x

"Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжих нь ардчилалын төлөвшилд чухал"

УИХ-ын гишүүн, Эрүүл мэндийн сайд, Нийгмийн ардчилал Монголын эмэгтэйчүүдийн холбооны ерөнхийлөгч Д.Сарангэрэл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуаг энэ сарын 04-ний өдөр хүлээн авч уулзлаа.

Тэрбээр Монголын улс төрийн намын тогтолцоог ардчилсан, нээлттэй хариуцлагатай болгох чиглэлээр Улс төрийн намын тухай хуулийн төсөлд зөвлөмж өгч байгаа олон улсын мэргэжилтэн юм.

Уулзалтын үеэр УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Жендэрийн тэгш байдлыг хангах, улстөр дэх эмэгтэйчүүдийн оролцоог нэмэгдүүлэх, гэр бүлийн хүчирхийллийг бууруулах чиглэлээр эмэгтэйчүүд идэвхтэй ажилладаг. Улс төрийн намын тогтолцоог хариуцлагатай болгох, намуудыг төлөвшүүлэх, шийдвэр гаргах үйл явцад нийгмийн цөөнх, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн оролцоог нэмэгдүүлэх чиглэлээр таны өгсөн зөвлөмж, саналуудыг дэмжиж байгаа. Дэлхий дахинд эмэгтэйчүүдийн улс төр дэх тэгш байдлыг хангах үүднээс олон төрлийн дэмжлэг, зохицуулалт байдаг бол Монгол Улсын хувьд зөвхөн нэр дэвшүүлэх квот болон зарим улс төрийн намын дүрэмд заасан квотууд л байдаг. Тиймээс дэлхийн нийтийн хөгжлийн жишиг болсон улс төрийн шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлээр бидэнд олон улсын байгууллагуудын дэмжлэг, хамтын ажиллагаа чухал” хэмээн онцлов.

Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын Ардчилсан институт, хүний эрхийн газрын Улс төрийн намын шинжээчдийн мэргэшсэн багийн гишүүн, Ноттингeмийн их сургуулийн Улс төр, олон улсын харилцааны дэд профессор Фернандо Касал Бэртуа “Европын аюулгүй байдал хамтын ажиллагааны байгууллага бол хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүдийн эрхийг хангах, ялгаварлан гадуурхалтыг зогсоох, улс төр дэх эмэгтэйчүүдийн оролцоог дэмжих чиглэлд анхаарал хандуулж ажилладаг. Эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог дэмжихийн тулд зөвхөн сонгуульд нэр дэвших квот олгоод зогсохгүй урт хугацааны бодлого, хөтөлбөр хэрэгтэй. Хөгжиж буй олон оронд эмэгтэйчүүдийг дорд үзэх уламжлалт хандлага хүчтэй байдгаас эмэгтэй улс төрчдөд гарааны тэгш боломж байдаггүй. Иймд төрийн бодлогоор эмэгтэйчүүдийн оролцоог урамшуулан дэмжих механизмуудыг хэрэглэх нь үр дүнтэй” гэлээ.

Улс  төрийн намуудад төрийн олгож буй санхүүжилтийн тодорхой хэсгийг эмэгтэй нэр дэвшигчдийг сургаж, бэлтгэхэд зарцуулах, эмэгтэй нэр дэвшигчдийг олноор дэвшүүлсэн улс төрийн намуудад хөнгөлөлт урамшуулал олгох зэрэг олон механизм байдаг байна. Тухайлбал, Хорватад парламентад сонгогдсон эмэгтэй гишүүдийн тоогоор тухайн намд төрөөс олгох санхүүжилтийг 10 хувиар нэмдэг бол Гүржид эмэгтэйчүүдийг олноор нэр дэвшүүлсэн намд төсвийн 30 хүртэл хувийн урамшуулал олгодог жишиг тогтжээ.

Улс төрийн намын тухай хуулийн төсөлд намын санхүүжилтийг ил тод, хариуцлагатай болгох талаар сайн заалтууд орсон. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж буй Улс төрийн намын тухай хуулиар УИХ-д суудалтай намуудад төрөөс олгож буй санхүүжилтийн зарцуулалтад тавих хяналт сул, зориулалтыг зааж өгөөгүй зэрэг сул талтай байсныг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулсан. Гэвч эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлэх зохицуулалт дутагдалтай байгааг ноён Фернандо Касал Бэртуа хэлсэн юм.

Тэрбээр хуулийн төсөлд өгсөн зөвлөмждөө намын гүйцэтгэх албан тушаалд эмэгтэйчүүдийн эзлэх тоог тогтоох, нэр дэвшигчдийн жендэрийн харьцааг тэнцвэртэй байлгах, эмэгтэйчүүдийг тааламжгүй тойрогт нэр дэвшүүлэх эсхүл намын нэрсийн жагсаалтад хэт доогуур эрэмбэлэхгүй байх, санхүүгийн урамшуулал нэвтрүүлэх зэрэг асуудлыг тусгах шаардлагатайг дурджээ.

Уулзалтын төгсгөлд ноён Фернандо Касал Бэртуа эмэгтэйчүүдийн улс төрийн оролцоог нэмэгдүүлж, жендэрийн тэгш байдлыг бий болгох нь Монголын ардчиллын төлөвшилд чухал гэдгийг онцлон тэмдэглээд энэ чиглэлээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтран ажиллахад бэлэн буйгаа илэрхийлэв.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
“Чөлөөлье” хэлэлцүүлэг Дархан-Уул аймагт эхэллээ 1 цаг 37 мин Гренландад 13 тэрбум баррелийн нөөцтэй нефтийн орд илэрчээ 3 цаг 13 мин Д.Жаргалсайхан: Өвлийн хүйтэнд цахилгаангүй сууна гэдэг хэддүгээр зууны амьдрал юм бэ 3 цаг 21 мин Чингис хаан үндэсний музей өнөөдөр олон нийтэд үнэ төлбөргүй үйлчилнэ 7 цаг 1 мин АН-д МАН-ын “бэт”-үүд ороод сүйдэлж байгаа гэнэ дээ 7 цаг 14 мин Apple компани мэдрэгчтэй дэлгэцтэй анхны MacBook Pro-г танилцууллаа 7 цаг 22 мин Өнөөдөр ихэнх нутгаар бага зэрэг дулаарна 7 цаг 52 мин Шатахууны үнээс шалтгаалан дэлхийг тойрох круиз аяллыг зогсоожээ 8 цаг 6 мин НАТО: Нүгэлгүй ба эгэлгүй түүх 8 цаг 17 мин “Герман, Франц улсад суралцсан анхны монголчууд-100 жил” эрдэм шинжилгээний хурал болно 8 цаг 38 мин УИХ-ын дарга С.Бямбацогт НҮБ-ын Суурин зохицуулагч Яап ван Хиердэнийг хүлээн авч уулзлаа 8 цаг 44 мин ЭЗБХ: Өгөгдлийн тухай хуулийн төслийг хэлэлцэхийг дэмжлээ 9 цаг 19 мин Олон улсын сансрын станцыг ашиглах хугацааг 2030 он хүртэл сунгажээ 9 цаг 37 мин “Бүх цаг үеийн шилдэг алтан бөмбөг”-ийн эзнээр К.Роналду тодорлоо 9 цаг 49 мин Испани даяар гурав хоногийн гашуудал зарлав 9 цаг 57 мин Тони Старкийн "Acura NSX" машиныг дуудлагаар худалдана 22 цаг 7 мин БНСУ-д зүрх шилжүүлэн суулгах болон бага аарцгийн хавдрын эмчилгээний чиглэлээр эмч нарыг сургана 22 цаг 12 мин Испанид өндөр хурдны хоёр галт тэрэг мөргөлдсөний улмаас 10 хүн амиа алджээ 22 цаг 16 мин 5000 тонн дизель түлш худалдан авах ажиллагааг зохион байгуулж байна 22 цаг 59 мин ХЗБХ: Баривчлах, цагдан хорих ажиллагаанд хүний эрхийг хангуулах Ажлын хэсэг байгуулав 23 цаг 25 мин
iИх уншсан
З.Ган-Очир: АМНАТ-ын бодлого зөвхөн төсвийн орлого бүрдүүлэх... Америкийн зэвсэгт хүчинд 850 сөнөөгч онгоц нийлүүлнэ Засгийн газар зарим хуулийн төслийг эргүүлэн татахаар болов Эрхүү-Улаанбаатар чиглэлд шууд нислэг үйлдэнэ Аялал жуулчлалын олон улсын үзэсгэлэнг нээлээ MongolZ багийнхан 1win Private Club-2 тэмцээнд түрүүллээ Ховд аймагт 400 орчим цоохор ирвэс бий С.Эрдэнэбат: Ахмад настны тэтгэвэр гурван үе шаттай нэмэгдэн... Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, нөхөн олгов... М.Энхцэцэг: Төсвийн тодотголд 51.4 тэрбум төгрөгийн татаас т... Бурханд халдаж, бугийг нүцгэлэгч Дайчдын дурсгалд зориулсан Мөнхийн галд хүндэтгэл илэрхийлж,... Ц.Сандаг-Очир: Нөмрөгийн дархан цаазат газар луу ОБЕГ маргаа... Г.Занданшатар, Д.Амарбаясгалан нар яагаад муудалцав Ц.Баатархүүгийн газрын сонсголоор Б.Наранхүүг ярихад л ханга... Монгол ба Итали: Европ, Азийн стратегийн түншлэл Сайд нарын арын өрөөнөөс ажилладаг Ардчилсан намын ДӨРВӨЛ 11 настай Британи охин шатрын олон улсын мастер боллоо Өнөөдөр Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутгаар цас орно Говь, талын нутгаар салхи секундэд 12-14 метр хүрч ширүүснэ
Top