x

БНХАУ-ын ЭСЯ-наас мэндчилгээ дэвшүүлжээ

Монголын уламжлалт Сар шинийн баяр тохиож байгаатай холбогдуулан БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамнаас мэндчилгээ дэвшүүллээ. 

 

   Мэндчилгээнд, "Монголын ард түмэн уламжлалт Цагаан сарын баяраа тэмдэглэх гэж буйг тохиолдуулж миний бие БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс нөхөрсөг Монголын ард түмэнд сар шинийн баярын мэнд хүргэж хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.

Хятад, Монгол хоёр улс нь хаяа залган оршиж, зовлон жаргалаа хамтдаа хуваалцдаг хөрш орнууд. БНХАУ-ын Засгийн газар Монгол Улстай урт хугацааны тогтвортой, найрсаг хамтын ажиллагаа хөгжүүлэхэд өндөр ач холбогдол өгдөг. Хоёр оны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг хөгжүүлэх хүрээнд хоёр улсын бүхий л салбарын хамтын ажиллагааг тасралтгүй гүнзгийрүүлэх замаар Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихээр ажиллаж байна. Өнгөрсөн жил хоёр улс дипломат харилцаа тогтоосны 70 жилийн түүхэн ойгоо тэмдэгэж харилцааны хөгжлийг шинэ өндөрлөгт гаргаж, хоёр улсын ард түмний нөхөрлөлийг улам бэхжүүллээ. Хоёр орны удирдагч нарын хамтын хүчин чармайлтаар, хоёр улсын ард түмний нөхөрлөл найрамдал улам бэхжин бататгаж, Хятад, Монголын харилцаа илүү өргөнөөр хөгжинө гэдэгт итгэлтэй байна.

“Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэж ярьдаг. Хятадын Засгийн газар болон ард түмэн шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн уушгины хатгалгааны халдварт өвчинтэй хатуу тэмцэж байна. Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар нар Хятадын удирдлагуудад захидал илгээн эмгэнэл илэрхийлж, Хятадын талын өвчний эсрэг хэрэгжүүлж байгаа арга хэмжээ болон үр өгөөжийг сайшаан, өндрөөр үнэлсэн юм. Монгол Улсын Засгийн газар, улс төрийн намууд, ТББ, бизнесийн салбарын төлөөллүүд болон хувь хүмүүс ЭСЯ-нд захидал илгээн эмгэнэл илэрхийлэн хандив өргөсөөр байна. Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд Хятад улсын өвчний тархалттай тэмцэх явдлыг сайшаан дэмжиж байна. Энэ бүхэн Монголын Засгийн газар болон ард түмний Хятадад туслах чин сэтгэлийг илтгэсэн бөгөөд Хятад, Монгол хоёр орны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааны өндөр хөгжил болон хоёр орны ард түмний хүнд үед хамт байж, харилцан тусалдаг найрамдалт нөхөрлөлийг харууллаа. Хятадын Засгийн газар болон ард түмэн Монголын ард түмэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж байна. ХКН-ын зөв удирдлага, Монгол Улс болон дэлхийн улс орнуудын асар их дэмжлэг байхад Хятад улс өвчнийг ялан дийлэх бүрэн итгэл, чадвартай байна.

2020 оны босгон дээр, Хятадын тал Ши Жиньпиний гадаад харилцааны үзэл санааг даган мөрдөж, “элэгсэг дотно, үнэнч шударга, үр ашигтай, хүртээмжтэй харилцан ойлголцолтой байх” гадаад бодлогын үзэл санаа болон “хөршүүдтэйгээ найрсагаар харилцах, түнш болох” чиглэлийг баримталж, хоёр орны удирдлагуудын чухал тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, Хятад, Монгол хоёр оны иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг тасралтгүй шинэ шатанд хүргэж, хоёр орны ард иргэдэд илүү их сайн сайхныг авчрахын төлөө Монголын талтай хамтран ажиллахад бэлэн байна. Монгол Улс цэцэглэн хөгжиж, ард түмэн аз жаргалтай, эрүүл энх байхыг хүсэн ерөөе! Хятад, Монгол хоёр орны найрамдал мөнхөд орших болтугай!" хэмээжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 59 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 1 цаг 20 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 1 цаг 26 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 1 цаг 36 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 1 цаг 45 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 1 цаг 50 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 1 цаг 52 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top