x

Н.Гэрэлт-Од: Оношлуур үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна

Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээлэл хийж, коронавирусийн халдварыг илрүүлэх оношлуурын асуудлаар мэдээлэл өглөө.

Иргэн Ж.Амарсанаа Эрүүл мэндийн байгууллагууд COVID-19 халдварын оношлуурыг өндөр үнээр худалдаж авч байгаа талаар өөрийн цахим хуудастаа нийтэлсэнтэй холбогдуулан ЭМЯ-наас мэдээлэл өглөө. 

Эмнэлгийн тусламжийн газрын дарга Я.Буянжаргал: "Бид тангараг өргөсөн эмч нар. Хэн нэгний өвчин зовлон дээр дөрөөлж нэр хүнд, ашиг орлого олох сонирхол бидэнд байхгүй. Эрүүл мэндийн салбарын 52,400 албан хаагч өдөр шөнөгүй монгол хүний эрүүл мэндийн төлөө зүтгэж байна. Энэ их ажлын хажуугаар аливаа нэг гүтгэлэг, доромжлол хийхгүй байхыг хүсье. Бид ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу, олон улсын хэмжээнд туршиж байгаа, судалгаагаар нотлогдсон оношлуурыг авч хэрэглэж байгаа" гэлээ. 

Харин Эм үйлдвэрлэл, технологийн газрын дарга Н.Гэрэлт-Од "Манай улс хамгийн түрүүнд Япон улсаас 200 оношлуур авч ашиглаж байгаад дараа нь 1,000 ширхэгээр нэг удаа, 2,000 ширхгээр нэг удаа оношлуур аваад ашиглаж байна. 

Нэмэлтээр оношлуур шаардлагатай учраас Япон улс дахь ЭСЯ-аар дамжуулан оношлуур нэмж авахаар ажиллаж байгаа. Бид төрийн байгууллагын дэмжлэгтэйгээр мэдээллээ авч байгаа. Оношлуурын нэг бүр нь 1 ам.доллар хүрэхгүй үнэтэйгээр үйлдвэрээс шууд нийлүүлэгдэж байгаа.

Түргэвчилсэн оношлуур нэмж авах асуудлыг бид судалж байна. Одоогоор БНХАУ, АНУ, Япон зэрэг орнууд хөгжүүлэлтүүдээ хийгээд явж байгаа. 

Оношлуур үйлдвэрлэгч орноосоо хамаараад янз бүрийн үнэтэй байна. 

Тухайлбал, 11,000-40,000 төгрөгийн хооронд байна. Бид аль болох олоэ улсад хүлээн зөвшөөрөгдсөн найдвартай онолшлуурыг боломжийн үнээр авах бодлого баримтлан ажиллаж байна.

Түргэвчилсэн оношлуурыг ХӨСҮТ, ЭМЯ судалж байгаа" гэлээ.

Иргэд аливаа гүтгэлэг, доромжлолд ул суурьтай хандаж, үнэн бодит мэдээллийг авч байгаарай гэж хүслээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • Бүү хэнээрх (202.126.89.44)
    Улс төржсөн нөхдүүд ажил хийж байгаа хүмүүст нэмэр болохгүй байж бүү нэрмээс бол. Толгойд чинь сонгуулиас өөр бодогдох юм алга уу?
    2020 оны 03 сарын 18 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 49 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 54 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 58 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 5 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 7 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 12 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 16 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 19 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 36 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 50 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 54 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 57 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 10 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 16 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 18 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 23 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 25 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 31 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 38 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top