x

Орос, Герман эрдэмтэдтэй Монгол эмч нар хамтран ажиллав

ОХУ-ын Санкт-Петербург хотын Поленовын нэрэмжит мэдрэлийн мэс заслын тасгийн эрхлэгч, профессор А.Е.Петров, ХБНГУ-ын Штутгарт хотын Katharinenhospital эмнэлгийн профессор Ханс Хенкс нар монгол улсад ажиллав.

Тэд улсын гуравдугаар төв эмнэлэг дээр энэ сарын 07-12-ны өдрүүдэд туршлага солилцон, хамтран ажиллаа.  

Дэлхийн түвшинд хүлээн зөвшөөрөгдсөн Орос, Германы эрдэмтэд Монгол эмч нарын багтай хамтран тархины судасны хүнд хэлбэрийн эмгэгтэй 18 тохиолдолд төлөвлөгөөт журмаар судсан дотуурх өндөр түвшний мэс заслыг амжилттай хийж 21 урсгал өөрчлөгч стентийг үнэ төлбөргүй суулгалаа.

Мөн яаралтай журмаар 2 эмчлүүлэгчийн тархины судасны бүлэнг авах тромбэктоми болон тархины өмнөд артерийн маш хүнд хагарсан цүлхэнтэй 1 өвчтөнд судсан дотуурх мэс заслуудыг амжилттай хийж гүйцэтгэсэн бөгөөд дээрх  мэс заслууд нь гадаадын өндөр хөгжилтэй оронд 80-100 000 ам долларын өртөгтэй хийгддэг байна.

Урьд нь дээрх эрдэмтэд 6, 8, 10, 12 саруудад  төлөвлөгөөний дагуу тус эмнэлэгт ажиллаж тархины судасны хүнд хэлбэрийн цүлхэн, урсгал өөрчлөгч стент тавих мэс засал хийгдсэн 36 эмчлүүлэгчид  хийсэн бөгөөд энэ удаа мэс засал хийлгэсэн хүмүүст хяналтын журмаар тархины судасны ангиографийн шинжилгээг хийж үзэхэд бүх эмчлүүлэгчдэд эмчилгээний үр дүн маш сайн байлаа.

Мөн эмчлүүлэгч бүрт цусны тромбоцитын агрегацийн үйл ажиллагаа үзэх шинжилгээг үнэ төлбөргүй хийж зөвлөгөө өгөв. Гурван улсын хамтарсан баг мэс засал хийх явцад болон дараа ямар нэгэн хүндрэл, доголдолгүй ажилласан бөгөөд тус эмнэлгийн мэдрэлийн тасаг, мэдээгүйжүүлэгийн тасаг, мэдрэлийн мэс заслын тасаг, харвалтын тасаг,  Ерөнхий мэс заслын тасгийн хамт олон багаар  хамтран амжилттай ажиллав.

ХБНГУ-ын профессор Ханс Хэнкс эмнэлгийн удирдлагатай уулзаж 3 улсын хамтран ажиллах санамж бичиг гэрээг шинэчлэн байгуулж цаашид эмч, эмнэлгийн ажилчдыг мэргэшүүлэн сургах асуудлаар дэмжин ажиллахаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Болгарын парламентын ээлжит бус сонгууль болж байна 8 цаг 36 мин Жүдочид ААШТ-ий холимог багийн төрөлд тэргүүллээ 8 цаг 44 мин Улаанбаатарт шөнөдөө 7 хэм хүйтэн.  Багавтар үүлтэй, хур тунадас орохгүй 8 цаг 57 мин Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шуурга шуурна Уржигдар 15 цаг 49 мин Qantas дэлхийн хамгийн урт нислэгийг үйлдэнэ Уржигдар 15 цаг 01 мин Тайванийн орчимд хийдэг сургуулилалтын зөвтгөж, мэдэгдэл гаргав Уржигдар 14 цаг 56 мин Ираны тал Ормузын хоолойг нээснээ мэдэгдэв Уржигдар 14 цаг 47 мин "Дэлхийн циркийн өдөр" тохиож байна Уржигдар 14 цаг 41 мин Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ Уржигдар 14 цаг 35 мин Тариалангийн салбарын санхүүжилтыг 70 тэрбум төгрөгөөр нэмэгдүүллээ Уржигдар 14 цаг 31 мин Хөгжих үү, хоцрох уу? Уржигдар 14 цаг 23 мин Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын түүхий эд хэзээ ч эргэлтэд орохгүй Уржигдар 14 цаг 07 мин Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 хувьд хүрчээ 2026-04-17 Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулганд оролцож байна 2026-04-17 Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна 2026-04-17 Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо 2026-04-17 Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэргүүлж эхэллээ 2026-04-17 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов 2026-04-17 Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллээ 2026-04-17 Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан хаагч байх хуулийн төслийг хэлэлцэв 2026-04-17
iИх уншсан
Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Хөгжих үү, хоцрох уу? УИХ-ын гишүүний бүрэн эрх нийтийн эрх ашгаас дээгүүр оршдог ... Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Эрдэнэтээс эхэлбэл зохих санаачилга Чойбалсангийн сэжигтэй үхэл С.Нарангэрэл: УИХ ёс зүйгүй гишүүнийг хаацайлан дархлагч бол... Толь руу нулимахаа больцгооё...  УИХ-ын дарга, МАН-ын дарга хоёр “Ерөнхийлөгчийн хуулийг дэмж... УИХ-ын дарга С.Бямбацогт шинээр томилогдсон Элчин сайд нарыг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Ж.Золжаргал: Хууль батлагдвал УИХ-ын гишүүд ард түмний биш, ... Н.Учрал: COP-17 нь Монголд хөрөнгө оруулалт татах том боломж... Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Монгол Улс сэргээгдэх эрчим хүч, ногоон технологийн чиглэлээ...
Top