x

Мянган бээрийн аялал нэг алхмаас эхэлдэг

Та 2020 онд өөртөө зорилго тавьсан уу? Ихэнх хүмүүс он солигдох агшинд тухайн оны зорилгоо тодорхойлдог. Эхний саруудад зорилго маань биелэх юм шиг, энэ жил л яг чадах юм шиг сэтгэлд багтаад байдаг. Гэтэл нэг л мэдэхэд 12 сар хонх жингэнүүлэн айлчлан ирэх нь тэр. 2019 онд хийгдсэн АНУ-ын сэтгэл судлалын судалгаагаар насанд хүрэгчдийн 50% нь шинэ жилээр зорилго тавьдаг ч тэдний 10 хүрэхгүй хувь нь л зорилгодоо хүрдэг гэнэ. Харин та өнгөрсөн жилийн зорилгодоо хүрсэн үү?

Миний хувьд өмнөх оны зорилгодоо хүрч чадаагүй учраас шалтгааныг нь хайж эхэллээ. Мэдээж маш олон зүйл нөлөөлсөн ч зорилгоо хэтэрхий томоор хараад байсан нь эхлэх итгэлийг минь үгүй хийж, чадахгүй гэсэн бодлыг төрүүлсэн юм шиг. Тиймээс энэ онд зорилгоо эхлээд цаасан дээр буулгалаа. Дараа нь олон жижиг зорилтуудад хувааж, алийг нь хэзээ хийхээ төлөвлөв. Ингэснээр аль сард ямар ажил хийх тодорхой болж зорилго маань хаана эхлээд, хаана дуусах нь тодорхойгүй алс холын зүйл биш хялбар, жижиг ажлууд болон хуваагдлаа.

Зорилгоо төлөвлөх явцад давхар санхүүгээ тооцоолох хэрэгтэй болов. Учир нь зарим зорилгууд мөнгөнөөс хамааралтай байдаг, мөн мөнгөнөөс болж бүтэлгүйтэж болдгийг бид бүгд мэднэ. Тиймээс цаг зав, санхүүгээ тооцоолоод ажлуудаа хуваарилах нь хамгийн зөв алхам санагдсан.

Ямартай ч жилийн 12 сар тус бүрт хийх ажлуудаа төлөвлөчихлөө. Бага байхаасаа л Туйлын туяа үзэхийг хүсдэг байсан тул энэ жил Швед улсаар аялангаа Туйлын туяа үзэх зорилго тавив. Аялах сайхан ч багагүй мөнгө ордог гэдэгтэй хүн бүр санал нийлэх байх. Гэхдээ зээлтэй дээрээс нь цалингаас цалингийн хооронд амьдардаг надад өндөр зарлага гаргах хэрэггүй ч юм шиг санагдаад эхэллээ. Нөгөө л нэг шантардаг, хойшлуулдаг зан минь дараа жил болго гэж хэлээд байх шиг. Дараа жил болгосон ч зардлаа одооноос цуглуулах хэрэгтэй. Ер нь энэ шинэ жилээр гадаадад он гаргангаа, зорилгоо бодит болгож болох юм байна. Тиймээс сар бүр цалингаасаа тогтмол мөнгө хадгалаад, аяллын зардлаа бүрдүүлэхээр шийдэв.

Тэгвэл мөнгөө аль банканд хуримтлуулах вэ? Судалж үзэхэд банкнуудын хугацаатай хадгаламжийн хүү 12.0%-14.4%-ийн хүүтэй байдаг юм байна. Харин миний зорилгод хамгийн тохирсон нь Голомт банкны Үндэсний хуримтлал. Энэ хуримтлал сар болгон тогтмол дүнгээр мөнгө хийсэн хүнд жилийн дараа 20%-ийн урамшуулал олгодог гэнэ. 20, 50, 100, 200, 300, 500 мянга гэсэн мөнгөн дүнгээс сонгоод сар бүр тэр дүнгээрээ хуримтлал хийдэг. Миний хувьд 200,000₮-ийг сонгоод цалингаасаа 2 хувааж хийхэд жилийн дараа 2,400,000₮ цуглуулж, банкнаас 253,000₮-ийн урамшуулал нэмэгдээд хүссэн аяллаа хийж болохоор байв. Ваав, үнэхээр итгэмээргүй юм. Өглөө уудаг кофе, өдөр гадуур иддэг хоол, орой таксиддаг мөнгөө хэмнэвэл тийм ч хэцүү биш юм байна шүү. Бас банк оролгүйгээр www.hurimtlal.mn-ээр хуримтлалаа нээлгэчихлээ. Ёстой амархан. Ингээд харсан чинь зорилго маань аль хэдийн биелчихсэн юм шиг л сэтгэл догдлоод байна.   

Төлөвлөөгүй зорилго бол зүгээр л хүсэл юм. Та ямар ч гоё зорилготой байсан эхлээд жижиг зорилтуудад хувааж, түүнийгээ хэрхэн хийх төлөвлөгөө гаргаарай. Өнөөдөр хийж чадах зүйлээ маргааш гэж бүү хойшлуулаарай. Мянган бээрийн аялал өнөөдөр таны хийх нэг алхмаас л эхэлнэ. Танд амжилт хүсье!

Нийтлэлч: Ц.Цолмон

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 7 цаг 24 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 7 цаг 31 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 7 цаг 40 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 8 цаг 22 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 10 цаг 52 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 11 цаг 13 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 11 цаг 34 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 11 цаг 41 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 11 цаг 51 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 12 цаг 0 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 12 цаг 5 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 12 цаг 6 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top