бид хүн амынхаа дунд халдварын тархалт гаргахгүй байхын төлөө хамтын хүчээр хичээн зүтгэх нь хамгийн чухал. Үүний төлөө юу хийхийг Та бүхэн маань мэднэ.

Зарим нэг орны иргэд ирэх 7 хоногоос багахан хугацаагаар гэрээсээ гарч салхилах эсэхээ шийдэх тухай ярьж байна. Тиймээс одоо байгаа боломжоо алдахгүйн төлөө хичээцгээе. Хаврын сайхан өдрийг цоглог өнгөрөөж дархлаагаа дэмжээрэй" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 43 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 59 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 3 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 9 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 13 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 27 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 32 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 36 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 55 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 57 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top