x

Д.Нямхүү: Замын-Үүдээр 58 хүн орж ирсэн, нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд. Өчигдөр ХӨСҮТ-ийн хоёр лабораторид нийт 373 шинжилгээ хийсэн. Бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнд ХӨСҮТ-д тусгаарлагдсан 194 хүний давтан, ажиглах байранд тусгаарлагдсан 164 хүний, тандалтын орилгоор цуглуулсан 15  хүний сорьцонд шинжилгээ хийсэн. 

Сэлбэ, Ивээлэн, Баянхангай, Батсүмбэр, Баянбайгаль амралтад байсан 164 хүний тусгаарлалтын хугацаа дуусаж, хоёр удаа лабораторийн шинжилгээ хийгээд сөрөг буюу коронавирус илрээгүй тул гэрийн ажиглалтад шилжүүлсэн.

2020 оны нэгдүгээр сарын 27-ноос өдийг хүртэл 1124 хүнд тандалтын зорилгоор шинжилгээ хийсэн. Манай улс 2004 оноос хойш АНУ-ын халдварт өвчний төвтэй хамтарч томуугийн тандалтын тогтолцоог эхлүүлсэн юм. Ингэснээр Монгол орны 156 цэгээс томуугийн шинж тэмдэг бүхий хүмүүсээс хамар, залгиурын сорьц авч шинжилгээ авдаг. Монгол улс дотор байгаа халдварыг тандалт шинжилгээ хийдэг том систем юм.

Үүний дагуу нийслэлийн болон дүүргийн эмнэлгүүд, төрөлжсөн эмнэлэг буюу Улсын нэгдүгээр, гуравдугаар эмнэлэгт эмчлүүлж байгаа хүмүүсийг тандаж 120 хүний сорьц цуглуулан, PCR шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 243 хүн эмчилгээ хийлгэж, хяналт тандалтад байна.

Замын-Үүдээр орж ирсэн 58 хүнээс нэг сэжигтэй тохиолдлыг тусгаарлан, сорьцыг ХӨСҮТ-ийн төв лаборатори илгээсэн. Эдгээр хүмүүсийг тэнд нь ажиглалтад авсан. Хятадын талаас шинжилгээ бүрэн хийгээд явуулсан байсан хүмүүсийг татаж авсан юм" гэв.

Өнөөдрийн байдлаар манай улсад коронавирусийн батлагдсан тохиолдол бүртгэгдээгүй байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 58 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 5 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 12 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 19 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 36 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 50 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 16 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 23 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 31 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top