x

Хонг Конгоос ирсэн хоёр иргэнийг тусгаарлаж, коронавирусийн халдвар биш болохыг тогтоожээ

БНХАУ-д бүртгэгдээд буй шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн вирусээр халдварласан байж болзошгүй иргэд Хонг Конгийн нислэгээр ирсэн гэх мэдээллийн дагуу МХЕГ-ын холбогдох албан тушаалтан мэдээлэл өгчээ.

МХЕГ-ын Улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:

-"Энэ сарын 9-нд Хонг Конгоос ирсэн 6 настай хүүхэд, 10-нд ирсэн 20 настай иргэн онгоцонд халуурч ирсэн тул буумагц нь хилийн мэргэжлийн хяналт, ХӨСҮТ-ийнхэн хамтран ажиллаж тусгаарлаад, коронавирусээр биш өөр төрлийн эргэлтэд байгаа вирусээр халдварлаж, хоолой нь үрэвссэн болохыг тогтоосон. 

БНХАУ-д бүртгэгдээд буй шалтгаан нь тодорхойгүй уушгины хатгалгаа өвчний үүсгэгчийг шинэ төрлийн Коронавирусээр үүсгэгдсэн болохыг 2020 оны нэгдүгээр сарын 9-ний өдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас зарласан. БНХАУ-ын зүгээс ч тус вирусийн тархалтыг хяналтандаа авсан талаар мэдэгдээд байгаа.

Гэсэн хэдий ч мэргэжлийн хяналтын байгууллага, эмнэлгийн байгууллагуудтай хамтраад БНХАУ-тай хиллэдэг бүх боомт болон нислэгт хяналт тавьж, иргэдээс эрүүл мэндийн асуумж авч, халуунтай иргэдийг шууд эмнэлэгт шилжүүлж байгаа. Одоогоор шинэ төрлийн коронавирусээр үүсгэгдсэн өвчний тохиолдол манай улсад гараагүй байна" гэв.

Хөрш улсад бүртгэгдсэн уг өвчинтэй холбогдуулан ЭМЯ, ХӨСҮТ, ЗӨСҮТ, МХЕГ-ын хамтарсан эрсдлийн үнэлгээний баг одоогийн байдлаар “Дунд” зэргийн эрсдэлтэй гэж дүгнэлт гаргаад байгаа бөгөөд иргэдийг аль болох шинэ төрлийн вирусийн халдвар гарсан бүс нутаг руу зорчихгүй байхыг зөвлөсөөр байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 23 цаг 49 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Өчигдөр 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Өчигдөр 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Өчигдөр 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Өчигдөр 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Өчигдөр 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Өчигдөр 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Өчигдөр 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Өчигдөр 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Өчигдөр 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Өчигдөр 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Өчигдөр 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Өчигдөр 08 цаг 00 мин Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн Уржигдар 20 цаг 20 мин И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дахин нэмэгдүүлнэ Уржигдар 17 цаг 02 мин "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ Уржигдар 16 цаг 53 мин Сайншанд дахь агаарын навигацийн төвийг 2027 онд ашиглалтад оруулна Уржигдар 16 цаг 48 мин Гал унтраах техникийн баг тамирчид ДАШТ-ээс мөнгөн медаль хүртлээ Уржигдар 16 цаг 44 мин Шинэ Зеланд: Хоёр гол нам эн тэнцүү өрсөлдөж байна Уржигдар 13 цаг 32 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Ганбат: Нийгмийн шаардлага, хүлээлтийг хангаж чадах цөөхөн... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... Санхүүгийн хүндрэлд орсон зээлдэгчийн хэрэглээний зээлийг 48... Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо
Top