x

Элиста хотын удирдлагууд хамтын ажиллагаагаа улам өргөжүүлнэ гэв

Нийслэлийн 380 жилийн ойг тохиолдуулан “Улаанбаатар олон улсын өдөрлөг-2019” арга хэмжээг энэ сарын 21,22-нд зохион байгуулна.

Энэ өдрүүдэд олон улсын өдөрлөгт оролцохоор ах, дүү найрамдалт харилцаат хотуудын төлөөллүүд Улаанбаатар хотноо айлчилж байна.

Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа ОХУ-ын Бүгд Найрамдах Халимаг улсын Элиста хотын орлогч дарга тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.

Уулзалтын эхэнд, Хүний хөгжил, нийгмийн бодлогын асуудал хариуцсан орлогч дарга Ш.Анхмаа хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд Монгол Халимагийн уламжлалт харилцааг өргөжүүлж бүхий л салбарт хамтарч ажиллахад бэлэн байгаагаа дуулгасан юм.

Улаанбаатар, Элиста хотууд нь 2010 онд ах дүүгийн харилцаатай болсон бөгөөд хоёр хотын Иргэдийн хурал нь 2015 онд хамтарч ажиллах тухай санамж бичигт гарын үсэг зурж байсан аж.

Халимаг улсын Элиста хотын орлогч дарга Эрднеев Батр Владимирович Улаанбаатар хотын түүхт 380 жилийн ойн арга хэмжээнд урьсанд талархал илэрхийлээд, хоёр хотын харилцааг шинэ түвшинд гаргасан олон арга хэмжээг цаашид үргэлжлүүлнэ гэлээ. Тэрбээр “Халимагийн ард түмэн бол монголчуудтай цусан төрлийн харилцаатай ахан дүүс. Бид шашин шүтлэг нэгтэй, нүүдэлчин удамтай. Бидний нөхөд Улаанбаатар хотод албан ёсны айлчлал хийж байгаа боловч эх орондоо ирсэн гэж бодож сууна. Тиймээс Элиста хотын удирдлагуудын зүгээс хамтын ажиллагаагаа бүх талаар улам өргөжүүлж ажиллахад бэлэн байна” гэлээ.

Мөн тэрбээр 2020 онд ОХУ эх орны дайнд ялсны түүхт 75 жилийн ойн, Бүгд найрамдах автономит Халимаг улс байгуулагдсны түүхт 100 жилийн ойн баярын тэмдэглэх арга  хэмжээнд Улаанбаатар хотын удирдлагуудыг хүрэлцэн ирэхийг урьсан юм.

Уулзалтын төгсгөлд талууд хоёр хотын аялал жуулчлал, боловсрол, худалдаа эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхээр санал солилцлоо.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... Энэ 7 хоногт Монгол Улсад А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top