x

Бондоор улс төржих нь “БОЛХИ” харагдаж байна

2019 оны тавдугаар сарын 2-ны өдрийн Улсын Их Хурлын чуулган дээр АТГ-ын даргын томилгооны асуудал орж ирэв. УИХ-ын гишүүн Аюурсайхан чуулганы индрээс “33 их наяд төгрөгийг “Өршөөлийн хууль”-д хамруулаад шалгаж болохгүй байгаа. АТГ-ын даргаар ажиллаж байгаа Энхжаргал хэлэхдээ энэ бол “Бондын мөнгө” гэсэн. Чингис бонд, Дим сам бонд, Самурай бонд, Мазаалай бонд эдийн засгийг самраад дампуурлын ирмэгт авчирсан” гэв.

Харин УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очир, “Халхавчтайгаар бондын мөнгө идэж уусан улсуудыг өршөөсөн. Ялангуяа энэ бонд. 2012-2016 онуудад Ардчилсан намын хийсэн маш том булхай, луйвар, хөрөнгө идсэн асуудал шүү. Улсын төсвийн хөрөнгийг бүгдийг нь үрэн таран хийсэн. Монгол банкны нөөцийг шавхаж дууссан. Дахиад жавших, шамшигдуулах юм олдохгүй болохоороо бонд нэрээр гадаадаас богино хугацаатай өндөр хүүтэй зээл авч төсөл, хөтөлбөр нэрийн дор идэж уусан. Энэ асуудлаа хуулиар хүчингүй болгосон. Үүнийг зайлшгүй шалгах ёстой” гэх мэтээр туйлын хариуцлагагүй мэдэгдэл хийж харагдав.

Хэт улс төржиж, нэг өнцгөөр бүх асуудлыг тайлбарлахыг хичээдэг хэд хэдэн гишүүд өнөөгийн парламентад байдаг бөгөөд тэдний төлөөлөл болсон хоёр эрхэмийн хэлсэн үг ийм байв.

Монгол Улсын Их Хурлын гишүүн нь ард түмнээс сонгогдсон элчийн хувьд иргэддээ үнэн зөвийг мэдээлэх үүрэгтэй. Өдгөө иргэд сонгогчид хэрсүүжиж, илүү бодитой тооцоо судалгаа хийчхээд, улс төржин хийрхдэг, “амандаа орсноо” бурдаг, “шударгын хиймэл төрхтэй” нөхдүүдийг маш сайн ялгадаг болсон төдийгүй “поп” гэж онцгойлон нэрлэх болж. Энэ нь “поп улс төрч”-ийн хэлж ярьж байгаа нь үнэгүй,  хий хоосон цуурай мэт замхарч, ийм арга мэхтнүүдийн үе ард хоцорч буйг сануулж байгаа хэрэг. 2012-16 онуудад босгосон бондын нийт хөрөнгийг хэдэн төгрөг болохыг захын нэгэн үржүүлээд гаргачих боломжтой. Тэр бүү хэл тухайн дөрвөн жилийн төсвийн бүх орлогыг нэмээд ч 33 их наяд төгрөгт хүрэхгүй юм.

Нэгэнт УИХ-ын гишүүд “бонд” гэгч “хамгийн муухай” зүйл байдаг талаар ярьсан болохоор энэ асуудлыг эргэн сөхөж үзье.

Бондын түүх Сү.Батболдын засгийн газрын үед буюу 2012 оны 3 сарын 21-нд таван жилийн хугацаатай 580 сая ам.долларын “Евро” бонд босгосноор эхэлсэн. Энэ үед нүүрсний үнэ болон борлуулалт огцом өссөнтэй холбоотойгоор Монголын эдийн засаг 17 хувьд хүрч байсан “алтан үе” шүү дээ. Энэ бонд өдгөө дүрээ хувиргаад “Хуралдай бонд” болсон байх жишээтэй.

Монгол улсын Засгийн газраас гаргасан бондууд:

Эх үүсвэр

Зээл /ам.доллар/

Авсан өдөр

Эргэн төлөлт

Хэмжээ

Хүү /хувь/

Хугацаа

Хөгжлийн банк

ЕВРО БОНД

580 сая $

5.75

5 жил

2012-03-21

2017-03-21

МУ Засгийн газар

ЧИНГИС БОНД

500 сая $

4.125

5 жил

2012-11-28

2018-01-05

1 тэрбум $

5.125

10 жил

2022-12-05

САМУРАЙ БОНД

30 тэрбум иен

/290 сая $/

1.52

10 жил

2013-12-25

2023-12-25

ДИМ САН БОНД

1 тэрбум юань

/160 сая$/

7.5

3 жил

2015-06-24

2018-06-24

МАЗААЛАЙ БОНД

500 сая $

10.875

5 жил

2016-3-29

2021-4-6

ХУРАЛДАЙ БОНД

600 сая $

8,75

7 жил

2017-3-21

2024-3-21

ГЭРЭГЭ БОНД

800 сая $

5.625

5.5 жил

2017-10-26

2023-04-26

ЧИНГИС БОНД

2012 онд Ардчилсан намын өмнө сонголт хийх шаардлага тулгарсан юм. Уул уурхайн бүтээгдэхүүний үнэ дахин өсөхийг хүлээж “эдийн засгийн өсөлт 17 хувь байхад Евро бонд босгож, Чалкод тавьсан өрийг” шүүмжлэн зүгээр суух, эсвэл хямралыг сөрөн, бүтээн байгуулах замаар эдийн засгаа олон тулгууртай болгож, ирээдүйн хөгжлийн суурийг тавих гэх салаа замын уулзвар дээр ирсэн байдаг. Ардчилсан нам хямралыг сөрж, эдийн засгаа олон тулгууртай болгох бүтээн байгуулалтын замыг сонгосноороо өдгөө эр баригчдаар “элдэвлүүлж” байгаа юм.

Бондын хөрөнгө оруулалтыг эрчим хүч, барилга, инженерийн дэд бүтэц, авто замд чиглүүлж, иргэдээ байртай, аж ахуй нэгжүүдээ үйлдвэртэй, улсаа дэд бүтэцтэй болгож, Монголын эдийн засагт үлдэх, ирээдүйд ашиг үр өгөөжөө өгөх өмч хөрөнгө, хуримтлал бий болгож чадсан нь гайхамшиг. Энэ богинохон хугацаанд 82 мянган өрх шинээр байранд орж, 96 мянган ажлын байр бүхий барилгын салбар, бусад олон дагавар салбаруудын өсөлтийг дэмжлээ. Сүүлийн 4 жилд 3,405 км хатуу хучилттай зам барьж, нийт хатуу хучилттай замaa 2.2 дахин өсгөж чадлаа. Эрчим хүчний үйлдвэрлэл 25 хувь өсөж, тус салбар анх удаа ашигтай ажиллаж эхэлсэн байдаг.

2018 онд Чингис бондын 1,5 тэрбум ам.доллараас 500 сая ам.долларын эргэн төлөлт хийгдсэн байх учиртай. Учир нь бүх эргэн төлөлтөө өөрийн орлогоос хийх төслүүдэд зарцуулсан юм. Жишээ нь Байшин үйлдвэрлэх комбинат 1. Энэ бол цэвэр өөрийн гэсэн борлуулалттай арилжааны төсөл. Энэ төсөл гэхэд өөрийн авсан санхүүжилтийг хугацаандаа төлөх боломжтой. Мөн импортыг орлох, экспортыг нэмэгдүүлэх 888 төсөл гэхэд 500 сая ам.доллараас санхүүжигдсэн. Барьцаа, баталгаа нь хангагдан арилжааны банкаар дамжуулсан учраас эргэн төлөлт хийгдсэн нь тодорхой байх учиртай.

Чингис бондоос  1,1 их наяд төгрөгийг дэд бүтцийн төслүүдэд зарцуулжээ. Суурь дэд бүтэц  мөнгөн орлого бий болгохгүй. Энэ хөрөнгийг төрөөс босгодог. Зам барихгүйгээр аймгуудыг үйлдвэржүүлж чадахгүй. Аялал жуулчлал хөгжүүлнэ гэх зэргээр улс орныг хөгжүүлэх бодлого ч цаасан дээр л үлдэж таарна. Тиймээс “Чингис бонд”-ын хөрөнгийг монголчууд өөрсдөө зарцуулж, бүтээн байгуулалтдаа ашигласан юм. Бондын хөрөнгөөр барьсан, бүтээсэн бүхэн биднийх. Ийнхүү анх удаа эдийн засгаа солонгоруулж, өөрсдөө бүтээж, үйлдвэрлэх ажлыг эхлүүлж чадсан юм. Чингис бондын хөрөнгөөр дотоодын 1660 гаруй төслийг санхүүжүүлж, 1000 гаруй дотоодын туслан гүйцэтгэгч аж ахуйн нэгжүүд ажиллан 60,000 орчим хүн ажилтай орлоготой байв. Үүнд:

-Авто зам, бүтцийн салбарын төслүүдэд 1.39 их наяд төгрөг олгов.

Эрдэнэс Таван толгой, Шинэ төмөр зам, ТОСК-ийн төсөл, Иргэний нисэх, Амгалангийн дулааны станц, ТЭЦ-3, 4 станцуудын хүчин чадлыг нэмэгдүүлэх төсөл, Нүүрснээс синтетик хий үйлдвэрлэх төсөл, Геологийн төв лаборатори гэх мэт улсын хэмжээний томоохон төслүүдэд 1.95 их наяд төгрөг олгосон.

-Аймгийн төвүүдийг нийслэлтэй холбох авто зам

Уг төсөлд 570 тэрбум төгрөг хуваарилж, нийтдээ 1.800 км зам баригдсан байна. 1992-2012 оны хоорондох 20 жилийн хугацаанд нийт 2,087.0 км авто зам барьсан аж.

-Гудамж төслийн хүрээнд нийслэлийн 33 уулзварыг шинэчлэв

Нийт 33 уулзварын төсөл хэрэгжүүлсэн. Улаанбаатар хотод баригдах хурдны хоёр замын техник эдийн засгийн үндэслэлийг хийж, Туул голын даланг дагуулан барих хурдны замын ажилд 1.9 сая доллар олгожээ.

-“Чингис хаан”  БОИНГ-767 онгоцтой болжээ

Монгол Улс анх удаа Боинг-767 онгоц худалдаж авсан. Үүнд зориулж Чингис бондоос санхүүжилт хийсэн байна. Тогтоолоор батлагдсан дүн нь 115.0 сая доллар бол эргэн төлөлтийн дүн 81.3 сая доллар болжээ.

-Буянт ухаа хороолол баригдаж 260 мянга иргэн орон сууцтай болжээ

Буянт-Ухаа I, II, Шинэ яармаг зэрэг томоохон цогцолбор хороолол баригдаж эдгээр болон бусад төсөл арга хэмжээний үр дүнд 260 мянга орчим иргэн тохилог орон сууцтай болж, улмаар Улаанбаатар хотын хөрс, агаарын бохирдлыг бууруулахад нөлөөлжээ.

-Үйлдвэр хөдөө аж ахуйн 5 салбарыг дэмжиж 64 хөтөлбөр санхүүжүүлэв

ҮХААЯ, Голомт банктай хамтраад таван салбарыг дамжуулан санхүүжилтийн гэрээ байгуулж, таван салбарт төсөл хэрэгжүүлэх хүсэлтэй 64 зээлдэгчид зээл олгожээ.  Үүнээс гадна барилгын арматур, цементийн үйлдвэр, төмөр зам, барилга, ноос ноолуур, оёдол, арьс ширний үйлдвэрт санхүүжилт хийсэн байна. Мөн ТЭЦ III, IV станцыг өргөтгөх, Амгалангийн дулааны станцыг шинээр барихад санхүүжилт олгосноор сүүлийн 3 жилийн хугацаанд эрчим хүчний эх үүсвэр 348 МВт-аар, дулааны эх үүсвэр 636 Гкал.ц-аар нэмэгджээ.

“Самурай”, “Дим Сан” бондууд тоон хэмжээгээрээ өмнөх бондоосоо харьцангуй бага. Засгийн газрын өндөр хүүтэй, хугацаа нь дуусгавар болж буй дотоод үнэт цаасыг санхүүжүүлэх, төсвийн санхүүжилтийн зардлыг бууруулах, дундаж хугацааг сунгах, өрийн зардал, хэмжээг зохистой түвшинд хадгалах зэрэг нэн шаардлагатай үед ашиглагдсан. Харин “Мазаалай” бондын 70 орчим сая долларыг “сайн хөтөлбөр”-үүдийг санхүүжүүлж, үлдсэн дийлэнх нь 2016 оны сонгуулийн дараагийн Засгийн газарт шилжсэн гэдэг.

Дээр дурдсан “гадаад бонд” босгох үед Монгол Улсын Сангийн сайдаар, одоогийн УИХ гишүүн Ч.Улаан/2012-2014 он/,  Ж.Эрдэнэбат/2014-2015 он/ нар ажиллаж байсныг огт мартаж болохгүй. Тэдний хяналт хангалттай байсан гэж би үнэлдэг. Хэрвээ тийм биш байсан бол чуулганы индэр дээрээс энэ хоёр эрхэм хашхирч байх ёстой бус уу. Гэвч бондын бүтээн байгуулалтууд нүдэнд ил, хэрэглэсэн төсөв нь шилэн байснаараа онцлог юм.

Харин ил тодын хууль тэс өөр асуудал. Тус хууль батлагдах үед эдийн засагтай холбоотой мөрдөгдөж байсан хуулиуд ихэвчлэн 1993 онд батлагдаж хэт хуучирсан учраас өөрчлөх шаардлагатай байжээ. Тухайн үеийн эрүүгийн хуулиар татвараа нуусан гэх үндэслэлээр бүх баялаг бүтээгчдээ “шорон”-д хийчих нөхцөл байдал үүссэн гэж  хүмүүс ярьдаг. Тиймээс бизнес эрхлэгчдээ дэмжиж нэг гараанаас гаргах, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, ДНБ-ий 30 гаруй хувьд хүрээд байгаа далд эдийн засгийг багасгах, авилга, хээл хахуулийг бууруулах зэрэг нийгэм, эдийн засаг, бизнесийн чухал ач холбогдолтой хууль батлагдсан ажээ. Мөн ажлын байр нэмнэ гэх тооцоо ч хийж байжээ.

Тухайлбал, 2000-2015 онуудад 43 мянган нягтлан төгссөн бөгөөд 23 мянга нь ажиллаж байжээ. Тус хууль гарснаар 20 мянган хүнийг мэргэжлийн салбарт нь ажиллуулах боломж бүрдэж нэг их наяд төгрөгийн эргэлт үүснэ гэж таамаглаж байв. Тус хууль хэрэгжсэнээр аж ахуйн нэгжүүдийн 21275 санхүүгийн тайлан  89394 татварын тайлан, 4165 нийгмийн даатгалын тайлан, 8140 гаалийн нөхөн мэдүүлгийг холбогдох байгууллагад хүргүүлж, 647 төрлийн эд хөрөнгийн болон 744 хуулийн этгээдийн бүртгэлд 1176 удаагийн нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Энэ нь баялаг бүтээгчдээ дэмжсэн хамгийн чухал хуулиудын нэг байсныг дээрх тоо баримт илчлэнэ. Нийт 34.7 их наядын хөрөнгө орлого ил болсон байна.

Бондын бүтээн байгуулалт болон “Ил тодын хууль”, аль аль нь манай эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн гэдгийг бодит жишээгээр тайлбарлахад ийм байна. Харин энэ бүхнийг харлуулж, улс төрийн хонжоо олох гэж улайран буруугаар тайлбарлах нь “богинохон зайны улс төр” гэдгийг батлан хэлье. Тус хуулийг хүчингүй болгож нийт баялаг бүтээгчдийнхээ итгэл рүү ус цацаж болно. Тэр тохиолдолд бондын хөрөнгө завшаад өршөөгдөх хуульд багтсан этгээд гэхээсээ илүүтэй 1990 оноос хойш элдэв төрлийн булхайтай өмч хувьчлал, газрын наймаа.. зэрэг хууль бус үйл ажиллагаанд гаршиж, хамгийн олон жил төрд ойр байсан улс төрийн хүчний нэр олонтаа гарах болов уу. ЖДҮХС-гийн асуудлаас илүүтэй зүйл дэлгэгдэхийг хэн байг гэхэв. Тийм болохоор би ч бас дэмжиж байна.

Эдийн засгийн ухааны доктор Р.Даваадорж

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

Сэтгэгдэл (1)

  • нарансүх (103.9.90.51)
    ийм учиртай зүйл байсан юм бий.
    2019 оны 05 сарын 07 | Хариулах
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
ЗГХЭГ-ын даргын хэлсэн ДОЛООН ХУДАЛ 1 цаг 52 мин НҮБ: Тогтвортой хөгжлийг хангах, эрүүл мэндийг дэмжихэд 11.3 сая ам.доллар зарцуулжээ 2 цаг 2 мин ЕБС-ийн сургалтын агуулгад амьтны хүрээлэн, музейн хөтөлбөрүүдийг оруулж байна 3 цаг 5 мин Ашигт малтмалын тусгай зөвшөөрлөөр 66.1 тэрбум төгрөг төвлөрүүлжээ 3 цаг 22 мин "Титаник” киноны Рөүзийн амийг аварсан тавцанг дуудлагаар худалджээ 3 цаг 22 мин Хотын төвийн зогсоолуудад 47,400 автомашин бүтэн өдрөөр байршдаг 3 цаг 30 мин Цусны хорт хавдрыг ялан дийлсэн Икээ Парисын Олимпод өрсөлдөнө 3 цаг 42 мин Ойрын хоёр хоногтоо нутгийн зүүн хэсгээр салхитай хүйтэн байна 3 цаг 56 мин Дотоодын цэрэг өндөр чадвартай хөдөлгөөнт хүчинтэй болно 3 цаг 59 мин Голомт банк “Их засаг” олон улсын их сургуультай хамтран ажиллана 4 цаг 12 мин Гамшгийн үеийн зарлан мэдээллийн дуут дохиотой дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 16 мин Зарлан мэдээллийн дохиогоор дадлага сургуулилалт хийлээ 4 цаг 29 мин Дөрөвдүгээр сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь 5 цаг 5 мин Өнөөдөр 16:00 цагт орон даяар гамшгийн дохио дуугарна 7 цаг 19 мин Палестиныг дэмжигчид Пентагоны шефийн гэрийн урд өтгө бууц асгажээ 7 цаг 23 мин Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бохир" мөнгөөр дарах уу? 8 цаг 30 мин Ж.Чинбүрэн: Шалгалтын ажилд санаатай саад хийж буй албан тушаалтанд хууль заасан хариуцлага тооцно 9 цаг 27 мин Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” 10 цаг 1 мин Оросын ХАБА-ны тэргүүн Бортников: АНУ, Их Британи, Украин Москвагийн террорт хамаатай 10 цаг 54 мин ОРОС дахь АЛЛАГА 11 цаг 51 мин
iИх уншсан
Хуулиар засаглах биш, хуульчдаасаа хулгайлдаг ТӨР Найруулагч П.Лхагвадулам: Сэтгэлээс гардаггүй тийм л мэдрэмж... Богд хаант Монгол төрийг устгасан нь Д.Амгалан: Хувийн хэвшлийнхэн төрийн албан хаагчдыг цалинжуу... 10 хүн угаартаж нас барсан хэргийн мөрөөр... Авилгатай тэмцэх биш, тэмцдэг тогтолцоогоо нураасан найман ж... “Улаанбаатар-2024 гэрэл зургийн өдрүүд” нэгдсэн үзэсгэлэн зо... Ж.Бат-Эрдэнэ: Төмөр зам яагаад гацсан үнэнийг одоо хэлье С.Наранцогт: Ураны төсөл зогсоогүй, ажлууд хийгдэж байгаа Ардчилал бол эзлэх ёстой өндөрлөг биш, явах ёстой зам юм Буриад Монголын зарим түүх Олон Улсын Найрамдал цогцолборт Хүүхдийн хөгжлийг дэмжих тан... Чингэлэг чингэлгээр зөөсөн нүүрсний мөнгийг Сү.Батболдын "бо... ОРОС дахь АЛЛАГА Н.Учрал гишүүний эргэн ирэлт ба Эмийн жорын “цахимжилт” Батсүмбэр сумын 100 жилийн ойн барилдаанд улсын заан Б.Серик... Дөрөвдүгээр сард ихэнх нутгаар салхи шуургатай, хүйтэн байх ... Эрчим хүчний шилжилт хийх өрхүүдийг сонгон шалгаруулж байна Маргаашнаас баруун, зүүн аймгуудад цасан шуурга шуурна Москвад болсон зэвсэгт халдлагын хариуцлагыг "Исламын улс" б...
Top