x

Эрх баригчдад хүргэх энгийн зөвлөгөө

Аливаа улс орны эдийн засгийн үйл ажиллагаа нь цаг хугацааны явцад нэг идэвхжиж, эсвэл буурч байдаг бөгөөд үүнийг эдийн засгийн мөчлөг буюу хэлбэлзэл гэнэ. Манай улсын макро эдийн засгийн үзүүлэлтүүдийг харвал уул уурхайн бүтээгдэхүүний үнэ ханш тодорхой  хугацаанд хэлбэлзэж байдгийг анзаарч болно.

Монгол улсын эдийн засаг 2003 оныг хүртэл хөдөө аж ахуй зонхилсон бүтэцтэй байсан бол түүнээс хойш дэлхийн зах зээл дэх эрдэс бүтээгдэхүүний үнэ өссөнтэй холбоотой уул уурхайн салбарын эзлэх хувь огцом нэмэгдсэн билээ.

Харин 2008--09 оны дэлхий нийтийг хамарсан глобал санхүү, эдийн засгийн хямралын  дараа түүхий эдийн үнэ ханш огцом сэргэж, Монгол улсын эдийн засаг 2009 оны сүүл үеэс эхлэн эрчимтэй өссөн юм. Үүнтэй зэрэгцэн уул уурхайн мега төслүүд хэрэгжиж (Оюутолгой, Тавантолгой...г.м), гадаадын шууд хөрөнгө оруулалт эрс нэмэгдэж байжээ.

Монгол улсын эдийн засгийн эрсдэлүүдийг эрэмбэлэвэл, хамгийн эхэнд  дэлхийн эрдэс баялгийн зах зээлийн үнэ өссөнтэй холбоотой нэмэгдэх орлогоо дагасан зардлын тэлэлт зүй ёсоор орно. Эрдэс баялгийн үнийн огцом уналт, байгалийн гамшиг зэрэг бэрхшээлээс илүүтэй төсвийн зардлын өсөлт манай эдийн засгийг сөхрүүлдэг. “Экспорт эрчимтэй өссөн, түүхий эдийн үнэ өссөн, төсвийн орлогын өсөлтөд урамшсан Засгийн газар эдийн засгийн хөтөлбөрийн хэрэгжилтээ зогсоож, төсвийн зарлагыг их хэмжээгээр нэмэгдүүлснээр төсөв, санхүүгийн томоохон хямралын эхлэлийг тавьсан” гэж Дэлхийн Банкнаас тов тодорхой дүгнэж байсан билээ. 

Монгол улсын эдийн засгийн эргэлтийн цэг болсон 2010 онд уул уурхайн бүтээгдэхүүний үнэ огцом өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт огцом нэмэгдсэн байдаг. Гэнэт олдсоны хэрээр Монгол улс зардлаа өсгөж орж ирсний хэрээр үрж эхэлсэн. 2010 онд төсвийн зардал 70 хувь, 2011 онд бараг хоёр дахин өслөө.  Экспортын орлого огцом өсөлттэй жилүүдэд Чалкод 350 сая ам.долларын өр тавьж, Евро бонд босгож байжээ. Нэмээд, 2011-2012 онд Хүний хөгжил сангаас 1.9 их наяд төгрөгийг халамжийн зорилгоор зарцуулжээ. Энэ бүхэн нь түүхий эдийн ханш уруудаж, хямрал эхэлсэн үед гадны сөрөг шокыг зөөлрүүлэх нөөц боломжийг үгүй болгосон гэдгийг олон улсын санхүүгийн байгууллагууд хүлээн зөвшөөрч, бид бүхэнд анхааруулж ирлээ. Улс орны ирээдүйг хорлосон эдийн засгийн ийм бодлогыг эрх барьж буй хүчин цаашид анхаарлын төвдөө байлгаж, дахин давтах ёсгүй.

Уул уурхайн эрдэс бүтээгдэхүүний үнэ ханш, нүүрс, зэс ч ялгаагүй(манай экспортын 80 хүртэл хувийг эзлэх) дэлхийн зах зээл дээрх эрэлт ба нийлүүлэлтээс хамаарч өсөж, буурдаг. Энэхүү эрэлт /нийлүүлэлт нь биднээс огт хамаарахгүй. Зарим улс төрчид намынхаа үйл ажиллагаатай холбон тайлбарлаж суух нь дэндүү харамсалтай харагддаг. Иргэд сонгогчид ч хэрсүүжиж, ийм тооцоо судалгаагүй зүйл яривал “попорч байна” хэмээн эгдүүцэн дургуйцдэг болсон байна лээ.

 Бид уул уурхайн эрдэс бүтээгдэхүүн экспортолж байгаа үедээ мөчлөг гэдэг ойлголтыг ухаарч ажиллах ёстой. Өнөөдөр эдийн засаг өсөж байгаа гэдэгтэй бүгд санал нийлнэ. Учир нь уул уурхайн эрдсийн үнэ 2012-16 онуудтай харьцуулахад 2-6 дахин өсчхөөд байна. 2016 оны дүнгээр төсвийн орлого 5 их наяд 852 тэрбум байсан бол 2018 онд 9.2 их наяд төгрөгт хүрч даруй 3.4 их наяд төгрөгөөр нэмэгдсэн байна. 2016 онд эрдэс бүтээгдэхүүний экспортоос 3.4 тэрбум ам.долларын орлого олж байсан бол 2018 онд энэ үзүүлэлт 6 тэрбум ам.долларт хүрч, даруй 2.6 тэрбум ам.доллараар нэмэгджээ.

 Гэтэл өнөөгийн эрх баригчид уналтын мөчлөгийн бодлогыг шүүмжлэхээс өөр ажил хийлгүй 3 жилийн нүүр үзэж байна. Мөчлөгийн өсөлт, уналтаас шалтгаалж, хэрэгжүүлэх эдийн засгийн бодлого тэс өөр байдаг л даа. 2013-14 оныг 2017-18 онтой харьцуулах боломжгүй. Учир нь эдийн засгийн өгөгдлүүд нь тэс өөр байгаа юм. Тиймээс авч хэрэгжүүлэх бодлого нь ч ялгаагүй өөр байх учиртай. Монгол улс уул уурхайн улс болоод (гаднаас олдог валютын 90%) удаж байна. Энэ нь сайн, муу гэдэгтээ биш. Өнөөдрийн бодит  үнэн энэ. Түүхий эдийн үнэ ханш өндөр байгаа үед хуримтлал, уул уурхайн хамаарлаа багасгах бодлогоо хэрэгжүүлэх учиртай. Гэтэл 2019 оныхоо төсвийг харвал,  даанч харамсмаар...

Уналтын мөчлөг ирэхгүй юм шиг 2011-12 оныхоо алдааг дахин давтлаа! Эрдсийн үнэ унах үеэр 200.000 ажлын байраа бодох уу, импортын хэдээ аврах уу гэдэг “айхавтар асуудал” дахиад хаалга балбаж таарна. 2013/14 онд хэрэгжүүлсэн эдийн засгийн бодлогыг шүүмжлэхэд дэндүү урт хугацаа зарцуулж байгаа юм биш үү, эрх баригчдаа? Урагшаа харж ажилла, бодлого тодорхойлогчдоо. Өмнөхөө хийж үз. Шатахууны үнийн өсөлтийн эсрэг арга хэмжээ авч чадахгүй байгаа бол ажлаа мэдэхгүй байгаагийн шинж төдийгүй улс орныг удирдан залах бодлогогүйн баталгаа. Орлого “оволзох” таатай үеэр валютын ханшаа хөөрөгдсөн бол, өөрсдөөсөө алдаагаа эрцгээ. Мөнгөний бодлогыг улс төрч хүн хэрэгжүүлж амжилтад хүрч байсан жишээ байдаггүй. Монгол улсын нийт импортын 80% ам.доллараар хийдэг бөгөөд хэрэглээний сагсны дийлэнхийг импортын бараа эзэлдэг.  Тиймээс, гадаад валютын ханшийн чангаралт, тэр тусмаа ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн чангаралтаас шалтгаалж импортын барааны болон өргөн хэрэглээний барааны үнэ өсөөд байна. Ам.долларын ханш 2016 оны 6 сараас хойш 30 орчим хувиар чангарсан нь импортоос ихээхэн хараат манай улсын иргэд, аж ахуй нэгжүүдэд хүндээр тусч иргэдийн худалдан авах чадвар буурч, амьжиргааны зардал нэмэгдэж, өрхүүдэд дарамт авчирлаа. Манай улсын хэмжээнд  үйл ажиллагаа явуулж буй 85.5 мянган аж ахуй нэгжүүдийн 39.9 хувь нь худалдааны салбарт бүртгэлтэй байдаг. Эдгээр компаниуд ханшийн өсөлтөд хамгийн эхэлж өртөж үйл ажиллагаа нь зогсонги байдалд шилжээд байна.

Хэрэглээний Үнийн Индексийн сагсан дахь 344 нэр төрлийн бараа, үйлчилгээний үнээс инфляцад хамгийн их нөлөө үзүүлж буй 50 орчим нэр төрлийн бараа, үйлчилгээний үнийг судалж үзэхэд ихэнх нь буюу 72 хувь нь импортын бараа байна. Энэ нь манай улсын инфляцын түвшин импортын барааны үнээс ихээхэн хамааралтайг харуулж байгаа үзүүлэлт. Эдгээр барааны нийлүүлэлтэд төгрөгийн гадаад валюттай харьцах ханш, ялангуяа АНУ-ын доллартай харьцах ханш чухал нөлөөтэй гэдгийг энд нотлох шаардлага байхгүй.

2018 оноос хойш шатахууны үнэ хэд хэдэн удаа нэмэгдэж, хэрэглээний сагсан дахь гол нэрийн барааны үнэ ч даган өсөж байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний үнийн суурь нь шатахууны үнэ байдаг. Ам.долларын ханш шатахууны үнэд нөлөөлж өсгөснөөр суурь үнэ хөөрөгдөж иргэдийн амьдрал хүндэрч эхэлдэг энгийн зүйлийг энд нуршмааргүй байх юм.

Одоо дор хаяад нэг жилийн эрдэс бүтээгдэхүүний өсөлт харагдаж байна! Улс орны бодлого хэрэгжүүлж байгаа хүмүүс та нар шүү дээ. Бүү цац, бүү зарлагаа өсгө. Эдийн засгийн өсөлт түүхий эдийн ханшнаас хамаарч нэмэгдэж байгаа “алтан” үед хөрөнгийн хуримтлал бий болгох энгийн бодлого үгүйлэгдэж байна.

Эдийн засагч Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Х.Нямбаатарын ар шил дээр Ж.Энхбаяр "исгэрч" байна 6 цаг 41 мин Хятад улс АНУ-тай хийх шумбагч онгоцны дайнд бэлтгэж, далайн ёроолын зураглал гаргаж байна 9 цаг 32 мин Австрали болон Европын Холбоо дэлхийн тодорхойгүй байдлын дунд өргөн хүрээний худалдааны хэлэлцээр байгууллаа 9 цаг 33 мин Трамп Ирантай "үр дүнтэй" хэлэлцээ хийсэн гэж мэдэгдсэн ч Тегеран үгүйсгэв 9 цаг 35 мин Цогтцэций суманд усны өдөрт зориулсан нөлөөллийн арга хэмжээ зохион байгууллаа 9 цаг 37 мин Завхан аймагт хүүхэд, өсвөр үеийнхнийг сүрьеэгээс урьдчилан сэргийлэх төсөл хэрэгжиж байна 9 цаг 37 мин Газрын тосны үнэ дахин өслөө 9 цаг 38 мин Сургууль, цэцэрлэгүүдэд ухаалаг хогийн сав байршуулж эхэллээ 9 цаг 39 мин Сая сая iPhone гар утсыг хакердах боломжтой хэрэгслийг цахим орчинд задруулжээ 11 цаг 29 мин ОХУ-д “Чингис хааны удмынхан: Оросууд ба даян дэлхий” үзэсгэлэн нээлтээ хийлээ 11 цаг 44 мин Гуравдугаар сарын 25-26-нд зарим нутгаар цас орж, шуурга шуурна 11 цаг 49 мин Эдийн засагт учирч болзошгүй хямралаас сэргийлэх зөвлөл хуралдлаа 11 цаг 50 мин Япон Улс гадаадын иргэдэд байнгын оршин суух эрх олгох шалгуураа өндөрсгөнө 11 цаг 52 мин Улаанбаатар хотод 160 мянга гаруй эзэнгүй нохой, муур байна 11 цаг 52 мин Нийслэлийн байгууллагуудын албан хаагчид гамшгаас хамгаалах сургалтад хамрагдлаа 14 цаг 19 мин Бельги улс еврейчүүдийн эсрэг халдлагаас сэргийлж гудамжинд цэрэг байршуулж эхэллээ 14 цаг 23 мин Европын Холбоо хууль бус цагаачдыг Шенгений бүсээс гаргах шинэ журам баталлаа 14 цаг 24 мин Австрали улс зарим орны иргэдийг хил нэвтрүүлэхийг түр хязгаарлах хууль баталлаа 14 цаг 25 мин Улаанбурхан өвчний батлагдсан тохиолдол 12 нэмэгджээ 14 цаг 27 мин Альцгеймерийн өвчнийг зогсоох боломжтой бодисыг эрдэмтэд нээжээ 15 цаг 29 мин
iИх уншсан
Хадны завсарт хавчуулсан халиуны зулзага Амь орж буй Ардчилсан нам Ж.Галбадрах: Боловсрол бол улстөржиж огт болохгүй салбар бай... Тамхины хуулин дээр тээг тавиад байгаа улстөрчдийг зарлацгаа... Хаврын тариалалт хаяанд... Харин бид бэлэн үү? Н.Лүндэндорж: Шүүхэд итгэх иргэдийн итгэл ганхаж байгаад хуу... Фронтын генерал ба индрийн маршал Маршал Чойбалсан Дэмчигдонров ванг Хятадад тушаасан нь АНУ-ын улсын өр түүхэнд анх удаа 39 их наяд ам.доллароос дав... Монголчуудыг АНУ-ын “Визийн бонд” хөтөлбөрт хамруулсан нь ма... Өвлийн спортын ордны барилгын ажил 55 хувийн гүйцэтгэлтэй ба... Улаанбаатарт шөнөдөө 13 хэм хүйтэн "Чингис хаан" нисэх буудлыг транзит зочид буудалтай гүүрэн г... Г.Уянгахишиг: УИХ-ын гишүүнийг эгүүлэн татах нөхцөлийг зөвхө... “Оюу толгой” ХХК-иас ус бохирдуулсаны төлбөр авахыг Усны газ... О.Бахытын нэрэмжит "Наурыз 2026" үндэсний бөхийн барилдаан б... "Туулын хурдны зам"-ын барилгын ажил эхэллээ "Сэлбэ 20 минутын хот" төслийн бүтээн байгуулалт үргэлжилж б... Б.Одбаяр: Туулын хурдны замыг барихдаа голын экосистемийг ал... Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг Өлгий цэргийн хүрээний хүндэт хару...
Top