x

Он гарсаар 1658 хүний амь насыг авран хамгаалжээ

Он гарсаар улсын хэмжээнд эхний 11 сард нийт 4681 удаагийн аюулт үзэгдэл, ослын тохиолдол бүртгэгдсэн байна. Үүний улмаас 202 хүн амь насаа алдаж, 139 хүн гэмтэж бэртэн 26134 толгой мал, амьтан хорогдож, 48.7 тэрбум төгрөгийн бодит хохирол учирчээ.

Аврах, хор уршгийг арилгахад Онцгой байдлын байгууллагын болон бусад байгууллага, орон нутгийн нийт 29448 хүн, 5643 техник хэрэгсэлтэй ажиллаж, 1658 хүний амь нас, төр, байгууллага, аж ахуйн нэгж, иргэдийн 59.1 тэрбум төгрөгийн өмч хөрөнгийг авран хамгаалсан байна.

Харин гамшигтай тэмцэх, хор уршгийг арилгах ажилд Онцгой байдлын байгууллага болон орон нутгаас 1.1 тэрбум төгрөг зарцуулжээ.

Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад гамшиг, аюулт үзэгдэл, ослоос аварсан хүний тоо 711 /75 хувь/, эд хөрөнгө 19.1 тэрбум төгрөг /48 хувь/-өөр тус тус өссөн үзүүлэлттэй байна.

Тээврийн хэрэгслийн осол: Тээврийн хэрэгслийн ослын 80 дуудлагад 594 хүн, 137 техник хэрэгсэлтэй ажиллаж, автомашин, техник хэрэгслийн эд ангид хавчуулагдсан 104 хүнийг аварч, 55 цогцсыг цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Цогцос гаргах 23 дуудлагад нийт 348 хүн, 30 техник хэрэгсэлтэйгээр ажиллаж 26 цогцсыг ослын голомтоос гаргаж Цагдаагийн байгууллагад шилжүүлэн өгсөн.

Нас баралт: 2019 оны эхний 11 сарын байдлаар аюулт үзэгдэл, ослын улмаас 202 хүн нас барсан нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 39 /16 хувь/-аар буурсан байна. Нийт нас барсан хүний 77 хувь нь эрэгтэй бөгөөд 41 хувь нь 36-64 насны бүлэгт харьяалагдаж байна. Хүүхэд буюу 17 хүртэлх насны иргэд 16 хувийг эзэлж байгаа бөгөөд 47 хувь нь ахуйн гал түймэрт, 31 хувь нь усны осолд өртсөн байна.

2019 оны эхний 11 сард аюулт үзэгдэл, ослын улмаас нас баралтын 41 хувийг усны осолж эзэлж байгаа бөгөөд 85 хувь нь эрэгтэйчүүд байна. Харин 27 хувийг ахуйн гал түймэр эзэлж үүний 67 хувийг эрэгтэйчүүд эзэлж байна.

Насны бүлгээр авч үзвэл: 5 хүртэл нас 9 хувь, 6-17  6 хувь, 18-35  39 хувь, 36-64  41 хувь, 65-аас дээш 5 хувийг тус тус эзэлж байна.

Усны ослоор нас барсан 82 хүний 85 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 51 хувь нь 36-64, 40 хувь нь 18-35 насны бүлэгт харьяалагдаж байна.

Ахуйн гал түймрийн хувьд 67 хувь нь эрэгтэйчүүд бөгөөд 28 хувь нь 36-64, 19 хувь нь 18 хүртэлх насны хүүхэд байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Уржигдар 13 цаг 09 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов Уржигдар 13 цаг 00 мин Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна Уржигдар 12 цаг 56 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана Уржигдар 12 цаг 52 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг Уржигдар 12 цаг 19 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа Уржигдар 10 цаг 44 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ 2026-11-09 Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ 2026-11-09 Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… 2026-11-09 Туркийн Анталья хотод COP31 эхэллээ 2026-11-09 МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… 2026-11-09 Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна 2026-11-09 Энэ 7 хоногт Монгол Улсад 2026-11-09 “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно 2026-11-09 Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт 2026-11-09 Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт 2026-11-09 "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ 2026-11-09 Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? 2026-11-09 А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно 2026-11-09
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... “Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн
Top