x

Д.Нарангэрэл: Шинж тэмдэггүй тохиолдлоос халдвар тархах эрсдэл өндөр байна

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Эрүүл мэндийн яамны хэлтсийн дарга Д.Нарангэрэл: Өчигдөр та бүхэнд мэдээлэл хүргэснээс хойш дэлхийн 211 улс орон, бүс нутагт коронавирусийн халдвар бүртгэгдээд байна. 

Өнөөдрийн байдлаар нийт дэлхийн дахинд 1.272.860 хүн өвчилж 69.424 хүн нас барж, 261593 хүн эдгэрч, эмнэлгээс гарсан байна. АНУ, Итали, Иран, Испани, Герман, Франц, Швейцарь, Их Британи, Турк улсуудад халдвар эрчтэй тархаж байна.

Сүүлийн үед Азийн орнуудаас Япон улсад халдвар хурдтай тархаж, өнгөрсөн 24 цагийн хугацаанд шинээр 360 тохиолдол бүртгэгдэж, нийтдээ 4570 болсон байна. Япон улсын 47 мужийн гурваас бусдад нь коронавирусийн халдвар тархсан байна.

Мөн Сингапурт гадаадын ажилчид байрладаг хоёр ч дотуур байранд халдварйн 100 тохиолдол бүртгэгдэж, үүний улмаас 20 мянга гаруй хүн хорионд орсон байна.

Монгол улсын хувьд халдварын 14 тохиолдлын хоёр нь эдгэрч, сувилалд тусгаарлалтад байсан бол өнөөдөр тусгай нислэгээр ирсэн Туркийн дахин нэг иргэнээс коронавирусийн халдвар илэрснээр тохиолдлын тоо 15 боллоо. 

Мөн энэ ням гаригт Этопи, Гайти улсад халдварын улмаас анхны нас баралт бүртгэгдэж эхэлсэн. Шинж тэмдэггүй буюу бүдэг хэлбэрийн өвчлөлөөс халдвар тараах эрсдэл өндөр байна. Энэ нь хүнээс гадна гэрийн тэжээвэр амьтан болон зоо паркын амьтанд хүртэл халдварлаж байна. 

Тухайлбал, АНУ-ын зоо паркын таван баранд коронавирусийн халдвар илэрсэн бөгөөд тэднийг асарч байсан шинж тэмдэггүй тохиолдлоос халдварласан байна. 

ДЭМБ-аас маскыг тогтмол зүүхийг сануулж байгаа" гэлээ. 

Тэрээр үргэлжлүүлэн сэтгүүлчийн асуултад "Нийслэлийн эрүүл мэндийн газрын мэдээлэл байсан. Ер нь бол Зөрчлийн тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль, Гамшгийн тухай хуулийн дагуу арга хэмжээ авна. Мөн худал мэдээлэл тараах, төрийн албан хаагчийг доромжлох тохиолдлуудад арга хэмжээ тооцуулахаар цагдаагийн байгууллагад хандаж шалгуулж байгаа.

ХӨСҮТ-д Н.Чинбаяр эмчээр ахлуулсан долоон хүнтэй баг ажиллаж байгаа. Бусад тусгаарлах байр болон орон нутагт ажиллаж байгаа эмч, эмнэлгийн ажилтнуудын тухайд тусгаарлагдаж байгаа хүмүүстэйгээ хамтдаа тусгаарлалтаас гарна" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Я.Энхцэцэг: Ёс зүй бол мөнхийн асуулт. Хариулт нь цаг үетэйгээ хамт өөрчлөгддөг 17 цаг 27 мин Буриад улстай харилцаа, хамтын ажиллагааг эдийн засгийн агуулгаар баяжуулна Уржигдар 15 цаг 52 мин Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Уржигдар 13 цаг 57 мин Гавьяат барилгачин Б.Жүгдэрт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ Уржигдар 13 цаг 52 мин Морьт харвааны тамирчин Г.Гүнбилэг Дэлхийн нүүдэлчдийн наадамд түрүүллээ Уржигдар 13 цаг 48 мин Өмгөөлөгч Б.Пүрэвсүрэн: Үзэл бодолтой байх, түүнийгээ илэрхийлэх хоёрт ялгаа бий Уржигдар 12 цаг 47 мин ФИФА: Шилжилт хөдөлгөөний зах зээлд түүхэн дээд үзүүлэлтүүд бүртгэгдлээ Уржигдар 11 цаг 03 мин Н.Учрал: Монгол Улс бүс нутгийн тээвэр, худалдаа, хөрөнгө оруулалтын зангилаа улс болохоор зорьж байна Уржигдар 10 цаг 35 мин Дижитал боловсролыг дэмжих ухаалаг номын санг ашиглалтад орууллаа Уржигдар 10 цаг 28 мин "Формула-1"-гийн Италийн Гран-При өнөөдөр эхэлнэ Уржигдар 10 цаг 11 мин Дэлхий хоёр өөр ирээдүй рүү зэрэг хөдөлж байна Уржигдар 10 цаг 10 мин ОХУ-тай олон жил хамтарч, тогтвортой явж ирсэн гэрээ хэлэлцээрээ үргэлжлүүлнэ Уржигдар 09 цаг 15 мин Хөрөнгө оруулалтыг хаанаас эхлэх вэ? Хариултыг CAPITAL FEST 2026-аас 2026-09-03 Казахстан руу зорчихдоо 10 мянган ам.доллароос давсан мөнгөө гаальд мэдүүлнэ 2026-09-03 Венецийн кино наадам эхэллээ 2026-09-03 Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг хуваарилна гэсэн нь манай улсад маш ашиггүй заалт 2026-09-03 ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцгой анхаарч байна 2026-09-03 Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч 2026-09-03 Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хуралдлаа 2026-09-03 Сургууль, цэцэрлэгийн хүүхдүүдийг эрт илрүүлэх үзлэгт хамруулна 2026-09-03
iИх уншсан
Why is the SCO solution for global governance drawing wide a... С.Амарсайхан сайд аа, С.Молор-Эрдэнэд ярьснаас нь өөр зүйл б... Хятадын төрийг хулхидсан Б.Дэлгэрсайханаас өр нэхэх тухай Бэ... Чингис хааны нэрийг хэлээд шоронд ордог үе эргэж ирэв Жуковын “Махны машин” Н.Учралын 9×9=81 нажид М.Энхбадрал: Засгийн газар огцрох эсэхийг АН-аас илүү МАН-ын... Ж.Батсуурь: Сөрөг хүчин асуудлыг гарц, гаргалгаатай нь хэлж ... Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалты... Орос, Хятадын талууд “Байгалын хүч” төслийг хэлэлцэж байна Б.Солонгоо: Бүх өр, зээлээ төлж дууссаны дараа ногдол ашиг х... Итгэлгүй ард түмний “хүсэмжит” Ерөнхийлөгч Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... С.Эрдэнэбат: Төсвөөр тоглохоо болих хэрэгтэй Ерөнхий сайд Н.Учрал Дорнын эдийн засгийн XI чуулга уулзалта... ОХУ Монгол Улсад түлш, шатахуун тогтвортой нийлүүлэхэд онцго... Төвдийн Жирон боомтыг сүйтгэсэн үерийн шалтгааныг тогтоожээ У.Хүрэлсүх, В.Путин нар Эгийн голын УЦС, төмөр зам, шатахуун... Ерөнхий хяналтын сонсголыг зохион байгуулах ажлын хэсэг хура... BepiColombo хөлөг Буд гаригт ойртон иржээ
Top