x

НИТХ-ын ээлжит бус IX хуралдаан энэ сарын 16-нд болно

Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн өнөөдрийн хуралдаанаар “Тогтоолд өөрчлөлт оруулах тухай”, “Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит бус IX хуралдааныг товлон зарлах тухай” асуудлуудыг хэлэлцэв.

Хуралдааны эхэнд нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд оруулах өөрчлөлтийг нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан танилцуулав. Тэрбээр “2020 оны нийслэлийн төсөвт нийт 1 их наяд 212.5 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлж, нийт 828.8 тэрбум төгрөгийн зардал санхүүжүүлэн Төсвийн тухай хуулийн дагуу нийслэлийн төсвөөс улсын төсөвт 319.4 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээр батлагдсан. Нийслэлийн авто зам ашигласан төлбөрийн хувь хэмжээг шинэчлэн баталсан шийдвэрийг Монгол Улсын Ерөнхий сайдын бүрэн эрхийнхээ хүрээнд өгсөн үүрэг чиглэлийн дагуу дахин нягталж, 2013 онд батлагдсан хувь хэмжээг хэвээр дагаж мөрдөхөөр тооцлоо. Ингэснээр нийслэлийн автозам ашигласны төлбөрөөс төвлөрүүлэх орлогыг 58 тэрбум 864 сая төгрөгөөр бууруулан 14 тэрбум 715.7 сая төгрөг байхаар нийт хөрөнгө оруулалтын зардлыг бууруулж, бусад дутагдаж буй эх үүсвэрийг үл хөдлөх хөрөнгө, нийслэлийн өмч хувьчлалын орлого газрын дуудлага худалдаа, төсөл сонгон шалгаруулалтын орлогыг боломжит хувилбараар нэмэгдүүлэхээр тооцлоо” хэмээлээ.

Нийслэлийн 2020 оны төсөв батлах тухай 29/31 дүгээр тогтоолд өөрчлөлт оруулах асуудлыг Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн хурлын ээлжит бус хуралдаанаар хэлэлцэн шийдвэрлэхээр НИТХ-ын Тэргүүлэгчдийн хуралдаанаас шийдвэр гаргав. Уг асуудлыг хэлэлцэх НИТХ-ын ээлжит бус IX хуралдааныг 2019 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн 11:00 цагт хуралдуулахаар тогтлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 2 цаг 10 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 2 цаг 17 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 23 цаг 3 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 23 цаг 9 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 23 цаг 18 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Өчигдөр 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Өчигдөр 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Өчигдөр 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Өчигдөр 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Өчигдөр 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Өчигдөр 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Өчигдөр 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Өчигдөр 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Өчигдөр 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн И.Маск: Старлинкийн хүчин чадлыг гурван жилийн дотор 100 дах...
Top