x

"Эрдэнэт" үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 гаруй сая төгрөгийн баялаг бүтээдэг

Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор “Залуу инженерүүдийн үндэсний чуулган-2019” Төрийн ордонд өнөөдөр боллоо.

Чуулганд оролцож байгаа залуу инженерүүдэд зориулж "Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын ерөнхий захирал Х.Бадамсүрэн"Эрдэнэт үйлдвэр" ТӨҮГ-ын өнөө ба ирээдүй сэдвээр илтгэл тавьжээ. Х.Бадамсүрэн илтгэлийнхээ эхэнд "40 жилийн түүхтэй Эрдэнэт үйлдвэр цаашдаа 60 жил үйл ажиллагаа явуулах төлөвлөгөөтэй" байгааг онцолсон байна. Илтгэлийг хураангуйг хүргэвэл:

  • Эрдэнэт үйлдвэр хөгжлийн бодлого төлөвлөлтөө техникийн бодлого, технологийн бодлого, байгаль орчны бодлого, нийгмийн бодлого, эдийн засаг, санхүү бүртгэлийн бодлого гэсэн үндсэн таван чиглэлээр тодорхойлсон. Үүнд инженерүүдийн үүрэг, оролцоо онцгой чухал.
  • Уул уурхайн олборлолт хийгээд санхүүгийн боломжоо бий болгох асуудал яригдаж байна. Гэхдээ бүр эцсийн утгаар нь яривал нийгмийн хөгжил, хүний л асуудал яригдаж байгаа юм.
  • Өнөөдрийн байдлаар Эрдэнэт үйлдвэр 31 сая тонн хүдэр боловсруулж байна.
  • Үйлдвэрийн насжилт уртасч байгааг дуулгахад таатай байна. Гэхдээ газрын гүн рүүгээ хүдрийн агууламж жилээс жилд буурч байгаа. Бидний хувьд хүрсэн түвшингээ бууруулахгүй байх зорилго тавьж байгаа учраас технологио сайжруулахад анхаарч байна.
  • Цаашдаа инженерүүдийн, хүний оюун ухаанаар байгаль орчин, геологийн нөхцөлтэй холбоотой асуудлаа даван гарна.
  • Сүүлийн жилүүдэд дэлхийн зах зээл дээрх ашигт малтмалын үнэ тогтвортой биш байгаа. Үүнийн хэлбэлзлээс үүдэн гарч болох асуудлыг чадварлаг инженер, шинэ технологийн хүчээр даван гарна.
  • Эрдэнэт үйлдвэр 2019 оны хүлээгдэж буй гүйцэтгэлээр төсөвт 793 тэрбум төгрөг оруулахаар байгаа. Эрдэнэт үйлдвэрийн нэг ажилтан жилд 100 сая гаруй төгрөгийн баялаг бүтээж байна.
  • Эрдэнэт үйлдвэрт 6,600 хүн ажиллаж байгаагийн гуравны нэг нь инженерүүд. Нийт ажилчдын дийлэнх нь 40 хүртэлх насны залуучууд байгаа.
  • Эцсийн дүнд бидний ажил хүний төлөө л ажил.
  • Үйлдвэр ололт амжилтынхаа хүрсэн түвшингөөс багасгахгүй, жил тутам ахиулсаар байхыг зорьдог.
  • Аж үйлдвэрийн дөрөвдүгээр хувьсгалд Монгол Улс яаж оролцох ёстой вэ гэдгийг Эрдэнэт үйлдвэр үлгэрлэн үзүүлэхийг зорин ажиллаж байна.
  • Уул уурхайн үйлдвэрийн оршин тогтнохын үндэс бол нөөц баялгийн асуудал байдаг. Тэр утгаараа сүүлийн гурван жилд геологи хайгуулын асуудалд анхаарлаа хандуулж, нөөцөө өсгөсөн.
  • Гурван жилийн өмнөх мэдээллээр Эрдэнэт үйлдвэр 40 жил ажиллаад нөөц шавхагдана гэж байсан бол өнөөдөр би энэ индэр дээрээс Эрдэнэт үйлдвэр наанадаж 60 жил ажиллана гэдгийг мэдэгдмээр байна.
  • Баяжуулах фабрикийн шат дамжлага бүрт технологийн шинэчлэл хийнэ. Шинэчлэл хийгдэх явцад үйлдвэрлэлийн процесс огт тасалдахгүй гэдгийг тодотгон хэлмээр байна.
  • Засвар механикийн заводоо өргөтгөнө. Одоогоор тус заводод үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн 99 хувийг Эрдэнэт үйлдвэр ашиглаж байгаа бол цаашид уг заводоо уул уурхайн салбарын хэмжээний үйлдвэрлэгч болгохыг зорьж байгаа.
  • Зэсийн баяжмалыг хайлуулах боловсруулах үйлдвэртэй болох асуудал дээр хүхрийн хүчилтэй холбоотой хүндрэл гарна. Энэ асуудал дээр манай инженерүүд ажиллаж байгаа.
  • Эрдэнэт үйлдвэрийн дараагийн 15 жилд хэрэгжүүлэх бүтээн байгуулалт, төсөл хөтөлбөрийн төлөвлөгөө гарчихсан.
  • Үйлдвэрлэл шинжлэх ухааны амьд холбоог бэхжүүлэх тал дээр ШУА-тай хамтран ажиллаж байна.
iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн 14 цаг 22 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй 14 цаг 29 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа Уржигдар 13 цаг 01 мин Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв Уржигдар 12 цаг 55 мин УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа Уржигдар 12 цаг 46 мин Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн Уржигдар 12 цаг 04 мин Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа Уржигдар 09 цаг 33 мин УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав Уржигдар 09 цаг 12 мин АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна Уржигдар 08 цаг 51 мин “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү Уржигдар 08 цаг 44 мин "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ Уржигдар 08 цаг 34 мин Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна Уржигдар 08 цаг 26 мин Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна Уржигдар 08 цаг 21 мин Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно Уржигдар 08 цаг 19 мин Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Улаанбаатарт шөнөдөө 15 хэм хүйтэн "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр...
Top