x

Утаа мэдрэгчийг энэ сардаа багтаан 167,000 өрхөд үнэ төлбөргүй олгоно

Нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээлснээр нийслэлийн хэмжээнд угаарын дуудлага өнгөрөгч аравдугаар сартай харьцуулахад эрс багассан байна. Өнгөрөгч долоо хоногт угаарын хийнд хордсон байж болзошгүй нэг дуудлага НОБГ-т бүртгэгджээ.

Энэ талаар НОБГ-ын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга Г.Нэргүй:

-“Гэр хорооллын айл өрхүүд нэг үеэ бодвол сайжруулсан шахмал түлшийг зөв хэрэглэж сурсан  байна. Одоогоор угаарын хийн хордлого гэхээсээ илүү сайжруулсан шахмал түлшний  борлуулалт түгээлт, хэрэглээ болон түүхийн нүүрсний хяналт шалгалтад түлхүү анхаарал хандуулан ажиллаж байна. Агаарын бохирдлын үзүүлэлтийн хувьд  мэргэжлийн байгууллагуудын дүгнэлтээр өмнөх онуудаас 50 хувь буурсан мэдээлэл бий.

НОБГ, НЦГ, НЭМГ-ууд 24 цагаар ээлжлэн бүрэлдэхүүн гаргаж, шахмал түлштэй холбоотой асуудлаарх дуудлагад хариу өгч, заавар зөвлөмж, тусламж үзүүлж байна. Цаашид шахмал түлшний борлуулалтыг эрчимжүүлэх, захиалга нийлүүлэлтэд онцгой анхаарч, үйлдвэрийн бүх шугамуудыг доголдолгүй ажиллуулж цэгүүдэд түлш тасалдахгүй байх чиглэлд үүрэг болгож ажиллаж байна” гэв.

Мөн утаа мэдрэгчийг гэр хорооллын 167 мянган өрхөд энэ сардаа багтаан үнэ төлбөргүй олгохоор ажиллаж байгаа юм байна. Улаанбаатар хотын агаарын чанарыг өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад PM2.5 тоосонцор 20 хувь, PM10 тоосонцор 30 хувь багассан гэв.

Нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт 2 иргэн түүхий нүүрсэн хэрэглэж байна гэсэн дуудлага өнгөрсөн шөнө иржээ. Хяналт шалгалтын ажлыг явуулахад иргэн, аж ахуйн нэгж түүхий нүүрс түлээгүй болохыг тогтоосон байна. Шалган нэвтрүүлэх товчоодоор түүхий нүүрс тээвэрлэх, нэвтрүүлэхэд хяналт тавьж, Налайхаас 12 тонн нүүрс тээвэрлэж явсныг илрүүлжээ.

 

 

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top