x

Шинжлэх ухааны төсвийг тав дахин нэмэх амлалт хэрэгжихгүй байна

Өмнийн говийн элсэн цөлөөс олсон үлэг гүрвэлийн шинэ төрөл дэлхийн шинжлэх ухааны үнэт өвийн тоог нэгээр нэмлээ. Шинжлэх ухааны академийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн судлаачид өмнөговь аймгийн Булган сумын нутаг дахь төгрөгийн ширээгээс илрүүлсэн орнитомид гэдэг шинэ төрлийн үлэг гүрвэлийн тухай өгүүлэл дэлхийн хэмжээний Science reports сэтгүүлд нийтлэгдсэн нь манай эрдэмтдийн чансааг харуулж буй. Өндөр чанартай сэтгүүлүүдийг бүртгэдэг, судлаачдын чансааг тогтоодог Scopus цахим хуудаст бүртгэлтэй мэргэжлийн сэтгүүлүүдэд хэвлүүлж буй бүтээлийнхээ тоогоор Монгол улс азид эхний 20-д багтаж байна. Монгол эрдэмтдийн гадаадад хэвлүүлж буй бүтээлийн тоо сүүлийн 10 жилд 3.8 дахин өссөн төдийгүй жилийн дундаж өсөлт нь 14 хувьтай байна. Гэвч шинжлэх ухааны салбарт ногдож буй төсөв, санхүүжилт үүнийг дагаад өссөнгүй. Гэтэл Монгол улсын шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсөв ядаж ДНБ-ий 0.1 хувьд ч хүрэхгүй байгаа нь харамсалтай. Уг нь Засгийн газрын 2016- 2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт шинжлэх ухааны салбарын төсвийг тав дахин нэмнэ гэж тусгасан.

Гэвч өнгөрсөн хугацаанд дөнгөж нэр төдий нэмснээс цаашгүй байгаа юм. 2016 онд тус салбарт 31.4 тэрбум төгрөг төсөвлөсөн нь ДНБ-ий 0.16 хувийг эзэлсэн. Харин 2017 онд 32.7 тэрбум төгрөг, 2018 онд 34.6 тэрбум төгрөгөөр баталж, санхүүжилтийг нь жилд хоёр тэрбум хүрэхгүй төгрөгөөр нэмж буй нь тун хангалтгүй үзүүлэлт. Энэ хэмжээ нь ази тивийн дунджаас 10, америк тивийнхээс 12 дахин доогуур байгаа тул манай улс хөгжинө гэдэг зүүд зэрэглээ мэт санагдана. Засгийн газрын дээрх мөрийн хөтөлбөр хэрэгжиж, өнөөгийн төсвийг нь тав дахин нэмсэн гэж өөдрөгөөр төсөөллөө ч ДНБ (2017 оны түвшнээр тооцвол)- ий дөнгөж 0.9 хувьд дөхөж очих тооцоог шинжлэх ухааны академиас гаргажээ. Төсвийг нь тав дахин нэмлээ ч манай улсын шинжлэх ухааны салбар үзэгдэл төдий байдлаасаа гарч чадахгүй тийм дорой байдалд хэдийнэ оржээ. Эдийн засгийн өсөлтөөрөө хоёрт жагсаж буй БНХАУ шинжлэх ухааны салбарт зарцуулж буй төсвийн хэмжээгээрээ дэлхийд хоёрт орж байна.

Тус улс 2016 онд ДНБ-ий 1.98 хувийг уг салбарт зарцуулжээ. Харин Финланд ДНБ-ий 3.53, швед 3.41, Япон 3.3, тайван 2.3 хувийг шинжлэх ухааны хөгжилдөө зориулдаг аж. Улсын хэмжээнд шинжлэх ухааны салбарт 1520 гаруй эрдэм шинжилгээний ажилтан байна. Үүний 60 гаруй хувь нь буюу 887 нь шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүдэд ажиллаж буй. Тус байгууллагын төсөврүү өнгийвөл 2013 онд улсаас 12.8 тэрбум төгрөг төсөвлөж байжээ. Гэвч өнгөрсөн таван жилийн хугацаанд энэ нь дөнгөж хоёр орчим тэрбум төгрөгөөр нэмэгдсэн байх юм. Энэ онд ч гэсэн тус байгууллагад ердөө 14 тэрбум төгрөг баталжээ. Гэхдээ энэ мөнгөний 80 хувийг ажилтнуудын цалинд, үлдсэнийг нь бусад үйл ажиллагааны урсгал зардалд зарцуулдаг учраас эрдэм шинжилгээний ажлаа хийхийн тулд судлаачид санхүүгийн өөр эх үүсвэрийн эрэлд гардаг байдал олон жил үргэлжилж буйг салбарынхан учирлаж байна.

• Улсын шинжлэх ухаанд зарцуулж буй төсвийн хэмжээ нь ДНБ-ий 0.4 хувиас бага бол нийгэм, эдийн засгийн үзэгдэл төдий байна гэж үздэг. Гэтэл манай төсөв 0.1 хувьд ч хүрдэггүй.

• Судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш.

• Хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ.

Салбарынхан учирлаж байна. Улсын төсвийн хөрөнгө хүрэлцдэггүй учраас судлаачид гаднын төсөл, хөтөлбөрүүдээс санхүүжилтээ олох гэж бизнес эрхлэгчид шиг зүтгэж буй нь нууц биш. Уг нь тэд менежерийн ажил биш, судалгаа, шинжилгээ хийж, ухаанаа уралдуулах ёстой хүмүүс. Ийнхүү эрдэм шинжилгээний ажилд зориулсан төсөв нь хэт багаас том хэмжээний судалгаануудыг ихэнхдээ гаднын эрдэм шинжилгээний байгууллагуудтай хамтран хэрэгжүүлж байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн судлаачид гадаадын төсөл, хөтөлбөр, гэрээт болон захиалгат ажлын хүрээнд 3.8 тэрбум төгрөгийн орлого олж, судалгааны ажлаа хийжээ. уг нь улсын төсвөөс эрдэм шинжилгээний зардалд жилдээ 9.0 тэрбум төгрөг баталдаг байна. Өнгөрсөн онд шинжлэх ухааны академийн эрдэмтэд дээрх есөн тэрбум төгрөгийн санхүүжилтээс 1.2 тэрбумыг нь л авчээ. БСШУСЯ-ны дэргэдэх салбар комиссын төслийн шалгаруулалтад тэнцлээ ч нэг төсөлд ногдох төсвийн хэмжээ нь тун бага байдгийг судлаачид хэлдэг. Шинжлэх ухааныг хөгжүүлэхэд амин сүнс нь болдог онолын суурь судалгааны нэг төсөлд л ердөө 3-8 сая төгрөг баталж байгаа нь тун хангалтгүй хэмжээ юм. Энэ мэтээр төрд шоовдорлогдсон шинжлэх ухааны салбарт хөрөнгө, мөнгөнд баригдсан олон бэрхшээл байна. Улсын хөгжлийн суурь болох ёстой шинжлэх ухааны салбар, судлаачид хэдий хүртэл хуучин байшинд ажиллаж, бусдаас мөнгө гуйх юм бэ. Засгийн газар шинжлэх ухааны салбарыг өөд татна гээд хоёр жил өнгөрсөн ч дорвитой өөрчлөлт гарсангүй. Эрх мэдэлтнүүд мэдлэгт тулгуурласан эдийн засаг, аж үйлдвэрийн дөрөв дэх хувьсгалыг эхлүүлнэ гэж ярьдаг. Инновацид суурилсан бүтээгдэхүүнээр импортыг орлоно гэх зэрэг өөдрөг зорилт дэвшүүлдэг. Гэвч үүний суурь болсон шинжлэх ухааны сал- бараасаа гар татаж, хөгжлийг нь тушсаар байх уу.

Тодруулга: Залуу судлаачдыг татах хөшүүрэг алга

Шинжлэх ухааны академийн Захиргаа, санхүүгийн хэлтсийн дарга А.Баярбаатараас зарим зүйлийг тодрууллаа.

-Шинжлэх ухааны академийн харьяа хүрээлэнгүүд ихэнхдээ хуучирч муудсан барилгуудад байрладаг. Сүүлийн жилүүдэд засвар, тохижилтод хэр их хөрөнгө зарцуулсан бэ?

-Манай хүрээлэнгүүдийн барилгуудын ихэнх нь 1970- 1980 онд баригдсан. тухайн үед төрөөс шинжлэх ухааны салбарт багагүй анхаарч, хөрөнгө мөнгө төсөвлөдөг байсан. Харин үүнээс хойш дорвитой засвар хийгдээгүй. Сүүлийн 10 жилийн мэдээллийг харвал жилд дунджаар 300 орчим сая төгрөгийн их засвар хийсэн байна. Харин тоног төхөөрөмжүүд нь 50, 60 жилийн настай, 70 орчим хувь нь ердийн ашиглалтын шаардлага хангахааргүй болсон. лабораторийн багаж, тоног төхөөрөмж бол их үнэтэй. Зөвхөн өдөр тутам хэрэглэх нэг жижиг багаж л 30-40 мянган ам.долларын үнэтэй байдаг. Бидэнд олон улсын стандартад нийцсэн нэг лаборатори байгуулахад багадаа л нэг сая ам.доллар шаардлагатай байдаг.

-Хаана нэн яаралтай санхүүжилт шаардлагатай байна вэ?

-2012 онд улсын төсөвт шинээр хоёр лабораторийн барилга барихаар тусгагдсан. Нэг нь шинжлэх ухааны академийн Биологийн идэвхтэй бэлдмэл, туршилтын цехийн барилга, нөгөө нь шинжлэх ухааны судалгааны лаборатори. Энхийх нь өнгөрсөн онд ашиглалтад орсон, нөгөө нь энэ онд барилгын ажил нь дуусна. Эдгээр лабораторид тоног төхөөрөмж авах, тохижуулах нэн шаардлагатай байгаа. Ер нь төсөв баталдаг хүмүүс дунд шинжлэх ухаан ойлгодог нь бага болжээ. Шинжлэх ухаан хэзээ ч улстөрждөггүй салбар учраас орхигдоод байх шиг.

-Судлаачдын цалин бага байгаагаас залуучууд эрдэм шинжилгээний ажлаар дагнахгүй байна гэх шүүмжлэл байдаг?

-Эрдэмтэд бол оюуны хөдөлмөр хийдэг, оюуны чадамж өндөртэй хүмүүс. Хэдийгээр хуучин, тохь тухгүй байшинд ажиллаж байгаа ч тэд дэлхийн түвшний судалгаа, эрдэм шинжилгээний бүтээл туурвиж байна. Ер нь хүмүүс муусайн хөгшчүүд гэж их ярьдаг болсон. Би үүнтэй санал нийлдэггүй. Эрдэмтэн хүний үг, тэр дундаа настай эрдэмтний үг маш үнэ цэнтэй байдаг. Социализмын үед шинжлэх ухааны академийн ерөнхийлөгчөөр Монгол улсын төр, нийгмийн нэр зүтгэлтэн, академич Б.Ширэндэв гуай ажиллаж байхдаа Монгол улсад хамгийн өндөр цалин авч байсан юм билээ. Харин одоо бол эрдэмтдийн цалин, хангамж үнэхээр муу болсон. Бид залуучуудыг сургаж, бэлдчихээд цалин, хангамжийн асуудлаас болоод компаниудад алдчихаад байна. Ялангуяа, уул уурхайн салбар руу олон чадвартай, залуу судлаачаа явуулсан. Зарим нь ч судлаачдыг өндөр үнэлдэг орнууд руу явж байна. Өнөөдөр нэг судлаачид өдрийн хоол, унааны зардалд дөнгөж 1400 төгрөг олгодог нь дэндүү бага хэмжээ. Эрдэм шинжилгээний ажилтны цалин их, дээд сургуулийн багш нараас хоёр дахин бага.

-Залуучуудыг энэ салбарт татах ямар хөшүүрэг байна вэ?

-Эрдмийн зэрэг, цолны нэмэгдлээс өөр хөшүүрэг үнэндээ алга. Манай хүрээлэнгүүд голчлон онолын суурь судалгаа хийдэг. Эрдэм шинжилгээний байгууллагад суурь санхүүжилт олгох асуудал их чухал байна. Эхний ээлжинд нэг эрдэм шинжилгээний ажилтанд багадаа жилд нэг сая төгрөгийн суурь санхүүжилт олговол, жилд 700-800 сая төгрөг шаардагдана. Энэ бол улсын төсөвт өндөр зардал биш шүү дээ.

-Гаднын орнуудаас санхүүжилт татах боломж хэр байдаг юм бэ?

-Шинжлэх ухааны академийн эрдэм шинжилгээний бусад байгууллагаас ялгарах нэг давуу тал нь олон улсын түвшинд ажилладаг туршлага, оюуны зохих нөөц бүрдсэн байдаг. Бид 30 гаруй орны 100 гаруй байгууллагатай 60 гаруй хамтарсан төсөл, хөтөлбөрийн хүрээнд хамтран ажиллаж байна. Томоохон судалгаа, шинжилгээний ажлаа гаднын төсөл, хөтөлбөрөөр хэрэгжүүлж байгаа. Шинжлэх ухааны академи жилдээ улсын төсвөөс гадаад томилолт, зочин төлөөлөгч хүлээн авахад 100 гаруй сая төгрөгийг зарцуулж ирсэн. Гэвч 2015 оноос энэ зардлыг бүр тэглэсэн. гадаадын эрдэм шинжилгээний байгууллагын хүрээнд хийгддэг эрдэмтэн солилцох хөтөлбөр үндсэндээ бүрэн зогсоход хүрээд байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iРедакцийн сонголт
iШинэ мэдээ
Тейлор Свифт “Тоглоомын түүх 5” киноны нээлтэд уран бүтээлээ толилуулжээ Уржигдар 12 цаг 34 мин Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ Уржигдар 12 цаг 26 мин Египетээс 2500 жилийн настай сүмийн туурь олджээ Уржигдар 12 цаг 17 мин Дүрслэх урлагийн музей Москвагийн Дорно дахины улсын музейтэй хамтарна Уржигдар 11 цаг 54 мин Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ Уржигдар 11 цаг 48 мин Хэлбэр ялж, агуулга ялагдав Уржигдар 11 цаг 21 мин ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд шалгарлаа Уржигдар 10 цаг 22 мин Монгол Улсын Засгийн газар-Хөгжлийн түншүүдийн уулзалт боллоо Уржигдар 09 цаг 58 мин Улаанбаатарт бага зэргийн бороотой, уулаараа нойтон цас орно Уржигдар 09 цаг 52 мин Г.Уянгахишиг: Мопед, цахилгаан скүүтерийн тусгай замтай болгохыг Засгийн газар, нийслэлийн Засаг даргад даалгасан Уржигдар 09 цаг 47 мин Улаанбаатарт шөнөдөө 0 хэм, хөрсөн дээр цочир хүйтэрнэ 2026-06-19 ЭМГЭНЭЛ 2026-06-19 С.Шаарийбууд гурван өрөө орон сууцны батламж гардууллаа 2026-06-19 Жуковын хөшөөний хойд талын 6000 ам метр газрын зөвшөөрлийг цуцалж, цэцэрлэгт хүрээлэн байгуулна 2026-06-19 УИХ-ын чуулганаар хуулийн төслүүдийг эцэслэн баталж, заримыг нь байнгын хороодод шилжүүлэв 2026-06-19 “Тэрбум мод” хөдөлгөөний хэрэгжилтийг Сэлэнгэ аймагт үнэлж эхэллээ 2026-06-19 Монгол Улсад нийлүүлэх гал унтраах тусгай зориулалтын автомашиныг ХБНГУ-д танилцууллаа 2026-06-19 НӨАТ-ын суутган төлөгчийн босгыг 400 сая төгрөг болгох хуулийн төслийг хэлэлцлээ 2026-06-19 Боловсролын яам АХБ-тай хамтран хөдөө аж ахуйн мэргэжлийн боловсролыг дэмжих төсөл хэрэгжүүлнэ 2026-06-19 УИХ-аас Малчны тухай хуулийн хэрэгжилтээр хяналтын сонсгол зохион байгуулна 2026-06-19
iИх уншсан
Монгол-Франц: Итгэлт түншийн эрэл бүтэмжтэй! О.Батхүү: ХЭҮК хуульд заасан “хүний эрхийг хамгаалах” үүргээ... “Тэтгэврийн реформ” гэж сүржигнээгүй ч бодлогын шинэчлэл хий... Б.Пүрэвдагва: Нийслэлийн засаглалыг өөрчилье гэвэл бүрэн эрх... Улаанбаатар хотын урьд жилүүдийн төсөв юунд зарцуулагдав? Аюулгүй байдал эхний дүрэм МАН-ын 34 хотыг Х.Нямбаатараас аваад Д.Амарбаясгаланд алджээ... Ж.Батжаргал: Хаврын чуулган бизнесийн эрх чөлөө, татвар, ний... Сүүлийн хоёр жил хэвлэлээр бичигдэж буй асуудалд хамаатай эс... Эрүүл мэндийн салбарт ийм ялзарлууд нүүрлэчихээд байгаа юм Иргэд: “Чөлөөлье” санаачилгаар тусгай зөвшөөрөл цахим болсон... Ч.Отгочулуу: Дараагийн Оюу толгой, Эрдэнэтээ одооноос хөгжүү... G7-ийн орнууд Украинд үзүүлэх дэмжлэгээ нэмэгдүүлэхээр тохир... Израил, "Хезболла" бүлэглэл гал зогсоохоор тохиролцжээ ЭМГЭНЭЛ Хятадын хөрөнгө оруулагч Ли Шаомин Монголд луйвардуулсныг Ва...   ЭМГЭНЭЛ Хөл бөмбөгийн ДАШТ: Нидерланд, Японы шигшээ багууд тэнцэв Б.Сүхбат Улаанбаатарын "Их дуулга"-аас хүрэл медаль хүртлээ ДАШТ-2026: АНУ-ын шигшээ Австралийг хожиж, хасагдах шатанд ш...
Top