x

А.Амбасэлмаа: Өвчлөл бүртгэгдсэн Москвагийн ТЗДС-иас ирсэн манай оюутнаас коронавирус илэрсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийв. Өнөөдөр тусгаарлагдаж байсан иргэдээс коронавирусийн 13 шинэ тохиолдол бүртгэгдэж, монгол улсад батлагдсан 30 тохиолдол бүртгэгдэв. Харин 5 иргэн эдгэж, эмнэлгээс гарлаа.  

Шинээр бүртгэгдсэн тохиолдлуудын талаар ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа мэдээлэл өгөв. 

Тэрээр "ОХУ-аас ирсэн сэжигтэй 20 хүнийг өчигдөр тусгаарлаж шинжилгээ хийсэн. Үүнээс нэг тохиолдол батлагдсан. Тухайн батлагдсан тохиолдлын ойрын хавьтал болох 31 хүнээс шинжилгээ авахад 13-аас нь коронавирус илэрсэн.

ОХУ-аас ирж байгаа 282 хүн бол Москвагаас Улаан-Үдэ рүү нислэгээр ирсэн, Эрхүүгээс Улаан-Үдэ рүү автобусаар ирсэн, тэгээд хилээр нэвтэрсэн хүмүүс байгаа. Москва хотоос Улаан-Үдэ рүү ирсэн зорчигчдыг бид Амар зочид буудалд тусгаарласан.

Сүүлд батлагдсан тохиолдлын ойрын хавьтал нь Москва хотод сурч байсан хүмүүс учраас бид тэндээс ирсэн 31 оюутныг ойрын хавьтал гэж үзэж шинжилгээ авсан. Үүнээс 13 хүн өөрсдөө ойрын хавьтал бөгөөд дээрх 31 хүн дотор орсон гэсэн үг. Цаашид бид тэдэнд шинжилгээгээ үргэлжлүүлэн хийнэ.

Тэдний биеийн байдал харьцангуй гайгүй байна. Сүүлийн тохиолдлуудын зарим нь шинж тэмдэггүй байгаа бол дөрвөн хүүхдэд нь 2-3 шинж тэмдэг илэрсэн. Насны хувьд 19-23 насны хүүхдүүд байгаа. 

Энэ нь халдварыг нууц үеийн төгсгөлд илрүүлж, өвчин хүндэрч, уушгины хатгаа болохоос нь өмнө аварч чадсан үг.

Дархан-Уул аймагт бүртгэгдсэн нэг тохиолдол нь Москвагийн Төмөр замын дээд сургуулийн оюутан. Тус улсаас ирсэн тохиолдлуудын мэдээллээр тухайн сургуульд өвчлөл бүртгэгдсэн байна.

ОХУ-аас эдгээр тохиолдолтой хамт хилээр орж ирсэн 111 хүн Дархан-Уул аймагт тусгаарлагдсан бөгөөд мөн ялгаагүй нэг, нэгээр нь тусгаарласан.

Бид халдвартын бэлтгэгдсэн клиникийн хоёр том байшинд тусгаарлалт, ажиглалт болон батлагдсан, сэжигтэй тохиолдлуудыг хянаж, эмчилж байгаа.

Манай эмч нар ээлжээр ажиллахад бэлэн байгаа бөгөөд зохицуулалт хийнэ. Одоогоор манай ХӨСҮТ-ийн эмч нар эмчлэх бүрэн чадамжтай.

Монгол Улс эрсдлийн үнэлгээг нийт зургаан удаа хийсэн. Бид өнөөдөр дахин эрсдлийн үнэлгээ хийнэ. 

Өмнө нь Монгол Улсад халдвар орж ирэх магадлал маш өндөр байсан бол өвчлөл бүртгэгдсэнээс хойш одоо ч халдвар тархах эрсдэл нь мөн маш өндөр байгаа. Тиймээс хүн бүр эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөгөөг дагах нь чухал.

Одоогийн байдлаар манай улсад бүртгэгдсэн 30 тохиолдол бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн ч энэ халдварын голомт дэлхий дахинаа идэвхтэй байсаар байна" гэсэн мэдээлэл өгөв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 57 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 4 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 11 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 35 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 49 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 15 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 22 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 30 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top