x

З.Энхболд, Сү.Батболд нарын “зассан зам”

Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд 2020 оны хоёрдугаар сарын 13-нд ажлаа хүлээлгэн өгөв. Юуны өмнө З.Энхболд ЕТГ-аас гараад “хаашаа” алхав? Ардчилсан намын С.Эрдэнийн “дор” эсвэл “дээр” ажиллах З.Энхболдыг хэрхэн хүлээж авах бол гэдгээс илүү МАН түүнийг сонирхож байна. Яагаад?

З.Энхболдын зөвлөснөөр А.Гансүх, С.Батболд хоёрыг баз гэдгийг мартсан нь

Ингэхэд МАН-ын дарга У.Хүрэлсүх хаана явна? Намаа цэвэрлэх, авлигачдаа цавчих сэлэм чинь З.Энхболдод байгаа юм биш үү? ЕТГ-ын даргаар “мөнхөд хадагдсан” мэт үгэнд нь ороод байсан З.Энхболд өрсөлдөгч намыг чинь сонгуульд ялуулахаар ажлаа цэгцэлчихлээ. Намын дарга, Ерөнхий сайд Таныг түүнтэй сүжирлээ гэж олон ч гишүүн чинь гомдсон. Та тоогоогүй. Намынхаа болохгүй бүхэн үүрлэснийг гайхаад л “дээшээ” гүйгээд байсан. Одоо З.Энхболдын нэг гарт прокурор дээр үүсгэгдсэн МАН-ынхны хавтаст хэрэг, нөгөө гарт Сү.Батболд байна.

Тэрбээр Сү.Батболдыг Ерөнхийлөгчийн сонгуульд бэлдээд байгаа мэт дүр зураг эртнээс ажиглагдсан. “Арай ч үгүй байлгүй. А.Гансүх, С.Батболд хоёрыг баз гэдгийг мартаад өгөөч” гэж марттал гүрийсний эцэст Ерөнхийлөгч Х.Баттулга хүртэл тэднийг баз гэдгийг мартаж гэнэдсэн гээд бод доо! Тэднийг баз гэдгийг мартаж болох ч А.Гансүхийг улс төрд оруулсан хүн нь З.Энхболд гэдгийг л мартаж болохгүй байсан юм шүү дээ. 

У.Хүрэлсүх та сонгуулийнхаа ноён нуруу, гол найдварыг залуучуудын байгууллагаа гэж хардагийг өмнөх сонгуулиудаас мэдэрсэн. Харин энэ удаад таны томилуулсан УИХ-ын гишүүн Н.Учралыг НАМЗХ-ны ерөнхийлөгч мэт боловч үнэн хэрэгтээ дэд ерөнхийлөгч нь болох С.Батболдын хүү Б.Баттүшиг аавынхаа ирээдүйг засалцаж явааг магадгүй УИХ-ын сонгуулийн дараа мэдрэх байх аа. 

Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-ийн адил “дархан цаазат” болсон нь

Олон нийт нэг л зүйлийг ойлгож авсан нь З.Энхболд Тавантолгойн нүүрсийг баяжуулдаг, экспортолдог Страто гэдэг компаниа энэ “дайнд” ялуулсан. Монголын “Страто” Хятадын төрийн өмчит “TTJVCo”-ийн адил “дархан цаазат” болсон. Страто Үндэсний хөгжлийн газартай тогтвортой байдлын гэрээ хийгээд экспортын татвараас чөлөөлөгдөж чадаж байна. Үндсэн хуулийн Цэцээр шийдвэр гаргуулаадАМНАТ-аас бултаж чадаж байна. Хуулийн дагуу “хулгай хийнэ” гэж үүнийг л хэлнэ. “TTJVCo”-ийн “нууц ноёнтон” Юн Чен Фейтэй Монголын А.Гансүх л хэлүүлээгүй бол монгол дарга нартай уулзаад байдаггүй атал яагаад С.Батболд өнгөрсөн оны дөрөвдүгээр сард дотночлон уулзав. Яагаад З.Энхболд “нүүрс сонирхдог” болчихов? 

Түүний нутгийн дүү нар хувийн бизнесийг нь үргэлжлүүлсээр байшин үйлдвэрлэх комбинат, сүү сааль, өндөр ашиг шимтэй малын үрийн шингэний бизнесээс хэдийнэ хальж Өмнөговьд уул уурхайн компани нээж эхэлсэн. Өнөөх л танил нэрс дээр зөвхөн З.Энхболдыг ЕТГ-ын даргаар томилогдсоноос хойш буюу 2019 онд л гэхэд Говьсүмбэр аймагт “Их дэлгэмэл ингүүн”, “Маш Богд групп” гэх компаниуд байгуулагдаж автомашинаар ачаа тээвэрлэх, шатахууны бөөний болон жижиглэн худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулж эхэллээ. “Страто” бол улиг болсон мэт боловч Хятадын талын хөрөнгө оруулагчид нь анхаарал татдаг. Дээр нь тус компанийн удирдлага Ачитсайханы Баттүшигийн “бизнесийн түүх” тун ээдрээтэй. Энэ бүхэн хожмын өдөр хаанахын хэнд ямар давуу байдал олгосон талаарх “аалзны тор” болж анхаарал татах нь дамжиггүй.

Ерөнхийлөгч Х.Баттулга Ерөнхийлөгчийн сонгуульд дахин өрсөлдөх үү?

Ерөнхийлөгч Х.Баттулга дахиад арван жил ч ХААН байж болох байв. Харин сайн, муу аль нь болохыг бүү мэд, “гацаасандаа баяртай явдаг” Тамгын дарга нь түүний мөрөөдсөн “дарангуйллыг” ч бас гацаасан юм. Хуулийн хэрэгжилтийн хугацаагаар шахалт үзүүлсэн ч агуулга дээр нь манарна гэдэг ИТГЭЛИЙН МАНАН л байж болох юм. Дээр дурьдсанчлан 2021 оны Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвших гол кандидат нь С.Батболд байх магадлал тун өндөр байна. ЕТГ-ын даргаар ажиллаж байсан туршлагатай “тайган” /хааны шадар гэх утгаар өргөмжлөв / түүнийг бэлтгэх бололтой. Гарт байгаа зэвсэг нь гэмт хэрэгт нэр холбогдогсдын баримт материалууд.

С.Батболд өнгөрсөн хугацаанд хилийн чанадад байсан оффшор дансуудаа цэгцлэхээс эхлээд Дундговьд байтугай Монголын хэмжээнд төвөггүй ялах “замаа засаад” иржээ. Түүнээс одоо “толбо” ч олоход бэрх бөгөөд ээж Янжингийнх нь уугуул нутаг Дундговийн сонгогчид нам харгалзалгүй нэгдмэл үзэл бодолтойгоор түүнийг ирж нэр дэвшээч гэж гуйсан юм байх. Ийм шийдвэрийн дэргэд Д.Дамба-Очир юусан билээ. Ерөнхий менежерээр зэхэж байсан хүнээ хүртэл бэлэглээд Дундговийг орхижээ. Одоо С.Батболд, З.Энхболд нар өөрийн тойрон хүрээлэгчидтэй болж, Шинэ МАНАН байгуулж дэмжлэг авснаар ялалт байгуулж мэдэх л юм. Тэр цагт С.Батболдод “МАН-аас том” хоёр багана нь гарцаагүй А.Гансүх, З.Энхболд нар байх биз ээ. 

Харин Х.Баттулга хаачих вэ? Шинэ Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай төсөл “хэсэг хугацаанд хэдэн хуудсаа алдаж солигдсон уу”. Эсвэл хэт итгэснээсээ болж хугацааны шахалт, агуулгын алдаанаас болж хулхидуулсан уу? Аль нэг шалтгаанаар Х.Баттулга дахиад хэдэн жил Ерөнхийлөгчийн алба хаших байтугай ирэх Ерөнхийлөгчийн сонгуульд ч орох боломжгүй болох нэг хэрэг. Арай шинэ төмөр замын төсөл хоёр дахиа бүтэлгүйтэж эзнээ хэрэгт унагаах юм биш биз? Энэ бол тэс өөр хэрэг!

 У.Оргилмаа /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (4)

  • Зочин (202.55.188.35)
    Зарим сэтгүүлч таамагнал бодсоноо үнэн мэт жалирах юм даа.Гэхдээ бодит байдалаас улс төрийн шийдэл гаргах нь тэр бүр оновчтой хувилбар байх албагүй.Харин МАНгарын 21 оффшорчдын асуудалд цэг тавьж чадахгүй буй эд нөхөд даварч, бүхнийг муйхарлаж ялагдлаас айж, оноох шийтгэлд шээс алдаж байна.
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Арай үгүй байлгүйдээ хэрвээ тэгвэл ч ёстой дэмий байх шүү
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (66.181.161.78)
    Арай үгүй байлгүйдээ хэрвээ тэгвэл ч ёстой дэмий байх шүү
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
  • Зочин (103.57.95.141)
    Наймаа тохирсон тул ерөнхийлөгч ҮХНӨ т батлагдангуут хориг тавихгүй гэж баясгалантайгаар мэдээлэл өгч байсан даа одоо яая гэхэв энэ этгээдийг хажуудаа асан нь хохино гэхээс өөр юу гэхэв
    2020 оны 02 сарын 20 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Говийн бүсийн математикийн олимпиадад Дундговь аймгийн баг тэргүүллээ 8 цаг 15 мин Азийн хөгжлийн банкны буцалтгүй тусламжийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа 8 цаг 19 мин Монголд анх удаа желатины үйлдвэрийг ашиглалтад орууллаа 8 цаг 20 мин Их Британид байнга оршин суух зөвшөөрөл авах журмыг чангатгана 8 цаг 29 мин Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн улстөрчийн нэг нь би... 8 цаг 47 мин Хурдан морины цоллооч нар өв соёлоороо өрсөлдөв 8 цаг 54 мин Азийн цомын тэмцээнийг хойшлуулжээ 9 цаг 2 мин “Өндөр гэгээний үсгийн урлал: Соёмбо бичгийн судлалд” эрдэм шинжилгээний хурал болно 9 цаг 9 мин Улс төр судлаач Д.Сүхболд: Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг сунгах эрх зүйн боломж байхгүй 21 цаг 49 мин Экспортын тээврийн гарцыг нэмэх тухай ярилцав 22 цаг 21 мин Уолт Дисней компани 1000 ажилтнаа цомхотгоно 22 цаг 49 мин Дулаан гараашийг татвараас чөлөөлөх хуулийг төсөл боловсруулахыг үүрэг болгов 23 цаг 6 мин Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48 хүртэлх сараар сунгана 23 цаг 55 мин Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Дархан-Уул аймагт ажиллаж байна Өчигдөр 14 цаг 41 мин Б.Мөнхтамир: Шатахууны нийлүүлэлт тасалдахгүй учир иргэд дараалал үүсгэх шаардлагагүй Өчигдөр 14 цаг 28 мин I ангийн сурагчид нийгэмшил, сэтгэл хөдлөлийн хичээлээр 24 чухал чадвар эзэмшинэ Өчигдөр 13 цаг 50 мин Нийт нутгийн 20 орчим хувьд цастай байна Өчигдөр 13 цаг 39 мин Б.Пүрэвдагва: НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран энэ өвөл гэр хорооллын 7-10 мянган айлын янданг буулгана Өчигдөр 13 цаг 30 мин С.Наранцогт: Төв банк үндсэн чиг үүрэгтээ огт хамаарахгүй төсвийн шинж чанартай хөтөлбөрүүдийг санхүүжүүлж ирсэн нь хуримтлагдсан алдагдлын эхлэл болсон Өчигдөр 12 цаг 16 мин Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг боловсронгуй болгох асуудлыг хэлэлцэв Өчигдөр 10 цаг 59 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэдд... Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл с... Нөмрөгийн ДЦГ-ын түймэрт өртөөгүй хэсэгт төвлөрсөн амьтдад ө... 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Оюутолгойн далд уурхайд гарсан осолтой холбогдуулан газар дэ... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... Пакс Глобалика (Pax Globalica) УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас...
Top