x

Коронавирусийн тохиолдол илэрвэл Японы халдварт өвчний үндэсний төвд шинжилгээгээ явуулна

Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгчийн үүрэг гүйцэтгэгч Др.Сергей Диордица болон албаны хүмүүс өнөөдөр Халдварт Өвчин судлалын үндэсний төвд ажиллаж байна. Энэ үеээр тус Эмнэлгийн тусламж үйлчилгээний төвийн дарга Н.Пунсаг мэдээлэл өглөө. 

Н.Пунсаг: "Бид галт тэргээр зорчиж байсан иргэдээс сэжигтэй долоон тохиолдлыг тусгаарлаж, цаг алдалгүй ажилласан. Тандалт хийж гурваас дээш зовууртай хүмүүсийг халдварын сэжигтэй гэж үзэж, тусгаарлаж байгаа. Манай лаборатори томуугийн 21 вирус оношлох боломжтой. 21 вирусийн аль нэг нь илрэхгүй бол коронавирусийн сэжигтэй тохиолдол байна гэж үзнэ. Коронавирусийн тохиолдол илэрвэл Японы халдварт өвчний үндэсний төвд шинжилгээгээ явуулна.

Бид цаашид нотолгоонд суурилсан онош тавихыг хүсэж байгаа. Бид тус вирусийн идэвхжилтийн энэ үед өндөржүүлсэн бэлэн байдлаа хангаж ажиллаж байна. 

Эрчимт эмчилгээний 50 ортой тасаг шинээр гаргасан. Энэ өвчин сүүлийн үед амьсгалын замаар халдаж байгаа учраас сэрэмжлүүлэг сурталчилгаа хийж байна. Одоо бид баталгаажуулах ёстой. Бид ЭМЯ-ны бодлого болон ДЭМБ-ийн зөвлөмжийг хангаж ажиллана" гэлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 40 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 17 цаг 5 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 17 цаг 19 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 17 цаг 22 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 24 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 43 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 28 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 29 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 40 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 36 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 23 цаг 9 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top