x

Хөдөлмөрийн баатруудын төлөөлөл сургалтын төсөл хэрэгжүүлэх санал тавив

Хотын захирагч С.Амарсайхан өнөөдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатруудын холбооны төлөөлөл болох  барилгын цэрэг, цахилгаан инженерлэл, спортын салбараас төрөн гарсан Хөдөлмөрийн баатар Д.Түмэн, Д.Сэдбазар, З.Ойдов нарыг албан өрөөндөө хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд Хөдөлмөрийн баатруудын зүгээс Улс орныхоо хөгжил, бүтээн байгуулалтанд өндөр амжилт гарган ажиллаж, төр түмэндээ үлгэр дуурайлал болсон баатруудын ажил амьдралын баялаг туршлагыг залуу хойч үедээ өвлүүлэн үлдээх зорилгоор оюутан залуус, олон нийтэд хандсан зөвлөх, сургах үйлчилгээ бүхий сургалтын төслийг хэрэгжүүлэх саналтай байгаагаа Хотын даргад илэрхийллээ.

Хотын дарга С.Амарсайхан “Улс эх орны хөгжил дэвшилд оюун санаа, хүч хөдөлмөр, сэтгэл зүрхээрээ үнэ цэнэтэй хувь нэмэр оруулсан, шалгарсан манлайлагчид болох Хөдөлмөрийн баатрууд та бүхэнтэйгээ уулзаж байгаагаа баяртай байна. Та бүхний гаргаж байгаа санал санаачлага, зөвлөмж зөвлөгөөг залуу хойч үеийнхэн бидэнд ус агаар мэт хэрэгтэй байна. Тиймээс та бүхний гаргасан санаачлагыг гаргаж байгаад талархал илэрхийлье. Та бүхний гаргасан санаачлагыг Хотын удирдлагуудын зүгээс боломжтой бүхий л хэлбэрээр дэмжин ажиллах болно.

Хэдийгээр та бүхний ажиллаж хөдөлмөрлөж байсан цаг үеийг одоогийнхтой харьцуулахад мэдээлэл технологийн хөгжил дэвшлийн хувьд ялгаатай ч бидэнд дутагдаж байгаа зүйл олон байна. Ялангуяа хөдөлмөрийн үнэ цэнийг залууст хүргэх, хүн хөдөлмөрлөж зүтгэж байж сайхан амьдардаг, улс орон хөгждөг гэдгийг ойлгох асуудал чухал юм. Монгол түмний соёл уламжлал, үнэт зүйлс, өвөг дээдэс ах захаа хүндлэх зэрэг асуудлын хүрээнд орхигдсон суларсан олон жишээг та бүхнийхээ  дэмжлэгтэйгээр залуу үеийнхэнд сэргээн ухамсарлуулах, таниулах шаардлага байна.

Мэргэжил, гадаад хэл, техник технологитай харилцах  тал дээр залууст олон давуу тал байгаа боловч ёс зүй, үнэт зүйл, сахилга бат, хөдөлмөрт хандах хандлагыг дээшлүүлэх тал дээр анхаарах зүйл байгаа. Бүх зүйлийг төр засгаас хариуцах ёстой мэтээр харж, эрхээ мэддэг атлаа үүргээ тэр бүр ухамсарлахгүй байгаа явдал иргэдийн дунд цөөнгүй бий. Саяхан нийслэлийн Засаг даргын зөвлөлийн хуралдаанаар сургууль цэцэрлэгийн сурагчдын хичээлийн цагийн өмнөхөн хотын соёл, зөв дадал зуршлын тухай мэдээллийг багш нарын тусламжтайгаар өгдөг байхаар бэлтгээд байна. Хүн болох багаасаа гэдэг учраас хүүхэд багачуудыг өсөж тониж байгаа цаг үеэс зөв хүмүүжилтэй иргэн болгон төлөвшүүлэхийг зорьсон шийдвэрийг гаргасан. Бидний хэрэгжүүлэхээр зорьж байга азорилго, та бүхний санал санаачлага сайхан нийцэж байгаа учраас та бүхэнтэй хамтран ажиллах боломжтойг дурьдахад таатай байна” хэмээлээ.

Хөдөлмөрийн баатруудын зүгээс “Хотын дарга бидний хэдэн ахмадуудыг хүлээн авч уулзаж, урмын сайхан үг хэлж, зорьсон ажлыг маань дэмжихээ илэрхийлсэнд бид талархалтай байна. Таны ярьж хэлж байгаачлан хүүхэд залуусын нас биений онцлогт тохирсон хөдөлмөрийн үнэ цэнэ, амьдрах арга ухаан, харилцааны соёл, эелдэг найрсаг харилцааны тухай мэдээллийг их дээд сургууль, коллежуудад сургалт, яриа таниулга хэлбэрээр зохион байгуулах төслийг бид боловсруулсан. Хөдөлмөрийн баатруудын холбооны төслийг танд гардуулан өгч, хамтран ажиллах болсондоо талархаж байна” гэв.

Уулзалт ярианы төгсгөлд Хөдөлмөрийн баатрууд, Хотын дарга С.Амарсайхантай улс төр нийгмийн өнөөгийн нөхцөл байдал, олныг хамарсан аюулт өвчний талаар авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний талаар санал солилцон, халуун дотно яриа өрнүүллээ. Хөдөлмөрийн баатрууд засаг төрөөс олон нийтийг хамарсан халдварт өвчин гарч болзошгүй байгаатай холбогдуулан сар шинийн баярыг тэмдэглэн өнгөрүүлэхгүй байх шийдвэр гаргасныг бүрэн дэмжиж байгаагаа  илэрхийлж, өвчин тахалгүй эрүүл саруул  байвал хэдийд ч сар шинээ тэмдэглэж, золголтоо хийж болно гэдгээ хэлж байлаа.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 3 цаг 5 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 3 цаг 12 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 3 цаг 21 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 4 цаг 3 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 6 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 6 цаг 54 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 7 цаг 15 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 7 цаг 22 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 7 цаг 32 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 7 цаг 41 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 7 цаг 46 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 7 цаг 47 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top