x

Ажлын хэсэг: Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлнэ

Үндсэн хуульд оруулах, нэмэлт өөрчлөлтийн төслийн гурав дахь хэлэлцүүлгийг эхлүүлэхээр Зөвшилцлийн ажлын хэсэг гарсан тухай УИХ-д суудалтай намуудаас мэдэгдээд байгаа.

Зөвшилцлийн ажлын хэсэг АН-ын зүгээс гурван санал тавьсан. Үүнд:

  1. Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох
  2. Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох
  3. Сонгуулийн холимог тогтолцоотой болох гэсэн гурван саналыг тавиад байгаа.

Тэгвэл өнөөдөр хуралдсан Зөвшилцлийн ажлын хэсгийнхэн Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг болох заалт дээр тохиролцож чаджээ.

Энэ тухай УИХ-ын гишүүн Х.Нямбаатар "Зөвшилцлийн ажлын хэсэг хуралдаад эхний ээлжинд Ерөнхий сайд танхимаа өөрөө бүрдүүлдэг байх нь зүйтэй гэдэг дээр санал нэгдэж тохиролцлоо. Үлдсэн хоёр асуудал дээр талууд саналаа хэлсэн. Ажлын хэсгийн хурал маргааш нөгөөдөр үргэлжлэх байх" гэв.

Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох саналын тухайд МАН, АН-ын гишүүд санал нэгдэж байгаа ч Ерөнхийлөгчийн институцийн зүгээс эсрэг суурьтай байгаа юм байна.

Энэ талаар АН-ын зөвлөлийн дарга Д.Эрдэнэбат: 

-"Зөвшилцлийн ажлын хэсэг Монголын ирээдүйн 30 жилийн асуудлыг ярьж байгаа. АН-ын санал энэ рүү чиглэсэн болохоос биш өнөөдрийн хэн нэгний албан тушаалын асуудлыг хөндөөгүйг ойлгох хэрэгтэй. Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргын хэлж байгаагаар Ерөнхийлөгч энэ саналыг дэмжихгүй талдаа байгаа юм шиг санагдсан. Гэхдээ үүнийг дэмжүүлэхийн тулд одоогийн Ерөнхийлөгчийн бүрэн эрхэд халдахгүй байхаар шийдвэрлэх боломж байгаа. 

Холимог тогтолцоон дээр 76 гишүүний 50 хувийг пропорционал, 50 хувийг нь мажоритар системээр явуулах хувилбар яригдаж байгаа. Нэг зүйлийг онцолж хэлэхэд, энэ хувилбарыг намын нэрийн дор нуугдаж  сонгогдох хэлбэр гэж битгий буруу тайлбар хийгээч гэж хүсч байна. Нэрсийн жагсаалтаар нүүрээ ил гаргаад, ардаа намынхаа нэртэй нэр дэвшдэг зарчим зөв шүү дээ. 

Нөгөө нэг хувилбар нь гишүүдийн тоог нэмэх асуудлыг хүлээж аваад, 2024 оноос хэрэгжүүлж болохгүй юм уу гэдэг асуудал байгаа. Гэхдээ энэ бол зөвхөн зөвшилцлийн хүрээнд ярьж байгаа зүйл. Шийдээд аль нэг талдаа гараагүй байгаа" гэв.  

 

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон г...
Top