x

Д.Нарангэрэл: Турк улс гадаад иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлсэн

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ЭМЯ-ны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: "Дэлхийн 212 улсад өвчлөл бүртгэгдсэн хэвээр байна. Өнөөдрийн байдлаар 1.603.719 хүн коронавирусаар өвчилж, 85.722 хүн нас бараад байна.

АНУ, Итали, Их Британи, Швейцарь, Герман, Франц, Иран, Турк улсад өвчлөл эрчтэй тархалт үргэлжилсээн байна. Судлаачдын үзэснээр энэ эрчтэй тархалт дөрөв, тавдугаар сард үргэлжлэхээр байгааг мэдээллээ.

Япон, Солонгост тархалт идэвхтэй хэвээр байна. Ялангуяа Япон улсад халдвар их байгааг эмнэлгээс шалтгаалсан буюу өвчтэй хүнээ үзүүлэхээр эмнэлэгт очсон хүмүүс халдвар авч, өвчлөл тарааж байгаа хэмээн үзсэн байна. Өвдсөн нэг хүнийг 3, 4 хүн дагаж ирдэгтэй холбоотой.

Манай орны хувьд ч иргэд эмнэлэгт ирэх нь нэмэгдэж байгаа. Нэг хүнийг үзүүлэхээр олуулаа эмнэлэгт очих, эргэлтээр мөн хүмүүс ирэх тохиодол түгээмэл байна. Улсын Гуравдугаар төв эмнэлэгт ажиглалт хийж үзэхэд шинжилгээ өгөхөөр ирж байгаа нэг хүнийг дагаж 8-10 хүн ирдэг юм байна. Энэ бол өвчлөл тархах эрсдэл юм.

ДЭМБ-аас хүний бөөгнөрөл үүсэх нь халдвар тархах шалтгаан болж байгааг мэдээлсээр байна.

Тухайлбал, Израйл улсад нэг машинд 2-оос дээш хүн хамт зорчихыг хориглож, үйлчилгээний газруудад хоёр метрийн зайтай үйлчлүүлэх хатуу дэглэм тогтоосон бөгөөд энэ дэглэм 90 хоног үргэлжлэх юм байна.

Мөн Австрали улсад хоёроос дээш хүн шалтгаангүй цугларвал 11,000 австрали доллароор торгохоор болсон байна. Хатуу хөл хорионы дэглэм дэлхийн улс орнуудад мөрдөгдөж, түүнийг 60-90 хоногоор сунгасаар байна.

Турк улсад иргэдээ аль болох гэрээсээ гарахгүй байхыг зөвлөж байгаа. Тус улсад байгаа гадны иргэдийг үнэ төлбөргүй шинжилгээнд хамруулж эхэлсэн таатай мэдээ байна. 

БНХАУ-ын эрдэмтдийн гаргасан нэг судалгаагаар халдварын тархалтад тухайн улс үндэстний онцлог хамаарахгүйг онцолсон. Мөн хөл хорионы дэглэмээ хэр зэрэг барьж байгаагаас халдварын тархалт хамаарч байгааг дурдсан байна" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top