x

Гадаадаас ирсэн иргэд өөрсдийн зардлаар 14 хоног тусгаарлагдана

Эрүүл мэндийн яамнаас коронавирусийн халдварын нөхцөл байдлын талаар ээлжит мэдээллээ хийлээ. Манай улсад 2020 оны гуравдугаар сарын 7-нд ХӨСҮТ-д тусгаарлагдсан гурван тохиолдлын шинжилгээнээс коронавирус илрээгүй буюу хариу нь сөрөг гарчээ. Мөн олон улсын хуралд оролцоод ирсэн Ремакс компанийн 16 хүнийг гуравдугаар сарын 7-нд ажиглалтад авсан бөгөөд эхний шинжилгээгээр тэднээс коронавирус илрээгүй байна. Эдгээр хүнийг үргэлжлүүлэн тусгаарлаж, ажиглалт хяналтыг хийж байна.

Мөн гуравдугаар сарын 8-нд Япон улсаас ирсэн хоёр сэжигтэй тохиолдол тусгаарлажээ. Нэг нь ХӨСҮТ-д, нэг нь Дархан-Уул аймагт тусгаарлагдсан байна. 

ГХЯ-ны Консулын газрын дарга Л.Мөнхтүшиг: “Япон, Солонгос улсад ажиллаж амьдардаг иргэд эх орондоо буцах хүсэлтээ гаргаж байна. Солонгос дахь Монгол Улсын ЭСЯ-нд 120 гаруй иргэн буцах хүсэлт гаргажээ. БНХАУ, Япон, Солонгос, Итали, Иран улсаас ирэх гадаад иргэнийг хүлээн авахгүй. Харин Монгол Улсын иргэн 14 хоног өөрийн зардлаар тусгаарлагдах журмыг мөрдөн ажиллаж байна. Өнөөдрийн байдлаар гадаад орноос ирсэн иргэдийг тусгаарлах байрны хүрэлцээ хангалтгүй байна. Өмнө нь ирсэн иргэд тусгаарлах байрны журам зөрчих, төлбөрөө төлөхгүй байх зэргээр хүндрэл учруулсан. Япон, Солонгос улсаас ирэх иргэд Москвагаар дамжин эх орондоо ирэх боломжтой.

БНСУ-д ажиллаж сурдаг иргэдийн хувьд визний хугацаа хэтэрсэн асуудал бий. Энэ чиглэлээр бид ажиллаж, тодорхой үр дүнд хүрсэн. Солонгос улсаас оюутнуудын визийг сунгах боломжтой гээд хоёр тал тохирчихсон.

Нэгдүгээрт, тус улсад сурахаар болоод, визээ авсан ч явж амжаагүй оюутнууд байгаа. Эдгээр оюутан Монгол дахь БНСУ-ын ЭСЯ-нд хандах боломжтой. Хоёрдугаарт, амралтаараа ирчихээд буцаж чадахгүй байгаа оюутнуудын хувьд сургуульдаа нөхцөл байдлаа хэлээд, сургуулиараа дамжуулан цагаачдын албанд хандаж визээ сунгуулах боломж нээлттэй. Тиймээс оюутнуудын хувьд сандрах, тэвдэх зүйлгүй.  Гэрээт ажилчдын хувьд ч гэсэн визийг нь сунгах боломжтой. Хамгийн хүндрэлтэй нь 90 хүртэлх хоногийн визтэй очсон иргэдийн асуудлаар бид Солонгосын талтай хэлэлцээр хийж байна” гэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Зочин (66.181.161.36)
    хятадаас ч биш солонгосоос ч биш францаас чирээд ирж байгаа юм бишүү
    2020 оны 03 сарын 10 | Хариулах
  • Зочин (202.9.40.68)
    Сүүлдээ өвчнийг бизнес болгохоор шийдэв үү? Карантинд орж байгаа хүмүүс эрүүл мэндийн даатгалтай бол даатгалаас яагаад мөнгийг нь төлж болохгүй байгаан бээ?
    2020 оны 03 сарын 09 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 51 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 55 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 11 цаг 0 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 7 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 9 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 14 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 17 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 21 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 38 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 52 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 55 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 59 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 12 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 18 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 20 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 25 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 27 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 33 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 40 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top