Архангай аймагт коронавирусын сэжигтэй тохиолдол илэрчээ
Тухайн иргэн нь энэ сарын 1-3-ны өдрүүдэд Улаанбаатар-Хонконг-Улаанбаатар чиглэлд онгоцоор зорчсон бөгөөд халдвар авсан байж болзошгүй гэж үзжээ.
Энэ талаар Архангай аймгийн Нэгдсэн эмнэлгийн холбогдох албан тушаалтнаас тодруулахад “Энэ сарын 1-3-ны өдрүүдэд Хонконг явж ирсэн иргэнээс сэжигтэй шинж тэмдэг илэрсэн. Тухайн иргэнийг шинжилгээнд хамруулаад байна. Энэ асуудлаар Архангай аймгийн онцгой комисс хуралдаж байна” гэлээ.
Коронавирусийн халдвар авсан байж болзошгүй иргэнийг өнгөрсөн шөнө аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтүүлсэн бөгөөд тус нэгдсэн эмнэлэг өндөржүүлсэн байдалд шилжин ажиллаж байна.