x

Шинэ төрөх эмнэлгийг ашиглалтад оруулахад хувийн хэвшлээс дэмжлэг авна

Хотын Захирагч С.Амарсайхан энэ сарын 6-ны өдөр нийслэлийн онцгой комиссын зарим гишүүнтэй коронавирусаас урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх ажлын талаар авч хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай хэлэлцэж, үүрэг даалгавар өгсөн.

Энэ үеээр Хотын захирагч С.Амарсайхан: “Өчигдөр орой би томуу, томуу төст өвчлөл ихсэж байгаатай холбоотойгоор Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, Баянгол дүүргийн хүүхдийн эмнэлгээр очиж ажилласан.

Эмнэлгийн эмч, албан хаагчид байгаа нөхцөл боломжиндоо тохируулж, хүн хүчээ хуваарилж ажиллаж байна. Эх хүүхдийн эрүүл мэндийн төв л гэхэд 40 ортой хүүхдийн тасагт 70 хүүхэд хэвтэж эмчлүүлж, ашиглалтын шаардлага хангахгүй өрөө тасгийн асуудлаас эхлээд хүндрэлтэй зүйл их байна. Бид бүхий л боломж бололцоогоо ашиглан эмнэлгийн барилгыг шинэчлэн өргөтгөх анхааран хэрэгтэй болоод байна. Тиймээс Хан-Уул дүүрэгт баригдаж 95 хувьд хүрээд байгаа нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийг яаралтай ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Үүний тулд заавал Засгийн газарт хандаж, хөрөнгө мөнгө нэхэхээсээ илүүтэйгээр төрийн өмчит болон хувийн өмчит аж ахуйн нэгжүүдийг татан оролцуулах саналтай байна.

Би ирэх долоо хоногт Оюутолгой, Эрдэнэставантолгой компанийн удирдлагуудтай уулзаж, нийгмийн хариуцлагын хүрээнд хөрөнгө оруулалт хийж иргэдийн эрүүл мэнд амь насыг сахин хамгаалах ажилд дэмжлэг үзүүлэх асуудлаар ярилцах болно” гэсэн юм.  

Ямартай ч төрийн болон хувийн өмчит компаниудын хөрөнгө оруулалт, хандив дэмжлэгийн тусламжтайгаар нийслэлийн Эх хүүхдийн нэгдсэн эмнэлгийн барилгыг энэ оны хоёрдугаар улиралд багтан ашиглалтад оруулахаар ажиллах болно гэдгийг Хотын захирагч С.Амарсайхан хэлсэн юм.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 18 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top