x

Цэргийн штабын дарга нас барсан хэргийг гадны нөлөөгүй гэж үзжээ

-Харин талийгаачийн ойр тойрныхон түүнийг "амиа хорлох хүн биш" гэж хэлж байв-

Орхон аймгийн. Цэргийн штабын дарга өрөөндөө буудуулсан байдалтай олдсон хэрэг өнгөрсөн наймдугаар сард гарсан. Аймгийн Цагдаагийн газрын шуурхай утсанд “Манай дарга өрөөндөө нас барлаа” гэсэн дуудлага өнгөрсөн наймдугаар сарын 5-ны өдрийн 12:30 цагийн орчимд иржээ.

Цагдаа нар хэргийн газар очиход Цэргийн штабын дарга Л.Болд өөрийнхөө өрөөнд бууны шархтай нас барсан байсныг тухайн үед бид мэдээлж байсан. Хэрэг гарснаас хойш хоёр сарын хугацаа өнгөрөөд байна.

Олон хүн амтай хотын Цэргийн штабын дарга, дэд хурандаа хүн яагаад өрөөндөө бууны шархтай олдов гэдэг асуулт ар гэр, хамт ажиллагсад, Орхон аймгийнхан төдийгүй улсын хэмжээнд анхаарал татсан билээ. Учир нь талийгаач Цэргийн штабын даргын албыг аваад удаагүй, тохитой томоотой нэгэн байсныг хамт ажилладаг хүмүүс нь дуу нэгтэй хэлж байв.

Тэрбээр энэ албандаа 10 гаруй жил тогтвор суурьшилтай ажилласан нэгэн байж. Түүнээс өмнө Зэвсэгт хүчний хэд, хэдэн ангид Албаны дарга, Засварын тасгийн дарга, галт хэрэгслийн инженерийн албыг хашсан юмсанж.

Талийгаач цохон тус газраа бууны шархтай байсныг албан бус эх сурвалжууд хэлж байсан юм. Үүнийг орон нутгийн эх сурвалжууд ч үгүйсгээгүй. Цэргийн штабын дарга, дэд хурандаа албан өрөөндөө толгойдоо бууны шархтай нас барсан хэргийг хуулийн байгууллагаас гадны нөлөөгүй гэж үзэн хэргийг хаажээ.

Харин ар гэрийнхэн, хамт ажиллаж байсан хүмүүс уг дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа аж. Түүнээс гадна аймгийн Цэргийн штабын дарга шинээр томилогдоогүй, Орхон аймгийн хэмжээнд дуулиантайхан сарууд өнгөрч байгаа бололтой.

Бид талийгаачийн ар гэртэй холбогдоход “Хэргийн шалгалт дөнгөж дуусаад дүгнэлтээ бид аваад байна. Мэдээж холбогдох газруудад хандана. Маш удаан хугацаанд шүүх цагдаагаар явлаа. Олон ч худал мэдээлэл түглээ. Тиймээс дэлгэрэнгүй мэдээлэл өгөхөөс татгалзаж байна” гэсэн юм.

“ХЯНАЛТЫН КАМЕР ШҮҮЖ ҮЗСЭН. ХЭН Ч ОРООГҮЙ, ХЭН Ч ГАРААГҮЙ”

Тухайн өдөр юу болсон, талийгаач ямар хүн байсан талаар Орхон аймгийн ЗДТГ-т ажилладаг нэгэн эх сурвалжтай ярилцсан юм. Тэрбээр талийгаачтай олон жил хамт ажиллаж иржээ.

-Анх хэргийн талаар яаж мэдсэн бэ?

-Хэрэг гapдaг өдөр би ажлын байран дээрээ байгаагүй. Тэр үе чинь амралт эхэлчихсэн, аймаг даяар төрийн байгууллага, хэвлэл мэдээллийнхэн амарчихсан байсан. Тиймдээ ч тэр үү мэдээлэл маш хаалттай байсан.

Хэргийн талаар анх ажлынхаа хүнээс сонсоод шоконд орсон. Талийгаач өөрийгөө хөнөөх хүн биш. Гэтэл шалгалтын ажил дуусаад хэрэг гадны нөлөөгүй гэж гарсан гэж дуулсан. Үүнийг хүлээн зөвшөөрөхөд тун хүнд. Ар гэрийнхнийх нь хувьд ч хэцүү байгаа нь ойлгомжтой.

-Тухайн өдөр яг юу болсон юм бол?

-Даваа гариг байсан. Даваа гаригийн өглөө бүр аймгийн бүх газар, хэлтэс, агентлагийн дарга нар шуурхай хуралддаг. Тэр хурал л болсон байдаг. Хурал нэлээд удаан үргэлжилсэн юм билээ. Тэгээд л хурал тараад тус тусынхаа ажлын байр руу явцгаасан. Хэсэг хугацааны дараа хэрэг гарсныг мэдсэн гэсэн.

-Шуурхай хуралдаанаар талийгаачтай холбоотой асуудал яригдсан уу?

-Ерөөс ямар нэгэн асуудал яригдаагүй. Тэр дундаа талийгаачтай холбоотой ямар ч асуудал яригдаагүй.

-Тэгвэл ар гэр, ажлын байрных нь нөхцөл байдал нөлөөлсөн байж болох уу?

-Гэр бүлийн хувьд маш тогтвортой хүн. Би олон жил хамт ажилласных нь хувьд үүнийг сайн мэднэ ээ. Ажлынх нь хувьд ч тэр. Талийгаач Орхон аймгийн Цэргийн штабад 10 гаруй жил тоо бүртгэгчийн албанд ажиллаж байсан. Цэргийн штабын дарга Г.Батсуурь Зэвсэгт хүчний жанжин штабын Төмөр замын бүтээн байгуулалтын газрын даргын албанд очихоор болж тушаал дэвшээд яваад өгсөн. Тэгэхээр ажлынх нь хувьд ямар нэгэн нелөө байхгүй байсан болов уу гэж бодож байна.

-Энэ хэрэгт ямар нэгэн хүнийг сэжиглэж шалгасан байдаг уу. Ялангуяа аймгийн захиргааны ажилтнуудаас?

-Цагдаагийн байгууллагын хувьд хэрхэн ажилласныг мэдэхгүй юм. Ямартаа ч хяналтын камер шүүж үзсэн. Талийгаач хурал тараад өрөөндөө ганцаараа орсон. Хэн ч ороогүй, гараагүй. Удалгүй тийм хэрэг болсон байдаг.

Тэгэхээр хэнийг ч сэжиглэж шалгах боломжгүй.

-Талийгаач зан байдлын хувьд ямар хүн байсан бэ?

-Маш цайлган, хүнд тусархаг хүн байсан. Үнэхээр сайн хүн гэж хэлэхэд ч багадмаар, хүндэлмээр хүн байсан. Талийгаач хэзээ ч өөрийгөө хөнөөх хүн биш. Бид олон жил хамт ажилласан. Маш хамт олонч сэтгэлтэй. Шинэ жил болохоор шинэ жилийн комисст орчихсон, ажил зохион байгуулалцаад гүйж явдаг. Нэг жил бүр эмэгтэй дүр бүтээж байсан нь санаанаас гардаггүй. Тийм хөгжилтэй, хамт олонч хүн байсан даа.

Үнэхээр харамсмаар үйл явдал болсон. Одоо ч итгэж өгөхгүй байна гэсэн юм.

Өдрийн сонин

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Эрх баригч намын "зодоон" дундуур Л.Гантөмөр “од” шүүрэв 12 цаг 44 мин Сөрөг хүчин Засгийн газраас “Гурван их наядын үнэн”-ийг шаардаж эхэллээ 15 цаг 32 мин Ж.Золжаргал: Улс төрийн намууд “Эдийн засгийн корпораци” болсон үндсэн шалтгаан нь хатуу гишүүнчлэл 15 цаг 42 мин Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ 15 цаг 46 мин Завсрын сонгуульд ялагдсанд Пентагоны тэргүүнийг буруутгаж эхэлжээ Уржигдар 20 цаг 13 мин Д.Бадамханд: Цэцийн шийдвэр УИХ-ын гишүүнийг шүүхийн журмаас гадуур баривчлах нөхцөл үүсгэх эрсдэлтэй Уржигдар 20 цаг 00 мин Бага ангийн сурагчдын ихэнх нь биеийн жингийнхээ 15 хувиас илүү жинтэй цүнх үүрч байгааг тогтоожээ Уржигдар 19 цаг 25 мин Авто замын боомтоор 94,5 сая тонн ашигт малтмалын бүтээгдэхүүн тээвэрлэжээ Уржигдар 19 цаг 01 мин Японд сүүлийн 11 жилд анх удаа төрөлт нэмэгджээ Уржигдар 18 цаг 07 мин З.Мэндсайхан: Миний хувьд Оюу толгойн ногдол ашгийг олж ирэх нь чухал байна Уржигдар 11 цаг 38 мин Чингис хааны эш хөргийг архи, тамхинд ашиглахгүй байх саналыг дэмжив Уржигдар 11 цаг 33 мин Маяачуудын мөхөлд мөнгөн усны бохирдол нөлөөлсөн байж магадгүй гэж дүгнэжээ Уржигдар 11 цаг 24 мин Хоошёорюү С.Бямбасүрэн 2026 оны сүүлийн башёд барилдана Уржигдар 11 цаг 17 мин Мазаалайд зориулан 3.6 тонн тэжээл байршууллаа Уржигдар 09 цаг 38 мин Италийн хөлбөмбөгчид өрсөлдөгчөө талбайд нь 9:1-ээр хожлоо Уржигдар 09 цаг 35 мин Х.Жеффрис Төлөөлөгчдийн танхимын даргад нэрээ дэвшүүлжээ Уржигдар 09 цаг 31 мин Их Монгол Улс байгуулагдсаны 820 жилийн ойд зориулсан хүндэтгэлийн хуралдаан болно Уржигдар 09 цаг 27 мин Улаанбаатарын авто зогсоолын төлбөрийг байршлаас нь хамаарч ялгаатай тогтооно Уржигдар 09 цаг 19 мин Ерөнхийлөгчийг сөрсөн Ерөнхий сайдын шийдвэр зохиолын дагуу юу, зам салсны шинж үү Уржигдар 09 цаг 14 мин “Суралцагчдын цүнхний жингийн судалгаа-2026” хэлэлцүүлэг болно Уржигдар 08 цаг 51 мин
iИх уншсан
Их тэнгэрийн мэдээ: АН-ыг засагт урих албан бус шийдвэр баас... Зеленский Путинтэй Туркт уулзахад бэлэн гэж мэдэгдэв МУГТ Т.Тулга ДАШТ-нээс хүрэл медаль хүртлээ Олешкид гал зогсоох хугацаа дуусжээ Ахмадууд суурь тэтгэвэр авч эхэллээ Д.Үүрийнтуяа: Оюу толгойн ногдол ашгаас төлөвлөж байсан хөрө... Европын орнуудын өрийн хэмжээ 95 их наяд ам.доллароос давжээ... Увс аймагт сураггүй болсон 26 настай эмэгтэйг эрэн хайх ажил... Пакс Глобалика (Pax Globalica) 16 настай охины амийг хөнөөсөн хэрэгт Э.Номин-Эрдэнэ, Х.Энхс... Энхийг сахиулах ажиллагаанд оролцсон алба хаагчид эх орондоо... Пап Лео Конгрессын завсрын сонгуульд саналаа өгчээ АСТАНА-2026: Бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Польшийн Үндсэн хуулийн шүүхийг тойрсон олон жилийн маргаан ... 2027 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг дараагийн хэлэлцүү... УИХ-ын асуулгын цагаар төсөв, санхүү, сахилга хариуцлагын ас... Төрөлт 3,9 хувиар буурч, нас баралт 1,3 хувиар нэмэгджээ Намдаа үнэнч байхыг шаардсан тогтоол баталжээ Дарханы ДЦС-д шаардлагатай тоног төхөөрөмжийн жагсаалтыг яар... Д.Трамп Оросын Ерөнхийлөгчийн төлөөлөгчтэй уулзжээ
Top