Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ.
ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү: "Дөрөвдүгээр сарын 14-нд Сонгдо эмнэлэгт хоёр сэжигтэй тохиолдол илэрлээ гэсний дагуу их ажил боллоо. Нэг нь Сонгдо эмнэлэгт, нөгөө нь ХӨСҮТ-д тусгаарлагдаж дахин шинжилгээнд орсон. Энэ хоёр хүнээс PCR шинжилгээгээр коронавирус илрээгүй. Энэ шинжилгээ нь вирусийг генийн дарааллаар нь нарын тогтоож, хариуг гаргаж ирдэг лобараторийн шинжилгээ юм. Түргэвчилсэн оношлуураар авсан шинжилгээ нь эцсийн хариу болохгүйг хүн бүр анхаарах хэрэгтэй. PCR буюу лабораторийн шинжилгээ баталгаатай нь гэсэн үг.
ХӨСҮТ-д байгаа 30, тандалтын 19, Дундговь аймгаас ирүүлсэн 5 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.
ХӨСҮТ-д өнөөдрийн байдлаар 245 хүн байна. Тандалт, судалгаа, шинжилгээ үргэлжилэн хийгдэж байна. Эмнэлэгт хэвтэж байгаа хүмүүсийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ.