x

Д.Нарангэрэл: Иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байж, анхаарлаа сулруулж болохгүй

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Сүүлийн 24 цагийн байдлаар коронавирусийн халдвар дэлхийн 212 орон, бүс нутагт бүртгэгдээд байна. Халдвараар 1.5 сая гаруй хүн өвчилж, 88405 хүн нас барсан бол 339731 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан. 

Мөн дэлхийн дахинд 1.1 сая хүн коронавирусийн халдварын эсрэг шинж тэмдгийн эмчилгээ хийлгэж байна.

АНУ, Турк, Их Британи, Испани, Итали, Герман, Франц, Швейцарь улсуудад халдвар эрчтэй тархсан хэвээр байна. Хятад улсад зөөвөрлөгдөн орж ирсэн 61 тохиолдол бүртгэгджээ.

Монгол улсад 16 тохиолдол бүртгэгдсэн. Дөрвөн иргэн эмчлэгдэн эмнэлгээс гарч, сувилалд ажиглалтад байна. 12 хүн ХӨСҮТ-д хэвтэн эмчлэгдэж байна.

Одоогийн байдлаар 1572 хүн тусгаарлах байранд байгаа бөгөөд тэдэнд эрүүл мэндийн болон бусад холбогдох албаны 310 хүн тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Дөрөвдүгээр сарын 8-нд Сөүлээс тусгай үүргийн онгоцоор 257 зорчигч ирсэн. Тэднийг ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэг, Жаргалант сувилал, Энхсаран сувилал, Кентавр болон Хабу зочид буудалд тусгаарласан. 

Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өчигдөр ээлжит хурлаа хийсэн. Энэ үеэр ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос "Дэлхий дахин энэ вирустэй 100 дахь хоногтоо хамт байна.

Цаашид байдал хэрхэн өөрчлөгдөж, тархалт хэр хэмжээнд хүрэхийг таамаглахад хэцүү, таашгүй байна. Дэлхийн улс орнууд эв нэгдэлтэй байх хэрэгтэй байна. Мөн тухайн бүс нутаг, улсын иргэд өөр хоорондоо эв нэгдэлтэй байх хэрэгтэй" гэж онцлон сануулсан. 

Мөн ДЭМБ энэ шинэ вирустай дайн зарлаж гэсэн. Энэ үед бид нар анхаарлаа огтхон ч сулруулж болохгүй. Бид анхаарлаа өчүүхэн л сулруулах юм бол энэ дайнд ялагдах болно" хэмээн сануулсан юм.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Элчин сайд Д.Даваа, А.Ананд нарт итгэмжлэх жуух бичиг гардууллаа 11 цаг 13 мин Дорнод аймагт малчдад хүрэх 2400 км зам гаргаж, өвс тэжээл олгож эхэллээ 11 цаг 15 мин ГХЯ: Израил, Иран болон Ойрх дорнод руу зорчихгүй байхыг зөвлөлөө 11 цаг 16 мин Зарим улс иргэдээ Иранаас яаралтай гарахыг зөвлөжээ 11 цаг 17 мин АНУ, Израиль хамтран Иранд цэргийн цохилт өгч эхэллээ 11 цаг 19 мин "Оюутан цэрэг"-ийн бүртгэл гуравдугаар сарын 1-нд эхэлнэ 11 цаг 20 мин Парламентын мэтгэлцээний Улсын аварга шалгаруулах тэмцээн эхэллээ 11 цаг 22 мин Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 22 мин Скүүтэр, мопедыг 16-аас дээш насныханд түрээсэлж, зориулалтын зогсоолтой болгоно 11 цаг 24 мин 50 мянга гаруй албан тушаалтан хөрөнгө орлогоо мэдүүлжээ 16 цаг 3 мин Боловсролын салбарт хэрэгжих гадаадын төслүүдийн 2026 оны төлөвлөгөөг баталлаа 16 цаг 3 мин “Чингис хаан” нисэх буудлын өргөтгөлийн төслийг эрчимжүүлэхээр ярилцлаа 16 цаг 5 мин "Залуу офицерууд"-ын хөгжлийн жил болгон зарлав 18 цаг 4 мин “Музейн нээлттэй өдрүүд” үйл ажиллагааг зохион байгуулна 18 цаг 6 мин Instagram-аар аюултай контентыг хайвал эцэг эхчүүдэд анхааруулга илгээнэ 18 цаг 8 мин Дээд лигийн улирлын тоглолтын аваргаар “Эс Жи Эйпс” шалгарлаа 18 цаг 10 мин Д.Баасандамба: Үндэсний сөрөн тэсвэрлэх чадавх бол хамгийн шилмэл, цогц стратеги юм 18 цаг 47 мин Билл Клинтон Эпштейний хэргээр Конгресст мэдүүлэг өгчээ 20 цаг 34 мин МАН-ын дарга Н.Учрал "Эрх чөлөөний дөрвөн зам, дөрвөн чөлөөлөлт" илтгэл тавилаа 20 цаг 36 мин Г.Занданшатар: Эдийн засаг 6.8 хувиар өсөж, экспортын орлого түүхэн дээд хэмжээнд хүрлээ 20 цаг 36 мин
iИх уншсан
Бие ба сэтгэлийг оношилсон хоёр Сиддарта Л.Гантөмөр: Ерөнхийлөгчид нэр дэвшигчийг тодруулах намынхаа ... Хөрөнгийн биржийн захирал асан Д.Ангар санхүүгийн луйврын хэ... Цалингийн нэмэгдэл эхний таван жилдээ ажиллаж буй залуу багш... УИХ-ын даргын айлчлалаар оросууд бидэнд “Байрандаа байгаарай... Монгол сэрдэг Морин жил 1072 хувьцааны ноогдол ашгийг Нийгмийн даатгалын санд хувьца... Морин жил монголчуудынх байсан Монголын тусгаар тогтнол, бие даасан байдлын баталгаа Гуравдугаар сарын 2-нд ихэнх нутгаар цас орж, цасан шуурга ш... М.Нарантуяа гишүүний Түнхэл тосгон дахь гэрт хулгай оржээ Сайд Б.Дэлгэрсайхан Франц улстай 23 сая еврогийн гэрээ байгу... Монгол, БНСУ-ын цагаачлалын байгууллагууд визийн нөхцөлийг х... Gen Z үеийн залуус цагаан сарыг хэрхэн тэмдэглэдэг вэ 2026 оны "Оюутан цэрэг" сургалтын бүртгэл гуравдугаар сарын ... Дэлхийн банк төмөр замын терминалын дэд бүтцэд хөрөнгө оруул... "Токио Скайтри"-гийн цахилгаан шатанд 20 хүн гацаж, цамхгийг... НОСК БНСУ-ын ''Mocuratec'' компанитай хамтран ажиллах санамж... “Туулын хурдны зам” мега төслийг үр нөлөөтэй төлөвлөсөн байд... Ирэх 10 хоногийн цаг агаарын урьдчилсан төлөв
Top