x

Үндэсний оношлогоо эмчилгээний төвд иргэд даатгалаар харьяалал харгалзахгүй үзүүлэх боломжтой

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл,  Хотын дарга С.Амарсайхан нар өнөөдөр Улсын хоёрдугаар төв эмнэлгийн Үндэсний оношлогоо эмчилгээний төвийн үйл ажиллагаа болон “COVID-19” халдварын бэлэн байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг шалгав.

Шинэ төрлийн коронавирусийн халдварын үеийн болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, бэлэн байдлыг хангах чиглэлээр ажиллаж буй эмнэлгийн нэг бол Улсын хоёрдугаар төв эмнэлэг юм. Тус эмнэлэг нь өндөржүүлсэн бэлэн байдлыг хангаж ажиллах хүрээнд тусламж үйлчилгээ үзүүлэх 280 ор гаргах нөөц бололцоотой аж. Коронавирусын халдварын энэ үед 100 орыг бэлэн байдалд байлгаж байгаа юм.

Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Эрүүл мэндийн салбар, Мэргэжлийн хяналт, Онцгой байдлын газар, Цагдаагийн байгууллага болон ялангуяа ард иргэдийн ухамсартай үйл ажиллагааны үр дүнд бид өнөөдөр коронавирусийг улсын хэмжээнд хяналтдаа авч чадсан.

Иргэд онгоцоор, хилээр орж ирсэн хүмүүсээс л коронавирусийн шинжилгээ авч байна гэж ойлгож болохгүй. Бид иргэд, олон нийтээс түүврийн журмаар шинжилгээ авч, нийгэм дэх тандалтын судалгааг тогтмол хийж байгаа юм. Ард иргэд ч өөрсдөө хувийн хамгааллаа сайн хийхийн сацуу бие биедээ шаардлага, хяналтаа маш сайн тавих хэрэгтэй” гэв.

Улсын хоёрдугаар төв эмнэлгийн захирал С.Энхболд “Эрүүл мэндийн харьяа байгууллагаас хамгийн анхлан урьдчилан сэргийлэх төвийг нээгээд байна. Төвийн хувьд аппарат, тоног төхөөрөмжийг цогцоор нь шийдвэрлэж чадсан. Өвчтөн бүх шинжилгээ, оношлогоог цогцоор нь бүрэн хийлгэх боломжийг бүрдүүлж өгсөн. Хамгийн гол нь эрүүл мэндийн даатгалаар харьяалал харгалзахгүйгээр үзүүлэх боломжтой дэмжих төв байгаа” гэв.  

Өдөрт 150 мянган ширхэг амны хаалт үйлдвэрлэж байна

Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Хотын дарга С.Амарсайхан нар коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд амны хаалт, хамгаалах хувцас хэрэглэл үйлдвэрлэж буй “Мөнхийн тун” ХХК-ийн ажлын явцтай танилцав.

“Шинэ төрлийн коронавирусийн эрсдэлээс урьдчилан сэргийлэх чиглэлээр авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 30 дугаар тогтоолын дагуу эм, эмнэлгийн хэрэгсэл худалдан авах тендерт “Мөнхийн тун” ХХК шалгарч, эмнэлгийн нэг удаагийн амны хаалт, комбинзон, нэг удаагийн халад, улавч, малгай, усны гутал, повидон иодын уусмал зэрэг 12 нэрийнн хоёр тэрбум төгрөгийн хувийн хамгаалах хэрэгслийг нийлүүлэн ажиллаж байгаа юм.

Тус үйлдвэр нь амны хаалт үйлдвэрлэх хүчин чадлаа нэмэгдүүлж, өдөрт 150 мянган ширхэг маскийг үйлдвэрлэж байгаа болохыг “Мөнхийн тун” ХХК-ийн  Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг хэлж байсан юм. Мөн 250 гаруй ажиллагсадтай бөгөөд өндөржүүлсэн бэлэн байдлын энэ үед нэмэлтээр 100 хүн авч ажиллуулж байгаа аж.    

Ерөнхий сайд энэ үеэр “Улсын онцгой комиссоос хил хаах, сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоох, олон нийтийг хамарсан уулзалт, цугларалтыг хорих, хөл хорионы дэглэмийг авах зэрэг арга хэмжээг шуурхай авч, цаг алдалгүй ажилласны үр дүнд коронавирусын халдвараас урьдчилан сэргийлж чадаж байна. Гэхдээ нөгөөтэйгүүр зарим үйл ажиллагааг бид чөлөөтэй болгож байгаа. Хэрэв нөхцөл байдал хүндэрвэл бид цаашид үйл ажиллагаануудыг хааж, зогсоохыг үгүйсгэхгүй. Дэлхий дахинд нөхцөл байдал хүнд байгаа учир бид дор бүрнээ маскаа зүүж, урьдчилан сэргийлэх ёстой байна” хэмээсэн юм.   

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 21 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top