x

Эмч, сувилагч нар жагсч, Засгийн газарт шаардлага хүргүүлэв

Эмч, сувилагч нар өнөөдөр хөдөлмөрлөх эрхээ шаардаж жагслаа. Жагсаалд 294 эрүүл мэндийн байгууллагын 48 мянга гаруй эмч, эмнэлгийн ажилтнуудын төлөөлөл болсон эмч, эмнэлгийн ажилтнууд оролцов. Нийслэлийн  болон орон нутгийн бүх шатны эмнэлгүүдийн нийт 8,300 төлөөлөл оролцлоо.  

Өнөөдрийн байдлаар Монгол Улсын хэмжээнд нийт 50 гаруй мянган эмч, эмнэлгийн ажилтнууд ажиллаж байна. Үүнээс өнөөдрийн жагсаалд 19 мянга нь санал нэгджээ. Жагсаал зөвхөн нийслэлд биш, 21 аймагт нэгэн зэрэг болж өндөрлөв.

Өмнөх жагсаал цуглаанаар зохих шаардлагуудыг УИХ, Засгийн газарт хүргүүлж,  эмнэлгийн ажилтнуудын цалин, хөдөлмөрийн үнэлэмж, хүний нөөцийг нэмэгдүүлэх гэсэн шаардлагуудыг тавьж байсан хэдий ч аль нь ч биелээгүй гэж үзэж дахин шаардлага хүргүүлэхээр өнөөдрийн жагсаалыг зохион байгуулжээ. Өнөөдрийн жагсаалын гол цөм нь сувилагчид байв. Ажилгүйдээ жагсч байгаа юм биш, авч байгаа цалин нь амьдралд хүрэлцэхгүй байна хэмээн тайлбарлажээ. Улмаар Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан дөрвөн шаардлага тавив.

Тэд “Сувилагч робот биш”, “Цаг наргүй зүтгэсэн сувилагчдад эрүүл эрхтэн алга”, “Сувилагч бид стандарт бус хөдөлмөр эрхэлж байна”, “Сувилагч өглөө цагтаа буудаггүй, өвдөж, ядарч, шантарч, халширч байна”, “”Сувилагч бид цаг завгүй зүтгэж, туйлдаж байна” гэсэн уриа лоозон барьж жагсаалд оролцлоо. 

Монголын Эрүүл мэндийн ажилтны үйлдвэрчний эвлэлийн холбооноос Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад хандан шаардлага хүргүүлж байгаа юм.

Шаардлагад:

 -Эрүүл мэндийн салбарын ажилтны цалинг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх

-Сувилагчдыг төрөөс дэмжиж, нийгмийн хамгаалал, орон тоог 9,000-р нэмэгдүүлэх, хүний нөөцийг тогтоох, хүний нөөцийн стандартын дагуу ажиллахад шаардагдах хөрөнгийг 2019 оны төсөвт тусгах

-Эрүүл мэндийн салбарын ажилтны үр дүнгийн мөнгөн урамшууллыг 60 хувьд хүргэх

-Өрхийн эрүүл мэндийн төвүүдийн эмч, ажилтнуудын томуугийн дэгдэлтийн үед ажилласан илүү цагийн хөлс олгохыг шаардаж гурав хоног буюу 72 цагийн хугацаа өгөв.

Хэрвээ шаардлагуудыг тогтсон хугацаанд багтаан шийдвэрлэхгүй бол хуулийн дагуу ажил хаяхаа мэдэгдэв. 

Засгийн газар, Ерөнхий сайд, Эрүүл мэндийн сайдад 72 цагийн хугацаатай албан шаардлага хүргүүлж тодорхой шийдэлд хүрэхгүй бол ажил хаяхаа мэдэгдлээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • zochin (202.70.34.78)
    odoo bagsh nar jarsaj, ter tsogzolmaa gej baliar avgaig ogtsruulah heregtei. ter avgai bolovsrolyn yamaar toglood duuslaa. tsogzolmaa bol tenegiin deed teneg bugood asar haranhui buduuleg bolvsrolgui emee gedgee udor ireh tusam medruulseerbaina. ene avgai udahgui unana daa
    2018 оны 05 сарын 08 | Хариулах
iШинэ мэдээ
Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сараас туршиж эхэлнэ 16 цаг 33 мин Төв аймгийн Лүн сум орчимд үер буув 16 цаг 38 мин Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ хэлэлцүүлгийг эхлүүлнэ 16 цаг 42 мин Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ 16 цаг 49 мин Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүргийн 5000 өрхийг хийн халаалтад шилжүүлэв 16 цаг 51 мин Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 тэрбум төгрөг болж өсжээ 16 цаг 56 мин Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум музейн сан хөмрөгт хүлээлгэн өглөө 17 цаг 0 мин Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хориглосон бодис илрээгүй 17 цаг 3 мин Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 22 цаг 20 мин Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ 22 цаг 34 мин Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн хог хаягдлыг цэвэрлэв 22 цаг 38 мин Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртлээ 22 цаг 41 мин Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангаруулжээ 22 цаг 54 мин 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна 23 цаг 0 мин Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн авто зам ашигласны төлбөр төлнө 23 цаг 2 мин Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй тохиолдол бүртгэгджээ 23 цаг 7 мин Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална 23 цаг 9 мин Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наадам 23 цаг 15 мин Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьдарч байгаа иргэдийн асуудлыг шийдэх ёстой 23 цаг 22 мин 2030 оны өвлийн Олимпын хөтөлбөрийг ОУОХ баталжээ 2026-07-10
iИх уншсан
Нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэврийн хэмжээ 3032.7 ... Д.Ариунтуяа: Тал хээрээс хүргэх Монголын шийдэл дэлхийд шинэ... Төв аймгийн Лүн сум орчимд үер буув Австралид нэг өндгөн эсийн дөрвөн ихэр охин төржээ Агаарын бохирдлыг бууруулах хүрээнд Баянгол, Чингэлтэй дүүрг... Н.Учрал: Байрныхаа мөнгийг төлчихөөд түрээсийн байранд амьда... Төв Азийн 5 улстай харилцаагаа бүрэн бүтэн цогц болголоо 720 хүүхдийн суудалтай сургуулийн барилга 60 хувийн гүйцэтгэ... Олон улсын эдийн засгийн IX олимпиадаас Монголын баг 1 мөнгө... Хөдөө орон нутгийн бүртгэлтэй тээврийн хэрэгсэл нийслэлийн а... Яармагаас Өнөр хороолол хүртэлх дүүжин тээврийг 9 дүгээр сар... Японд сонгуулийн үеэр нийгмийн сүлжээ ашиглах журмыг чангару... Ховд аймгийн Жаргалант суманд тарваган тахал өвчний сэжигтэй... Орон нутгийн наадмын допингийн шинжилгээний 78 сорьцоос хори... Хубилай хааны үеийн түүхэн сурвалжийн хуулбарыг Хархорум муз... Аялал жуулчлалыг дэмжих зорилго бүхий 36 дахь удаагийн наада... Отгонтэнгэр хайрхан, Улаагчны хар нуур чиглэлээс 44.5 тонн х... Никарагуад цаашид сонгууль явуулахгүй гэж мэдэгджээ Өнөөдөр нутгийн баруун өмнөд хэсгээр хална
Top