x

Зөвлөгөө: Марафон гүйлтэд оролцохдоо анхаарах зүйлс

“Улаанбаатар марафон-2018” маргааш Д.Сүхбаатарын талбайд 07:00-17:00 цаг хүртэл зохион байгуулагдана. Марафон гүйлтэд оролцогчдод өгөх зөвлөмжийг хүргэж байна.

Хэрэв та зүрх судас, уушгины архаг өвчтэй, гүйлт болохоос өмнө 5 хоногийн дотор халуурах, бөөлжих, шингэн алдах, даралт ихсэх, цээжээр хөндүүрлэх зэрэг зовиур илэрсэн болон хэт тарган, хэт туранхай, 18 нас хүрээгүй, өндөр настан бол эрүүл мэндийн талаас гарч болзошгүй эрсдэлээс өөрийгөө сэргийлж, холын зайн гүйлтэнд оролцохоос татгалзахыг зөвлөж байна.

Та марафон гүйлтэд оролцохоор шийдсэн бол дараах зөвлөмжийг анхаараарай.

  • Та гүйлтээс өмнө бэлтгэл, дасгал хийсэн байх, өөрийнхөө гүйж чадах зайг сонгож оролцох

  • Харьяа хорооны өрхийн эмчид үзүүлж, гүйлтэнд оролцохыг зөвшөөрсөн дүгнэлт гаргуулах

  • Марафон гүйлтийн өмнөх өдөр сайн унтаж амрах, махан хоол, хүнсний ногоог аль болох бага хэрэглэж, хөнгөн, илчлэг ихтэй хоолыг түлхүү хэрэглэж, усыг бага багаар 48 цагийн өмнөөс эхлэн уух

  • Архи, согтууруулах ундаа нь бодисын солилцоонд нөлөөлж, шингэний дутагдалтанд хүргэдэг тул марафоны өмнөх өдрүүдэд хэрэглэхийг хориглох

  • Марафон гүйлтийн үед хэт хөлрөх, цангахаас сэргийлж, 20 минут тутамд 100-200 мл усыг цангаагүй байсан ч бага багаар уух

  • Гүйлтийн үед нарны малгай болон тухайн өдрийн цаг агаарын байдалд тохируулан, аль болох хөлс сайн нэвтрүүлэх материалтай, суга, цавь, гуя үрэгдэхээс хамгаалсан зориулалтын хувцас, даавуун оймс өмсөх. Суга, цавь үрэгдэж, холгохоос сэргийлж, тос түрхэж болно

  • Гүйлтийн өдөр гэмтэл, холголтоос сэргийлж шинэ гутал, шинэ хувцас өмсөхөөс зайлсхийх

  • Гүйлт дуусмагц өмсөж байсан хувцсаа сольж, өмсөх

  • Марафон гүйлтийн өмнө болон дараа нь биеийн жингээ үзэж, алдсан жингийн 1 кг тутамд 1 литрээр тооцож усыг бага багаар уух.

 Эх сурвалж: Нийслэлийн Эрүүл Мэндийн Газар

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 34 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 39 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 43 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 50 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 53 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 57 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 1 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 4 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 21 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 35 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 39 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 42 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 56 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 1 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 4 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 8 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 10 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 16 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 23 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top