x

"Тун фарм" эмийн үйлдвэр бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бүрдлээ

"Мөнхийн тун" ХХК-ийн харьяа "Тун фарм" эмийн үйлдвэр нь өнөөдөр GMP буюу үйлдвэрлэлийн зохистой дадлын гэрчилгээгээ Монгол улсын Эрүүл мэндийн яамнаас гардан авлаа.

Эм үйлдвэрлэлд тавих ерөнхий шаардлага (MNS 5524:2014) нь ДЭМБ-ын GMP стандарт буюу эм үйлдвэрлэлийн зохистой дадлын удирдамжийн түвшинд боловсруулагдсан үндэсний стандарт юм. Энэхүү шаардлагыг хангаснаар эм үйлдвэрлэлийн үйл ажиллагаа, түүний чанарын шалгалт, баталгаажилт нь олон улсын стандартын дагуу явагддаг онцлогтой аж.

Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Я.Амаржаргал уг гэрчилгээг гардуулж өгөх үеэрээ “"Тун фарм" эмийн үйлдвэрийг Монгол улсын GMP стандарт MNS 5524-ийг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр болсонд баяр хүргэе” хэмээн онцлосон юм.

"Тун фарм" эмийн үйлдвэрийн захирал М.Хад-Эрдэнэ: “Манай үйлдвэр GMP стандартыг үйлдвэрлэлийн үйл ажиллагаандаа хэрэгжүүлж эхэлсэн зургаа дахь үйлдвэр, тэр дундаа капсултай эмийн хэлбэрээс антибиотик эмийн хэлбэрийг тусгаарлан, тусдаа агааржуулалтын систем бүхий цех бий болгосон анхдагч үйлдвэр болж байна. Бид шахмал болон капсултай эмийн үйлдвэрлэл гэх 2 төрлөөр GMP батламж авч байгаа нь бидний бас нэг томоохон амжилт юм” гэлээ.

"Мөнхийн тун" ХХК нь 2004 оноос эмийн үйлдвэрлэлээ эхлүүлсэн бөгөөд өнөөдөр эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээг гардан авч байгаа нь тус компанийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйн нотолгоо болж байна. 

"Мөнхийн тун" ХХК-ний Ерөнхий захирал Ц.Алтанцэцэг: “Эм үйлдвэрлэлийн зохистой дадлыг гэрчилгээ нь биднийг олон улсын стандартад нийцсэн эм, эмийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж буйг нотлох нотолгоо юм. Үүний ард маш олон хүний хөдөлмөр, хичээл зүтгэл бий тул "Мөнхийн тун" ХХК, тэр дундаа "Тун фарм" эмийн үйлдвэрийн хамт олондоо талархсанаа илэрхийлье. Бид цаашид олон улсын стандартад нийцсэн чанартай эмийн бүтээгдэхүүнийг үйлдвэрлэхийн зэрэгцээ, уг үйлдвэрлэлийн бүтээгдэхүүнээ экспортод гаргах боломж бий болж байна гэж үзэж байна” хэмээлээ. 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (3)

  • Монгол Улсын иргэд (66.181.161.31)
    Бид Монголдоо үйлдвэрлэлээ хөгжүүлээд экспортод гаргана гэдэг нь маш том алхам юм Та бүгдэд баяр хүргэе! Улс үндэстэн ийм замаар л хөгжих ёстой.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Taivanbat Ganbaatar (202.21.124.130)
    Мундаг
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
  • Зочин (203.91.118.126)
    Мундаг хөдөлмөрч хамт олон баяр хүргэе.
    2020 оны 02 сарын 19 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 46 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 51 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 55 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 2 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 9 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 13 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 16 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 33 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 47 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 51 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 54 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 8 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 13 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 16 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 20 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 22 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 28 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 35 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top