x

Коронавирус эрчимтэй хувьсан өөрчлөгдөж байгаа тул эсрэг вакцин хийхэд хүндрэлтэй гэв

Эрүүл мэндийн яамнаас коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Дэлхийн 213 улс орон, нутагт коронавирусийн халдвар бүртгэгдсэн. 2.6 сая өвчилж, 184 мянган хүн нас барж, 700 мянга гаруй хүн эдгэрч, 1.7 сая хүн эмчлэгдэж байна. 

ОХУ-д 58 мянга гаруй хүн өвчилж, өвчлөлийн тархалт эрчимтэй байна. Манай улстай хил залгаа Эрхүү мужид 75, Буриадад 153, Алтайд 58, Тувад 13 хүн өвчилсөн байна. Өвчлөл хөнгөн балархай хэлбэрт байгаа тул нян тээгчээс халдвар тархах эрсдэл их байна. 

ОХУ-ын эрдэмтэдийн судалгаагаар хүүхэд балархай хэлбэрээр өвчилж, удаан хугацаагаар тээж байгаа тул хүүхэд халдвар түгээх эх уурхай болж байна гэж дүгнэсэн.

БНХАУ-ын эрдэмтэд коронавирусийн өвчлөлд 30 омог байна гэж үзсэн. Хамгийн их нас баралтыг үүсгэдэг омог нь Европ, АНУ-ын New York хотод тархсан байна. Мөн энэ вирус 19 хувьсал, өөрчлөлтөд орсон гэсэн судалгааг хийсэн. Ийм учраас коронавирус маш эрчтэй тархаж, хувьсан өөрчлөгдөж байгаа тул яг өөрт нь тохирсон эм, эсрэг вакцин гаргахад нилээд хүндрэлтэй болж болзошгүйг анхааруулсан байна. 

Манай улсын хэмжээнд ажиглалтад 1249 хүн байна. Үүнээс 36 хүн шинээр ажиглалтад орж, 9 хүн тусгаарлалтаас гарсан. Эмнэлгийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байна. 

Манай улсад амьсгалын 472 аппарат ажиллаж байна. Дээр нь 72 аппаратыг шинээр авсан. Дахиад 426 амьсгалын аппарат шинээр авна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог бий болгоно 43 мин Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмийн баталгааг сайжруулна 59 мин “Атал Бихари Важпайн нэрэмжит” төвийн төслийг эрчимжүүлэхээр санал солилцов 1 цаг 3 мин Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ 1 цаг 9 мин Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа 1 цаг 13 мин Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл 1 цаг 27 мин Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай гарагийн хамгийн том "симуляци" болжээ... 1 цаг 32 мин Евразийн зах зээлд цемент гаргахад дэмжлэг үзүүлэхийг Ерөнхий сайдаас хүслээ 3 цаг 17 мин Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 дам нурууг угсарч дууслаа 3 цаг 36 мин Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна 3 цаг 55 мин Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэлд өртөв 3 цаг 57 мин Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 20 цаг 44 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 21 цаг 9 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 21 цаг 23 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 21 цаг 26 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 21 цаг 28 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 21 цаг 47 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 23 цаг 32 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 23 цаг 33 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 23 цаг 44 мин
iИх уншсан
2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд... “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулал... Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна... Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтө... Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хү... Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд... Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын... УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэ... Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр ха... Оросоос хий худалдан авахыг Европын Холбоонд санал болгожээ Монгол улс хиймэл оюун ухаан ч ойлгож дийлэхээргүй, манай га... Баруун аймгуудын нутгаар цас орж, цасан шуурга шуурна Трамп, Путин нарын дизель түлшний тохиролцоо ширүүн шүүмжлэл... Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын 760 да... Сургууль, цэцэрлэгийн хоол үйлдвэрлэлийн нэгдсэн тогтолцоог ... Д.Дюбуа дэлхийн аварга цолоо хамгааллаа Алсалсан анги, салбарын алба хаагчдын ажиллах орчин, нийгмий... Авраамын хэлэлцээр & Трампын зүтгэл
Top