x

"Чааваас"-аа хүлээн авахад бэлэн Монгол орон!

Популистууд харийн түрэмгийлэгчдээс илүү аюултай! Харийн түрэмгийлэгчид тухайн орны ард түмнийг нэгдэн нягтарч зэвсэглэн тэмцэхэд хүргэдэг. Гэтэл популистууд ард түмнийг өөрийг нь өөрөөр нь сүйтгүүлдэг. Популизмд автсан ард түмэн улсаа өөрсдөө "галдан шатаадаг". 

70-аад оны үед Венесүэл улс нэг хүнд ноогдох орлогоороодэлхийд манлайлагчдыннэг нь байсан. "Ядуу европчууд" хүртэл Венесүэлд цагаачлан очдог байв. Фидел Кастро тэргүүтэй кубын коммунистууд венесүэлчүүдэд атаархаад үхчихдэг байв. Түүнээс хойш гучин жилийн дараа нефтийн үнийн уналтаас болж эдийн засаг нь суларсан. Гэхдээ л Латин Америкдаа л хамгийн мундаг нь байсан. Үүнийг харсан Фидел Кастро цөхөрч байсан юм.

Би, энэ золгүй ард түмний ерөнхийлөгч нь Уго Чавес болохоос өмнөх байдлыг маш товч өгүүллээ.

Харин Чавес Венесүэлийн ерөнхийлөгч болсон тэр өдөр энэ улсыг хараал идсэн юм. Чааваас (Чавесыг монголчилсон болохыг уншигч анхаарна уу!)-ын популизмд автсан венесүэлчүүд социализм байгуулна гэсээр эх орноо "галдан шатааж" орхисон билээ.

Өнөөдөр Венесүэлийн инфляц нь хоёр сая хувьтай, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ нь 1,86 доллар болчихсон, өлсгөлөнгөөс болоод хүмүүс нь дунджаар 15-20 кг жин хаян давжаарч, 5 сая хүн дүрвэн гарч байна. Колумбын хилээр дүрвэн орж ирж байгаа венесүэл хүн хорих лагерийн хоригдол мэт харагдаж байна гэнэ. Александр Панзарелли хэлж буйгаар Венесүэл улс "уй гашуу, ядуурал доройтлын цөл" болжээ!

Нэгэн цагт баян Венесүэлд атаархан дайсагнаж байсан кубын коммунистууд өнөөдөр ялалтын хундагаа өргөж буй нь эргэлзээгүй ээ.

Ард түмэн өөрийнхөө сайн сайхныг өөрөө түрэмгийлэн устгалаа шүү дээ. Кубын коммунистуудаас Венесүэлийн популистуудыг бүх талаар дэмжин зад өөгшүүлсэн нь ийм гайхалтай ялалтад хүргэжээ! Фидел Кастро "сагсуу бацан" Чааваасыг хөөргөн онгироосон нь заналт Венесүэл рүү цэрэглэн дайрахаас ч илүү сүпер стратеги байсан ажээ! Өдгөө, улсаа сүйтгэсээр байгаа ерөнхийлөгч Мадурогийн дэглэмийг хамгаалахаар кубын 20 мянга гаруй цэрэг Венесүэлд "урилга"-аар байгаа. Үнэндээ Венесүэл улс Кубад эзлэгдчихээд байна гэсэн үг юм.

Популистууд харийн түрэмгийлэгч дайснууддаа ийм их тус хүргэдэг аж. Тийм учраас л геополитикт өрсөлдөгч дайсан улсаа сөхрүүлэх шилдэг арга бол тэр улсын популистуудыг нь хөөргөх явдал.

Оросыг Герман энэ аргаар чадсан. Больщевик, меньщевик гэх мэтийн Оросын эсэн бусын популистуудыг Герман өөгшүүлээгүйсэн бол ерөнхий сайд Столыпины шинэчлэлээр эхэлсэн Орос орон ХХ зуунд эдийн засгийн супер гүрэн болох байсан гэдэг. Аргентиний популист ерөнхийлөгч Хуан Пероныг АНУ өөгшүүлээгүйсэн бол Аргентин АНУ-тай өрсөлдөх их гүрэн байх байсан гэдэг. 

Монгол оронд дайсан улс үгүй.Хоёр хөрш улстай. Тэр хоёр нь их гүрэн. Тэдэнтэй харьцуулахад Монгол өчүүхэн "бичил" улс. Хоёр хөршөө тавгүйтүүлэн өрсөлдөөд, нөлөөлөөд байх тэнхээ, чадал үгүй улс. Тэгэхээр Монголын популистуудыг өөгшүүлээд байх хэрэгцээ хоёр хөршид маань үгүй. Монголын популистууд өөрсдөө л галзуурцгааж байгаа юм. Үнэндээ байгалийн баялгаа булаацалдан галзууцгааж байгаа юм. Байгалийн баялгийн эзэн суухад нь шаардлагатай төрийн эрх мэдлийг булаацалдахдаа галзуурцгааж байгаа юм.

Өөр хоорондоо эрх мэдэл булаацалдах энэ тэмцэлдээ хөршөө уруу татан дэмжлэг авах гэж увайгүйтэн байгаа популист бүлэг бий. Хөршөөсөө, нэн ялангуяа хойд хөршөөсөө дэмжлэг авбал урт хугацааны ноёрхлоо баттай тогтоож чадна хэмээн тооцоолсон бүлэг гараад ирсэн.

Тэдний тооцоо үндэстэй юм. Чойбалсан, Цэдэнбал нарын ноёрхлын түүх үүнийг харуулна. Ерөнхийлөгч Х.Баттулга бол Оросын удирдагчдаас дэмжлэг авах гэж тэдэнд зулгуйдан гүйж буй популист бүлгийн толгойлогч юм. Шуналдаа улайрахдаа улсаа шатаахад бэлэн байгаа Монголын популистуудын тэнэглэлийг хараад гадныхан шогширч буй.

Хоёр хөрш маань ч дотроо шогширч буй нь эргэлзээгүй. Өөрсдөө, чааваас маягийн популизмд улс орон нь автчих вий хэмээн маш их айж байгаа шүү дээ!

Монголын популистууд амжилттай байгаа. Монголчууд популизмд улам бүр автаад буй. Популизм популизмдаа бүр чааваас маягийн популизм шүү! 

Генералын мөрдэстэй этгээдүүд цэргийн формтойгоо улс төрийн мэдэгдэл хийж сууна. Зэвсэгт хүчний ерөнхий командлагч зөвшөөрч байгаа болохоор тэгэж суугаа юм. Түүнээс биш дор хаяж генералын мөрдэсээ хураалгана гэж айна. Манай Ерөнхийлөгч хураадгаа харуулсан шүү дээ!

Хэвлэлийн бага хурал хийж буй хоёр генералын "эрэлхэг" царайг харахад л Ерөнхийлөгч Х.Баттулга Чааваасын популизмын Монгол дахь "загалмайлсан эцэг" нь болжээ гэдэг нь маш тодорхой. 

Ардчиллаа завхруулчхаад хаяад алга болсон ардчилагчид; дарангуйллын гайг үзээгүй хөөргөн залуучууд; бэртэгчин болоод айхмхай нь дэндэхдээ тэжээвэр нохой мэт болсон бизнесийнхэн капиталистууд; социалист софтверээсээ өнөө хэр салаагүй сэхээтнүүд, бүгд нийлээд Өө Чааваасын Монгол дахь "хойд дүр" залрахыг хүлээж байгаа юм уу гэлтэй байна дөө.

Монгол орон Чаавасыг хүлээн авахад бэлэн болжээ! Ач үрс минь хэцүүдэх нь дээ! 

Э.Бат-Үүл /baabar.mn/

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (11)

  • zochin (212.95.5.16)
    chi yarisar mongol chini muxluu yum xiigeech
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • zochin (212.95.5.16)
    xii yariad yaxavdee ter nuxduu seree ardchilagch, biznesmene
    2019 оны 10 сарын 26 | Хариулах
  • Зочин (202.9.42.151)
    Zov l sanuulga bn. Mongolchuud mini tolgoigoo joohon zuv, zoriulaltiin daguu ashiglah heregtei bn shu. Nud, chiheeree orj irj bga medee, medeelliig shuudeg shuultuurtei baimaar baina
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Fuck Mongolstan ,, only Mongolia . Fuck Battulga lalar (66.181.184.223)
    Unen l helj baina Mongoliig yaduu staniin ornuud shug bgoh geed baina Mongolstan bolgohiin tuluu Battylga guij baigaa muu lalar
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Иргэн (202.9.42.223)
    Батүүлийн популизм ийм болгосон орсод сурсан аядаад сурсан ганц үг нь энэ
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • иргэн (202.9.43.189)
    Та хэдэн нөхдийн хамт ардчилал гэж орилон гарч ирж улсын орны өнгөтэй өөдтэй үйлдвэр болгоныг хувичлал нэрийн дор хувьдаа авчихаад та ингэж ярихгүй ээ
    2019 оны 10 сарын 09 | Хариулах
  • Элбэгдорж (202.126.89.239)
    Бат үүл өөрөө бас популист бүлгийн толгойлогч шүү дээ., ардчилал гэж ярьж уриалж улсаа ядууруулж, хүүдээ тендер авч өгсөн шүүдээ
    2019 оны 10 сарын 08 | Хариулах
  • Jaka (66.181.181.22)
    Баатар hun um bol arga hemjee avaachee tanii baiguulsan uls sh dee
    2019 оны 10 сарын 08 | Хариулах
  • Амгаланбаяр (202.126.89.223)
    Ийм байдалд оруулсан хүмүүсийн нэг нь Батүүл мөнөөсөө мөн.
    2019 оны 10 сарын 08 | Хариулах
    • Ганаа
      Батүүл үнэнийг хэлээд сануулаал байгаадаа
      2019 оны 10 сарын 08
    • Энхмөнх
      яг үнэн
      2019 оны 10 сарын 08
iШинэ мэдээ
Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 4 цаг 54 мин НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 5 цаг 2 мин Элсэн манханыг тогтворжуулах, нүүдлийг нь зогсоох арга хэмжээг авч хэрэгжүүлж байна 5 цаг 6 мин Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 5 цаг 11 мин С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 5 цаг 44 мин Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 7 цаг 19 мин “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид хүртээнэ Уржигдар 16 цаг 26 мин Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “яллаад ир” гэсэн байр суурь нь хэвээр байна Уржигдар 14 цаг 26 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт эхэллээ Уржигдар 14 цаг 15 мин Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Уржигдар 11 цаг 38 мин Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Уржигдар 10 цаг 05 мин МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва яллаа… Уржигдар 09 цаг 23 мин Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна Уржигдар 09 цаг 16 мин Энэ 7 хоногт Монгол Улсад Уржигдар 09 цаг 09 мин “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цуврал боть бүтээх ажлын шинжээчдийн зөвлөлдөх уулзалт болно Уржигдар 09 цаг 04 мин Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 59 мин Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүснэгт Уржигдар 08 цаг 52 мин "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүртлээ Уржигдар 08 цаг 43 мин Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Уржигдар 08 цаг 34 мин А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, удам зүйн шинжилгээ хийлгэж болно Уржигдар 08 цаг 00 мин
iИх уншсан
“Монголын төмөр зам” ТӨХК оны эхний 11 сарын байдлаар 11,7 с... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Хилийн боомтуудын энэ сард ажиллах, түр хаах өдрүүдийн хуваа... Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” бол... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу ... Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж э... Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаар... Б.БАДАР-УУГАН: Зургаан эгнээтэй хурдны зам хотыг баруун, зүү... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Дэлхийн хэвлэл мэдээллийн дээд хэмжээний VII чуулган Бээжин ... "МЮ" доод лиг рүү унах эрсдэлд оржээ З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ...
Top