x

БНХАУ-д эмгэг судлалын чиглэлээр эмч сургах санал тавив

БНХАУ-д энэ онд сувилахуй-хөнгөвчлөх, яаралтай тусламж болон эмгэг судлалын чиглэлээр эмч мэргэжилтэн сургах сургалтыг зохион байгуулах санал хүргүүлжээ.

Энэ талаар Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр санал солилцов.

Уулзалтаар хоёр улсын эрүүл мэндийн салбарын хүний нөөцийг бэхжүүлэх, эмч мэргэжилтнүүдийн сургалт, харилцан солилцоо, хөрөнгө оруулалт, анагаах ухаан, эрүүл мэндийн шинэ дэвшилтэт арга технологи нэвтрүүлэх, хамтарсан төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, харилцан мэдлэг туршлага солилцох зэрэг хамтын ажиллагааны тухай ярилцсан юм.

2015-2018 онд нийт 74 эмч мэргэжилтэн эх хүүхдийн эрүүл мэнд, мэдрэл, зүрх судасны эмгэг, сувилахуй, уламжлалт анагаах ухаан болон халдварт өвчний чиглэлээр тус улсад сургалтад хамрагдсан байна. Харин 2019 онд сүрьеэгийн чиглэлээр 30, зүрх судасны эмгэг болон бэлгийн замын халдварт өвчний чиглэлээр тус тус 25 нийт 80 эмч мэргэжилтэн сургалтад хамрагджээ.

Энэ жилийн сургалтыг монгол хэлээр зохион байгуулж байгаа онцлог давуу талтай бөгөөд энэ нь сургалтын үр өгөөж, гарах үр дүнг нэмэгдүүлэх ач холбогдолтой гэж үзэж байна.

Хамтын ажиллагааны хүрээнд Монгол Улсад хараахан эмчлэх боломжгүй зүрхний төрөлхийн хүнд гажигтай 1 хүртэлх насны нярай болон амьдралын түвшин доогуур эмзэг бүлгийн бага насны 100 орчим хүүхдийг БНХАУ-ын Бээжин, Хөх хотын Хүүхдийн зүрхний мэс заслын томоохон эмнэлгүүдэд үнэ төлбөргүй мэс засалд хамруулжээ.

Хөрөнгө оруулалтын чиглэлээр хийж буй ажлын нэг нь “Цахим эрүүл мэнд” төсөл юм. Төслийн хүрээнд нийт 112 эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагыг мэдээллийн технологийн тоног төхөөрөмж болон “e-health” програм хангамжаар хангаж, улмаар эдгээр эмнэлгийн програм хангамжийг холбож, Мэдээллийн үндэсний төвд нэгтгэн зангидах зорилготой.

Одоогоор улсын болон тусгай 12 эмнэлэг, 9 дүүргийн эмнэлэг, 21 аймгийн эмнэлэг болон 6 сумын нийт 48 эмнэлэгт тоног төхөөрөмж болон програм хангамжийн суурилуулалт хийх ба үлдсэн 64 байгууллагад зөвхөн тоног төхөөрөмж хүргэжээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 10 цаг 48 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 10 цаг 52 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 10 цаг 56 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 11 цаг 3 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 11 цаг 6 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 11 цаг 10 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 11 цаг 14 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 11 цаг 17 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 16 цаг 34 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 16 цаг 48 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 16 цаг 52 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 16 цаг 56 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 17 цаг 9 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 17 цаг 14 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 17 цаг 17 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 17 цаг 21 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 17 цаг 24 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 17 цаг 29 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 17 цаг 37 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори...
Top