x

Д.Нарангэрэл: Токиогоос ирсэн хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. 

Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн хэлтсийн дарга Д.Нарангэрэл "Өчигдөр мэдээлэл өгснөөс хойш дэлхийн 206 оронд коронавирус бүртгэгдлээ. Арлын улс орнуудад өвчлөл эх газраам тархах эрсдэл их байна. 

Өчигдөр Токио-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор ирсэн зорчигчдоос хоёр сэжигтэй тохиолдлыг ХӨСҮТ-д тусгаарласан. Ажиглалтанд 2464 хүн байна. 

Өчигдрийн онгоцоор ирсэн 275 иргэнийг Цэргийн төв эмнэлэг , ХӨСҮТ,  Жаргалант, “Токио ин” буудлуудад хуваарилж ажиглалтад оруулсан.

Тус онгоцоор мөн нийт 6,800 кг ачаа тээшийг ариутгаж, онгоцонд эцсийн ариутгалыг хийж аюулгүй болгосон бөгөөд өчигдөр халдварт өвчний дуудлага гараагүй сайхан мэдээтэй байна. 

Өвчлөл бүртгэгдэж буй улсуудад амьсгалын аппарат хомстолд ороод байгаа тул хувийн төрийн гэлтгүй бүх аппаратуудыг бүртгэлд оруулж тусламж үйлчилгээ үзүүлж байгаа юм байна. Шинж тэмдэггүй олон хэлбэр байгаа тул гараараа хийсэн амны хаалтыг угаагаад хэрэглэх боломжтой гэсэн зөвлөгөө өгч байна.

Өчигдөрийн байдлаар халдварт өвчний дуудлага ирээгүй" гэлээ. 

Мөн тэрбээр хөнгөлөлттэй үнээр эм авах гэж дугаарлаж буй хүмүүсийн тухайд "Эмийн сантай холбоотой асуудлыг бид судалсан. Эрүүл мэндийн даатгалын газраас бүх аптекуудад зохих хугацаанд нь хөнгөлөлтийн бүх зүйлээ шийдвэрлэсэн. Харин аптекуудын өөрийн дотоод зохион байгуулалтаас шалтгаалан ганц нэг аптек алдаа гаргасан зүйл бий. Үүнд эм эмнэлгийн хэрэгслийн хэлтсийнхэн анхааран ажиллаж байна" гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 9 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 9 цаг 56 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 10 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 10 цаг 10 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 10 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 10 цаг 18 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 10 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 15 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 15 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 15 цаг 56 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 15 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 16 цаг 13 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 16 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 16 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 16 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 16 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 16 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 16 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top