x

Д.Нямхүү: Бидний шинжилгээний тактик зөв байна гэж дүгнэж байгаа

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

ХӨСҮТ-ийн захирал Д.Нямхүү: "Өдрийн мэнд хүргэе. Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай онгоцоор нийт 265 хүн ирсэн. ХӨСҮТ-д 64 хүнийг тусгаарласан. 184 хүн "Токио ин" зочид буудалд буусан. Өнөөдрийн байдлаар ХӨСҮТ-д 246 хүн ажиглалт, хяналтад байна.

Сөүл-Улаанбаатар, Токио-Улаанбаатар чиглэлээр ирсэн нийт 104 хүнийг тусгаарлан ХӨСҮТ-д хянаж байна. Үүнээс Сөүл-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирж тусгаарлагдсан 37 хүний шинжилгээний хариунд коронавирус илрээгүй. 

Мөн тандалтын зорилгоор улсын хэмжээнд уушигны хатгаагаар өвчилсэн хүмүүсийн 27 сорьцод шинжилгээ хийхэд коронавирус илрээгүй.

"Амар" зочид буудалд байгаа тусгаарлагдсан 152 хүний шинжилгээг өнөөдөр аваад хариу нь гарахаар, нэг дэх өдрөөс эмнэлгээс гарган ороо чөлөөлөөд, дараагийн онгоцоор ирэхэд бэлтгэл ажлаа хангана. Өвчтөнүүдийн биеийн байдал тогтвортой сайн байна" гэлээ. 

Мөн тэрээр "Сэжигтэй тохиолдлуудын хариу маргааш гарна. ХӨСҮТ-д шинэ аппараттай лаборатори нэгийг нээсэн учраас шинжилгээг их хэмжээгээр богино хугацаанд хийх боломжтой болсон. Тус аппарат нь шинжилгээний хариуг дөрвөн цагийн дотор уншиж гаргах хүчин чадалтай.

Мөн бусад улсаас дамжин ирсэн хүмүүсээс сонгож, хамгийн онцгой гэж үзсэн хүмүүс болох 64 хүнийг ХӨСҮТ-д авсан. Энэ хүмүүсийн шинжилгээний хариу өнөө орой гарна.

Өнөөдрийн хувьд бидний шинжилгээний тактик зарчим зөв байна гэж дүгнэж байгаа. Дараагийн шатанд бид хүмүүсийнхээ уушгийг нь CTI -аар хянадаг хяналтаа хийх гээд хүлээж байна. Суурь өвчтэй хүмүүсийг бас тусад нь сайн анхаарч байгаа" гэлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 10 цаг 52 мин Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 11 цаг 1 мин Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 11 цаг 6 мин “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 13 цаг 36 мин 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 13 цаг 45 мин Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 13 цаг 48 мин Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 14 цаг 30 мин С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон Уржигдар 15 цаг 57 мин Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн Уржигдар 14 цаг 08 мин ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дарга, хурандаа Л.Төгс-Ухаан оролцож байгаа гэв үү?! Уржигдар 11 цаг 36 мин Булган аймагт гарсан ойн түймрийг бүрэн унтраалаа Уржигдар 10 цаг 46 мин “Сэлбэ ухаалаг хот” төслийн гүйцэтгэгч байгууллагуудын төлөөлөлтэй уулзлаа Уржигдар 10 цаг 04 мин Сэрэмжлүүлэг: Аюулгүй байдлаа хангаж, сонор сэрэмжтэй байхыг зөвлөж байна Уржигдар 09 цаг 57 мин Ой, хээрийн хоёр түймрийг унтраахаар ажиллаж байна Уржигдар 09 цаг 30 мин У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буцаах юм уу, эсхүл…? Уржигдар 08 цаг 51 мин Баавгай давтан үзэгдсэн газарт онцгой байдлын хамтарсан эргүүл гаргана 2026-10-08 Улсын нөөцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-д өргөн мэдүүлнэ 2026-10-08 Газрын тос боловсруулах үйлдвэрийн бүтээн байгуулалтыг дэд сайд Б.Мөнхтамир ахална 2026-10-08 Л.Балчинлувсан: Бизнес эрхлэхэд төр саад болдог биш, боломжийг нь нээдэг тогтолцоо руу шилжиж байна 2026-10-08 Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай агнажээ 2026-10-08
iИх уншсан
СССР-ийн задралын жинхэнэ шалтгаан АН-ын бүлгийн даргаар Х.Тэмүүжинг сонгосон нь дээр... АН-ын бодлого, МАН-ын 30-ийн бослогын огтлолцох цэг нь парла... Чунчиний гайхамшгийн нууц; Технологи+ложистик Дэлхийн багш нарын өдөр тохиож байна ЦЕГ-ын дарга Ж.Болдыг унагах хуйвалдаанд МША-ны хэлтсийн дар... Францад эсэргүүцлийн жагсаалын үеэр 24 сургуулийг галдаж, то... П.Мөрөн ралли-рейдийн ДАШТ-д түрүүлсэн анхны монгол тамирчин... Байгаль орчны салбарт хэрэгжиж буй 35 төслийг 2027-2028 оны ... Хулгайтай тэмцэхээ боль! Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Хөвсгөл аймгийн иргэдтэй уулзав Их Британи, Герман улсууд кибер халдлагатай хамтран тэмцэнэ Х.Тэмүүжин: Хууль зөрчсөн, том артай сайд нарыг хуулийн байг... Найман аймагт баавгай агнах зөвшөөрөл олгож, зургаан баавгай... Ш.Одонтуяа: Хүн барьсан баавгай ахиад хүн рүү дайрах вий гэд... Гар утасны хулгайтай тэмцэх томоохон ажиллагааг Лондонд явуу... У.Хүрэлсүх МАН-ын даргаар очиж Н.Учралыг УИХ-ын даргаар буца... Б.Махбалыг шүүхээс оноосон ялаа биеэр эдэлсэнд тооцож суллаж... Дэлхийн банк: Европ, Төв Азийн эдийн засгийн өсөлт 2.2 хувь ... Чуулганы нэгдсэн хуралдаанаар төсөв хэлэлцэхгүй
Top