x

Д.Нямхүү: Өнөөдөр шинээр мэдэж буй мэт соргог байж, хяналтаа үргэлжлүүлэх хэрэгтэй

Манай улсад коронавирусийн 16 дахь тохиолдол бүртгэгдлээ. Шинээр бүртгэгдсэн нэг тохиолдол нь Хойд хилээр гуравдугаар сарын 26-27-нд шилжих шөнө орж ирсэн бөгөөд тухайн иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн байна. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү "Бид дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байгаа тусгаарлалтын хоногуудыг дагаж мөрдөж байна. 14 хоног байсныг сунгаж 21 хоног болгосон нь ийм учиртай. Нууц үеийн хугацаа гэж байгаа. Үүнийг судалж, тооцоолж эдгээр хоногуудыг гаргасан. Тусгаарлалтын арга хэмжээ, системтэй хяналтыг сайн хийх хэрэгтэй. Энэ маш чухал. Хувь хүмүүс өөрсдийгөө үнэнч шударгаар хянаж, өөрийн биед гарч буй өөрчлөлтүүдийг тэмдэглэх нь зүйтэй юм. 

Мөн иргэд бусдыгаа мөн хянах хэрэгтэй. Сүүлийн өдрүүдэд иргэд маск зүүх нь багасаж байна. Дулаарсантай холбоотой хүүхдүүд гадуур тоглох нь ихсэж байна. Бид анхаарлаа сулруулах л юм бол өнгөрсөн гурван сарын амжилтыг хоромхон хугацаанд алдах эрсдэлтэй. Бие, биенээ хянаж, шаардлага тависнаар бид энэ хүнд нөхцөл байдлыг давж гарч чадна. 

Нэг хүний алдаанаас болж хичнээн хүн хохирч байгааг бид дэлхийн улс орны жишээнүүдээс харж байна. 

Бид өнөөдөр шинээр мэдэж буй мэт соргог байж, хяналтаа үргэлжлүүлэх хэрэгтэй. Бусад орны мэдээллээс бид аюулт нөхцөл байдлыг мэдэж авч, энэ хүнд үеийг даван гарна. Энэ өвчлөл хэр их хугацаанд үргэлжлэхийг мэдэхгүй ч энэ цаг үеийг тэвчээртэй өнгөрөөж чадвал монгол хүний үнэ хүнд дэлхий дахинаа үнэлэгдэх болно. Ийм учраас энэ нөхцөл байдлыг эрүүл мэнд талаас нь харж, гэр бүл, хайртай хүмүүсээ хамгаалж улам соргог байхыг анхааруулж байна" гэсэн юм. 

Монгол улсад коронавирусийн бүртгэгдсэн тохиолдлууд:

  • Гуравдугаар сарын 10-нд Монгол улсад ирсэн Францын иргэний шинжилгээнээс коронавирус илэрч анхны тохиолдол бүртгэгдсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Сөүл-Улаанбаатар, Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн гурван иргэнээс коронавирус илэрсэн нь лабораторийн шинжилгээгээр батлагдсан.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дахин нэг иргэнээс коронавирусийн илэрсэн.

  • Гуравдугаар сарын 18-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн иргэнээс түргэвчилсэн оношлуураар шинжилгээ хийхэд халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 16-нд Берлин-Москва-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн дөрвөн иргэнээс коронавирус илэрсэн. 

  • Гуравдугаар сарын 26-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг монгол иргэнээс коронавирусийн халдвар илэрсэн.

  • Гуравдугаар сарын 28-нд Истанбул-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 1-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан хянагдаж байсан Туркийн хоёр иргэнээс коронавирус илэрсэн.

  • Дөрөвдүгээр сарын 6-нд ХӨСҮТ-д тусгаарлагдан, хянагдаж байсан Туркийн нэг иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

  • Дөрөвдүгээр сарын 8-нд Сэлэнгэ аймагт тусгаарлагдаж байсан нэг монгол иргэний давтан шинжилгээнээс коронавирус илэрсэн. 

Өнөөдрийн байдлаар Монгол улсын хэмжээнд бүртгэгдсэн коронавирусийн халдварт өвчний 16 тохиолдлын дөрөв нь эдгэрч эмнэлгээс гараад байна. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • иргэн (66.181.161.19)
    солиороод бай өлсч үхэх нь
    2020 оны 04 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 50 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 55 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 9 цаг 59 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 6 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 8 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 13 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 17 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 20 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 37 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 51 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 55 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 58 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 11 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 17 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 19 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 24 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 26 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 32 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 39 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top