x

"Хотол төгс" хэмээх "Төмөр хулгана" жилийн үхэр хөтөлсөн хүн

Та бүхэндээ сар шинийн мэнд хүргэе! Дэлхий даяар Chinese new year хэмээгдэх азиудын шинэ жилийг монголчууд бид мөн ч бахтай өөрийнхөө тооллоор тэмдэглэдэг билээ. Маргааш битүүний орой. Цагаан сарын шинийн нэгний өмнө дэлхий тэр аяараа цэмцийх шиг болно. Гэвч энэ жил аюулт өвчний заналхийлэл дор хотлоороо гэр гэртээ шинэлж, хамаатан садантайгаа онлайнаар золгоорой. Тоглоом наргианы завсар шүүмжлэл зэмлэл хавчуулан үхэр хөтөлсөн хүнээ хэрхэн шинжсэнийг харцгаая. (Яг яаж шинжсэнийг нь уншиж чадаагүй ч зургийг нь олсон тул энэ хавиараа шинжчихлээ)

Юуны түрүүнд тэр гутал нүдэнд туслаа. Би одоо хэд хэдэн үхэр шинжихэд дандаа өрөөсөн гутлаа сугандаа гавчуулж гүйсэн хүн байсийм даа. Энэ жилийн “хэмээх” нь арай Гутал төгс гэж байсныг нь андуурсым биш байгаа, нэг эргээд харчихад гэмгүй л юм. Мөн тэр өвдөгний хамгаалалттай байгаа нь анхаарал татав. Сонгуулийн жил гээд дарга нар нь хоёр өвдгөөрөө хорвоог туулахыг бэлгэдсэн байж болох юм. Ногоон дээлтэй байгаа нь одоо нойлын ногоон тэг гэдгийг ёгтлон харуулсан болов уу, бурхан. Цагаан бүстэй байгаа нь бүсээ близнагаар угаасныг тод илэрхийлжээ. Гартаа шилбүүр барьсан нь мань эр хөлөөрөө барьж чаддаггүйг нотолсон байна. Үс нь одоо яах гээд ч байгаан. Зүгээр үсчин орку удцымуу, зориуд каакраад байгаамуу. К-поп шиг л харагджийнэ. Нээх зохисон нтр гэхээргүй л юм.

Харин тэр үхрийн царай эвгүүмаа. Ам нь инээгээд байгаа хэрнээ нүд нь аймар юм. Эсвэл тэр хүнийг шархдуулж хаячаад зугтаж чадахгүйг нь мэдээд хараад зогсоод ч байгаамуу. Хүн нь ч бас эвгүй нугараад базаахгүй л харагджийнэ. За тэр үхрийн бие цэнкэр байгаа нь жийнстэй хамт угаалгын машинд угаагдсанаас болж. Харин тэр эвэр сүүл чих гурав нь ягаан юм. Хамар нь ч бас ягаан. Дэрчийтлээ даарчаад байгаам болуу. Гэдэс хөл нь шар байгаа нь жинхэнэдээ шар үхэр байсныг илтгэжээ. Тэр боожгойтой хэрнээ төмсөггүй байгааг л хар (би хоёр шар хольчих шиг боллоо).

Энэ бүхнээс харвал энэ жил хулгана жил гарах нь тун тодорхой байна. Зургийн улаан жааз дажгүй.

Харин одоо миний зурсан үхрийг сонжицгооё

/зураг дээр даран томруулж үзнэ үү/

Шууд харахад энэ зургийн зураач нь гараар зурдаг байснаа больж поверпоинт оролддог болсон нь илт. Гүүглээс баахан зураг цуглуулжээ. 

Зураг дээр яагаад ч юм хоёр хүн байна. Энэ жилийн гол дуулиан болох сонгуультай л холбоотой болов уу, сайн мэдсэнгүй. Нэг нь цэнхэр, нөгөө нь улаан зангиатай бөгөөд мөн өнгөтэй самбарууд барьжээ. Улаан самбартай нь нэлээн далайлгасан шинжтэй харагдана. Харин цэнхэр самбартай нь ер нь юм бодож байнуу гэмээр царайлжээ. 

Самбар дээрээ амлалтууд бичиж. Цаана нь тэнгэр дээр одоо попын хааны сүнс үзэгджээ. Тэрээр ёстой л үгээ хэлж байх шиг. Харин наагуур нь цаасан онгоцнууд хэрэн ниссэн нь аналын... бишээ саналын хуудас юм шиг байгаан. Мөн тэнгэрт нь долоон нар манджээ ☹. Байгалийн давагдашгүй хүчин зүйл юмсанж. 

Тэр цаана нь бас гартаа самбар барьсан зомбинууд салгалаад явж байна. Н.Энхбаяр, Ж.Батзандан, Но.Алтанхуяг гурав болуу хэмээн таалаа. Сайн харвал самбар дээрээ бас л амлалтууд бичсэн харагдана. 

Одоо үхэр лүүгээ оры. Үхэр нь үнээ байх бөгөөд нээх хүнд хөтлөгдөж барисан зүйл алга. Мөн шууд харахад л хулхин дээр нь цэцэг ургасан үхэр байх нь илт мэдэгдэж байна. Нэг нь цэнхэр дэлбээт, нөгөө нь улаан дэлбээт аж. (Энэ хоёр ямар ядаргаатай өнгөнүүд вэ!) Царай нь мансуурч, манарсан байх бөгөөд гартаа хадаг барин цагаан сардахаар улайрсан байгааг анзаарлаа. Корона вирус тэнгэр эзэлчээд байхад гол зэвсэг болох сум, элдүүр нтрээ хөсөр хаяжээ. Үхэр нь хэдийгээр маасаг зүүсэн авч хамраа сартайлган ил гаргасан нь түүнийг юу ч үл зогсоохыг илэрхийлэх аж. Туурайнуудыг нь сайн харвал хадаас хадсан байх бөгөөд Төр засгаас хөл хорьсон тул байрнаасаа хөдөлж эс чадахыг харуулжээ. Үхрийн хар цагаан зүс нь амьдралын хар цагааныг илэрхийлсэн байж магадгүй. Эсвэл хар цагаан дуугүй суугаад байдаг үхэр ч байж болно. Ер нь юугаа бодож хар цагаан үхэр тавьдаг байнаа. 

Дэргэд нь хулгана жил ирцэн “хувьтай хүн л үзнэ” гэж хөөрөөд ТТ хувьцаа тэврээд зогсож байна. Ишш тэр царайг нь хараад байгаарай.

Самбарт бичсэн “Уулыг нураана” гэсэн бичигнээс болж Уул тийм байгаам байна. Хүн нь сүх кармаалжээ. Мөн самбарт бичсэн усыг эргүүлнэ гэсэн бичигнээс болж Ус юу гэснийг хар. Тэгсэн хүн нь нэг блэндэр хармаалсан юм уу даа. Эргүүлбэл эргүүлчих л болтой юм. 

Артаньян /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 11 цаг 3 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 11 цаг 12 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 11 цаг 17 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 11 цаг 21 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 11 цаг 54 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 13 цаг 29 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ...
Top