x

И Ёо Хун: Хоёр орны харилцааг стратегийн шинэ түвшинд хүргэхийн төлөө ажилна

Монгол улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд И Ёо Хуныг хүлээн авч уулзав. 

Манай оронд өөрийн улсыг төлөөлөн суухаар томилогдож, итгэмжлэх жуух бичгээ өргөн барьсанд Элчин сайдад баяр хүргэж, ажлын амжилт ерөөн Монгол улсад удахгүй идээшин дасна гэдэгт итгэлтэй байна гэв.

Манай хоёр орны  харилцаа хамтын ажиллагааны түүхийг баяжуулан үргэлжүүлж, иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлийн харилцаа болгон өргөжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэхийн төлөө хичээн ажиллана гэдэгт итгэж буйгаа илэрхийлэв.

Түүнчлэн Монгол, Солонгос Улсын Засгийн газрын хэлэлцээр, хөгжлийн хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн буцалтгүй тусламж, хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтийн төслүүд амжилттай хэрэгжиж байгааг цохон тэмдэглээд дэмжин ажиллахыг хүслээ.

Хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргаж, стратегийн түвшинд хүргэхийн төлөө хичээн ажиллахаа Элчин сайд илэрхийлэв.

Дэлхий нийтэд тархаад буй шинэ коронавирусийн дэгдэлтийн үед голомтот бүс нутгийн хил залгаа орон хэдий ч өнөөдрийг хүртэл нэг ч халдвар гаргуулахгүй, оновчтой шийдвэр, зохион байгуулалт хийж, ард иргэдээ өвчний халдвараас сэргийлж чадаж буй явдалд  Монгол улсын Засгийн газрын тэргүүнээр бахархаж байна гэв.  Мөн Монгол улсад ажиллаж амьдарч байгаа Солонгос иргэдийн эрүүл мэндийг аюулаас хамгаалж байна гэсэн юм.

2020 онд Монгол улс, БНСУ–ын хооронд дипломат харилцаа тогтоосны 30 жилийн ой тохиож, ойд зориулсан хамтын ажиллагааны арга хэмжээний төлөвлөгөөний дагуу олон чухал үйл явдлыг хамтран зохион байгуулж, амжилттай явуулахаа талууд тохиролцов.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 17 цаг 3 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 17 цаг 10 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 17 цаг 19 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 18 цаг 1 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 20 цаг 32 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 20 цаг 53 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 21 цаг 14 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 21 цаг 21 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 21 цаг 30 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 21 цаг 39 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 21 цаг 44 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 21 цаг 46 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11 “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт
Top