x

Сайжруулсан түлшийг буруу хэрэглэснээс болж иргэд угаартсан гэв

Угаарын хийнд хордсон байж болзошгүй 16 иргэн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан боловч дөрөв нь нас барсан харамсалтай хэрэг өнгөрсөн амралтын өдрүүдэд гарлаа. 

Иргэдийн хордсон шалтгаан сайжруулсан түлшний хэрэглээнээс болсон байж болзошгүй гэж үзэж байгаа тул Нийслэлийн онцгой комисс яаралтай хуралдаж, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хэргийн нөхцөл байдлыг яаралтай шалгаж тогтоох, тухайн иргэдийн хэрэглэж байсан сайжруулсан түлшний дээжээс авч мэргэжлийн лабораториор инжлүүлэх, өмнө үйлдвэрлэсэн болон одоо үйлдвэрлэж байгаа түлштэй харьцуулан нарийвчилсан дүн шинжилгээ хийх үүрэг даалгавар өгсөн юм. 

Өнөөдөр шинжилгээний нэгдсэн хариу гарсныг Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн нар танилцууллаа.

Нийслэлийн Засаг даргын орлогч Ж.Батбаясгалан:

-Аравдугаар сарын 5-6-нд шилжих шөнө Нийслэлийн Онцгой комиссын штаб байгуулан ажиллалаа. Сайжруулсан шахмал түлш борлуулах 17 цэгээс 23 дээж авч АМГТГ-ын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори болон барьцалдуулагч бодисыг шалгуулахаар ГЕГ-ын лабораторид шинжлүүллээ. Онцгой комиссын штабд 98 хүн ажиллалаа.

Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн:

Геологийн төв лабораторид есөн дээж шинжлүүлсэн. Стандартуудыг мөрдөж буй эсэхийг шалгахад нэр бүхий 19 айлаас авсан шахмал түлшний дээж нь чийглэгийг хангасан. Үнслэг нь 23-24 байгаа. Хүхэр нь 0.95-1.04 байна. АМГТГ-ын лабораторид айл өрхөөс авсан дээж болон үйлдвэрийн нунтгаас дээж авч шинжлүүлэхэд бүгд стандартын шаардлага хангасан гэсэн хариу гарлаа. Гаалийн төв лабораторид цардуулыг шинжлүүлэхэд цардуул болон шаварлаг эрдэс агуулж байна гэсэн хариу ирсэн.

Иргэд сайжруулсан түлшинд химийн бодис агуулагдсан, түүнээс болж хордлоо гэсэн мэдээлэл гарч байна. Тэгвэл сайжруулсан түлшинд хэрэглэсэн цардуул нь химийн бодис биш байна. Иргэд химийн бодисонд хордоогүй, угаартсан байна.

Нэг хашаанд хоёр айл сайжруулсан түлш хэрэглэсэн байхад нэг айл нь зүгээр байхад, нөгөөх айлын хоёр хүүхэд угаартаж, хордлого тайлах эмчилгээ хийлгэсэн. Энэ бол хэрэглээнээс үүсч байна. Нийслэлийн иргэд маш олон төрлийн зуухыг хэрэглэж байгаа. Түүндээ сайжруулсан түлшийг хэрхэн зөв хэрэглэх талаар зөвлөгөө зөвлөмжийг өгч ажиллаж байна. Нийслэлийн нутгийн захиргаа, удирдлагын байгууллагууд аравдугаар сарын 1-нээс өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж эхэлсэн.

Гэр хороололд нийслэлийн иргэдийн 60 гаруй хувь нь амьдарч байна. Эдгээрт нэгдсэн стандарт гэж байдаггүй. Стандартын дагуу баригдсан байшинд угаарын хий мэдрэгч суурилагдсан байдаг бол харамсалтай нь манайд тийм стандарт байхгүй.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (2)

  • Aner (202.126.88.44)
    ene tulsh chin ytaa garahgui murluu uncen doosh ynanguut hun ygaartaj bn gene buh ailyydin piishin uum l zohiuon baiguullatai odoo tegeed yah n hurdan shiidveree gargaarai tur mini
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
  • Zochin (202.126.88.44)
    yahlaarai dandaa ard irged ruu byryygaa tulhej bdg um b bid nar chin nacaarai l gal tulj bn byryy tulcen gj y yraid bn ter tulsh shin yaj tuleh ectoi um bid medehguui tuldeg jursmaarai tulj bn
    2019 оны 10 сарын 07 | Хариулах
iШинэ мэдээ
Улаанбаатарт өдөртөө 4 хэм хүйтэн Уржигдар 09 цаг 54 мин Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардсан О.Цогтгэрэл АН-ын дарга байх эрхгүй Уржигдар 09 цаг 47 мин Монголын баг тамирчид “Дакар-2026” залуучуудын олимпоос хоёр хүрэл медальтай буцлаа 2026-11-13 Цагаачд иргэдийн шинэ цуваа АНУ-ын хилийг чиглэв 2026-11-13 УИХ-ын чуулганаар 2027 оны төсвийг эцэслэн баталлаа 2026-11-13 Дундаж давхаргын эсрэг хийж буй Монгол төрийн ужиг дайн 2026-11-13 Хуулийн төслүүдийн хэлэлцэх эсэх хэлэлцүүлгийг явууллаа 2026-11-13 УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн Чинь Вьет Хунгийг хүлээн авч уулзав 2026-11-13 АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот байгуулалтын сайдад ярилцаж байна 2026-11-13 “Ерөнхийлөгчтэй, дээр нь эрх барьж байвал нам хагардаг” гэсэн яриа үнэн үү 2026-11-13 "Ганц биечүүдийн өдөр”-ийн хямдрал: 11 юаниар 2 өрөө орон сууц худалдаж авчээ 2026-11-13 Баруун болон төвийн аймгуудын ихэнх нутгаар цасан шуурга шуурна 2026-11-13 Төрийн өмчит компаниудын ногдол ашгийг иргэдэд хүртээх бодлого үр дүнгээ өгч эхэлж байна 2026-11-13 Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно 2026-11-13 Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа 2026-11-11 НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хорооны ерөнхий мэтгэлцээнд оролцов 2026-11-11 Элсэн манханыг тогтворжуулах, элсний нүүдлийг зогсоохоор ажиллаж байна 2026-11-11 Мотоцикл, мопедын хөдөлгөөнийг төв суурин газарт түр хугацаагаар хязгаарлана 2026-11-11 С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч огтор болгосонд харамсдаг 2026-11-11 Шинжлэх ухааны академид “Чингис хаан” тэргүүн зэргийн одон гардууллаа 2026-11-11
iИх уншсан
С.Бямбадорж: Төрийн тамганы хөшөөг нурааж, АН тугаа тайрч ог... Нямбааг аргалахаар Го Баясаа Канад руу нисчээ… Б.Баяраа: Шүүх яллах сэтгэл зүйгээсээ татгалзаж чадахгүй, “я... “Чингис хаан” тэргүүн зэргийн одонг Шинжлэх ухааны академид ... “Нүүдлийн соёл иргэншлийн түүх” цувралын олон улсын шинжээчд... Чөлөөлье гэсэн Н.Учрал өөрөө чөлөөлөгдөх үү? УИХ-ын дарга С.Бямбацогт БНСВУ-ын Үндэсний ассамблейн гишүүн... Ж.Шагжийн нэрэмжит олон улсын эрдэм шинжилгээний хурал болно... Туркийн Анталья хотод COP31 эхэллээ АН дотор угсарсан МАН-ын схем Д.Жаргалсайханыг Барилга, хот ... МАН-ыг 28 онд маниусаас салгаж буян болохоор Б.Пүрэвдагва ял... А.Батбаатар: Гэрлэгсэд хүсвэл төрөл садан гэдгээ шалгуулж, у... Энэ 7 хоногт Монгол Улсад НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 81 дүгээр чуулганы Дөрөвдүгээр хор... Монголын музейн үзмэрүүд олон улсын үзэсгэлэнд тавигдлаа Самбо бөхийн ДАШТ-ий медалийн хүснэгт Өнөөдөр ихэнх нутгаар цаг агаар тогтуун, дулаар байна "Мерседес" баг таван жилийн дараа Зохион бүтээгчдийн цом хүр... Э.Өлзийбаяр: Намын дотоод сонгуулийг МАН-тай нийлж луйвардса... Дакар-2026 Залуучуудын зуны IV Олимпын наадмын медалийн хүсн...
Top