x

Сурагчид Шүд угаалтын аваргаа шалгаруулахаар өрсөлдөж байна

Монгол Улсын Засгийн газраас 2018 онд баталсан “Эрүүл шүд-Эрүүл хүүхэд” үндэсний хөтөлбөрийн хүрээнд өнөөдөр “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга" шалгаруулах тэмцээнийг МҮЭСТО-д зохион байгуулжээ.

Тэмцээний эхний шатанд дүүргүүдийн ЕБС-ийн 4, 5 дугаар ангийн сурагчдаас шилдэг гурван багийг сонгон шалгаруулжээ. Эхний шатанд шалгарсан нийт 25 сургуулийн 9-10 насны 200 хүүхэд өнөөдрийн “Нийслэлийн хүүхдийн шүд угаалтын аварга шалгаруулах тэмцээн”-д амны хөндийн эрүүл мэндийн талаарх мэдлэгээ сорьж, шүд угаах аргачлалаар өрсөлдөж байна.

Засгийн газраас баталсан "Эрүүл шүд- Эрүүл хүүхэд" үндэсний хөтөлбөрийг таван жилийн хугацаанд 50 тэрбум төгрөгийн төсөвтэй хэрэгжүүлэхээр энэ онд албан ёсоор эхлүүлсэн байна.

Хөтөлбөрийн хүрээнд төр, хувийн хэвшлийн 153 эмнэлэг ажиллаж, 92,185 хүүхдийн шүдийг эрүүлжүүлсэн тухай Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл хэлэв. Харин энэ удаагийн тэмцээнийг хүүхдийн цоорсон шүдийг эрүүлжүүлж, тэдэнд амны хөндийн эрүүл ахуйн зөв дадал хэвшил суулгах зорилгоор анх удаа зохион байгуулж байгаа юм байна.

Сүүн шүдээ сайн арчилж байж ясан шүдээ эрүүл байлгах дадалд суралцана

Нийслэлийн шүд, эрүү нүүрний төвийн Нийгмийн эрүүл мэнд хариуцсан орлогч дарга Ц.Байгаль энэ тухай “Шүд угаах тэмцээн нь зөвхөн зүгээр нэг тэмцээн болоод  л өнгөрөхгүй. Хамгийн гол нь энэ тэмцээн нь хүүхдүүдэд шүдээ тогтмол угаах нь шүд цоорох өвчин болон түүний хүндрэлээс урьдчилан сэргийлэх боломжтой гэдгийг сурталчлах зорилготой.

Бидний хийсэн судалгаагаар хүүхэд шүдээ угаах хэрэгтэй гэдгийг мэддэг мөртлөө яг хэрхэн зөв угаах тал дээр дутагдалтай байсан. Зарим хүмүүс сүүн шүдийг арчлахгүй орхиж болно гэж ойлгодог нь маш буруу. Учир нь хүүхдүүд сүүн шүдээ сайн арчилж сурч байж дараа нь ясан шүдээ эрүүл байлгах дадал зуршилд суралцана. Хүүхдийн дадал зуршил тогтох нас нь 3-5 нас байдаг учраас тухайн насан дээр нь эрүүл мэнддээ хариуцлагатай хандах хэрэгтэйг сайн ойлгуулах хэрэгтэй. Үүний тулд эцэг, эхчүүд өөрсдөө сайн үлгэрлэн дуурайлал үзүүлэх ёстой " гэв.

Бага насны хүүхдийн дунд шүд цоорох өвчний тархалт ихсэж байгаатай холбогдуулан Нийслэлийн Эрүүл мэндийн газраас олон талт арга хэмжээг үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу ЕБС-ийн 1-5 дугаар ангийн 3,100 гаруй багш, сургуулийн эмч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн шүдний эмч, нийгмийн ажилтныг сургалтад хамруулжээ.

Энэ хүрээнд төрийн өмчит 231 цэцэрлэгийн эрхлэгч, сургалтын арга зүйч, дүүргийн Эрүүл мэндийн төвийн нийгмийн ажилтан, шүдний эмч, 142 Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч зэрэг нийт 658 хүнийг дээрх гарын авлагад багтсан сэдвийн дагуу сургагч багшаар бэлтгэсэн байна.

Өнөөдөр зохион байгуулж байгаа "Шүд угаалтын аварга шалгаруулах" тэмцээнд таван үе шатаар өрсөлдөж аваргаа шалгаруулах юм байна.

Үүнд:

  1. Хүлээх өртөө
  2. Тест бөглөж мэдлэгээ шалгуулах, жигнэмэг идэж хиймлээр өнгөр тогтоох өртөө
  3. Шүд угаах өртөө
  4. Угаасан шүдийг будах өртөө
  5. Будагдсан өнгөрийг үнэлэх өртөө
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Н.Нархажид, Э.Одгэрэл нар U23 насны ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ 16 цаг 16 мин Г.Уолш богино замын 50 метрийн чөлөөт сэлэлтийн дэлхийн дээд амжилтыг дахин шинэчиллээ 16 цаг 41 мин Батлан хамгаалахын сайд Д.Батлут Дорнод аймагт ажиллаж байна 16 цаг 55 мин “Шинэ ховд” үйлдвэрлэл, технологийн паркийн бүтээн байгуулалтыг эрчимжүүлнэ 16 цаг 58 мин Галлагаа хийхдээ дараах зүйлсийг анхаарна уу 17 цаг 1 мин Б.Насанбурмаа: Үе тэнгийн дээрэлхэлтийн суурь нь бага насанд тавигддаг 17 цаг 19 мин Монгол, Энэтхэгийн талууд кибер аюулгүй байдлын чиглэлээр хамтран ажиллана 19 цаг 4 мин Батширээтчүүд баавгайн халдлага, ойн тухай хуулийн өөрчлөлтөд анхаарч ажиллахыг хүслээ 19 цаг 5 мин Томуугийн дэгдэлттэй холбоотойгоор өрхийн эмнэлгүүд амралтын өдрүүдэд ажиллана 19 цаг 16 мин УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн өөрчлөлтийн анхны хэлэлцүүлгийг хийв 21 цаг 12 мин 2026 оны төсвийн тодотголыг УИХ эцэслэн баталлаа 22 цаг 45 мин Д.Бумдарь: Дөрвөн жил тутам сонгуулийнхаа аргачлал, тойргийг өөрчлөх нь сайн үр дүнтэй зүйл биш 2026-10-10 Амралтын өдрүүдэд цас орж, цасан шуурга шуурна 2026-10-10 Улсын арслан Ренчинбямбын Пүрэвдавга алтан медаль хүртлээ 2026-10-10 “Үдшийн музей: Социализмаар аялцгаая” үзэсгэлэнгийн нээлтийг хийлээ 2026-10-10 2026 оны төсвийн тодотголын дөрөв дэх хэлэлцүүлгийг хийв 2026-10-10 Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болгов 2026-10-10 Гал түймрийг унтраахад 60 гаруй алба хаагч, 20 орчим техник хэрэгсэлтэйгээр оролцлоо 2026-10-10 С.Эрдэнэболд: Эрх баригчид иргэдийн боломжийг хулгайлж, түүнээс шимэгчилж амьдардаг "тролл" армийг бий болгосон 2026-10-09 Ш.Батбаяр: Хүн рүү халдсан баавгайг агнаж, дээжийг нь шүүх шинжилгээнд хүргүүлсэн 2026-10-09
Top