x

Европийн улсууд нэгдсэн хүчин чармайлт гаргаж байж тархалтыг бууруулна

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын дэлхий дахины нөхцөл байдлын талаар мэдээлэл хийв. 

ЭМЯ-ны Гадаад харилцаа, хамтын ажиллагааны хэлтсийн дарга Б.Янжмаа: 

-"Их британид лхагва гаригт 938 нас баралт бүртгэгдэж, нийт нас баралтын тоо 7000-ыг давсан байна. Францын засгийн газар дөрөвдүгээр сарын 15-н хүртэл тогтоосон хөл хориогоо цуцлахгүй үргэлжлүүлэн мөрдүүлэх шийдвэр гаргана гэдгээ урьдчилан мэдээлсэн байна.

Турк улсад сүүлийн 24 цагийн хугацаанд 4117 шинэ тохиолдол, 87 нас баралт бүртгэгдэж, нийт халдварын улмаас нас барсан хүний тоо 812 болжээ.

Япон улсад лхагва гаригт 500 гаруй халдварын тохиолдол шинээр бүртгэгдсэн. Үүний 140 нь Токио хотод бүртгэгдсэн. Онц байдал зарлах үеэр Ерөнхий сайд Абэ Шинзо "Бид хүн хоорондын хавьтлыг 70-80 хувиар бууруулж чадвал хоёр долоо хоногийн хугацаанд тохиолдлын тоо буурна хэмээн манай мэргэжилтнүүд зөвлөж байна" гээд иргэд аль болох гэрээсээ гарахгүй, хязгаарлалтын дэглэмээ сахихыг анхааруулсан байна. 

Япон улсын Нийгмийн эрүүл мэндийн хөгжлийн төвөөс хүн олноор цугласан газар очихгүй байх, агаарын солилцоо туу орчинд байхгүй байх, хүнтэй ойрын зайнаас ярилцахгүй байх гэсэн заавруудыг тогтмол өгч байна. Мөн тус улс лабораторийн чанараа сайжруулж өдөрт 20000 хүнд шинжилгээ хийхээр төлөвлөж байгаагаа мэдэгдлээ.

Хонг Конгод зайнаас харилцах арга хэмжээг үргэлжлүүлэх хугацааг дөрөвдүгээр сарын 23-н болгож сунгасан байна. Мөн тус нутагт дөрвөөс дээш тооны хүн цуглахыг хориглосон байгаа бөгөөд зарим үйлчилгээний байгууллагын үйл ажиллагааг зогсоосон байгаа.

Перу улсад зарласан онц байдлыг дахин хоёр долоо хоногоор сунгасан байна.

Этиоп улсад халдварын тохиолдол 55, нас баралт 2 бүртгэдэж, онц байдал зарлалаа.

Өчигдөр ДЭМБ-ын Европын бүсийн захирал хэвлэл мэдээллийнхэнд хандаж мэдээлэл хийх үеэрээ "Европын зарим оронд халдварын тархалтын муруйд өөрчлөлт орж, эерэг шинж тэмдгүүд ажиглагдаж эхэлсэн ч тайвшрах болоогүй"-г анхааруулсан. Ялангуяа хөл хорио, хязгаарлалтын арга хэмжээг сулруулах бус Европ тивийн улсуудын нэгдсэн хүчин чармайлт гаргаж, хоёр гурав дахин нэмэгдэж байж тархалтыг бууруулна гэдгийг хэлсэн байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 29 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top