Орон нутгийн баяр наадмын допингийн шинжилгээний хийгджээ. 2026 оны 7 дугаар сарын 7-10-ны өдрүүдэд 17 аймаг болон нийслэлийн алслагдсан гурван дүүргийн баяр наадмаас нийт 84 сорьц цуглуулан лабораторийн шинжилгээнд хамруулжээ.
Шинжилгээний хариу үе шаттайгаар ирсэн
- 2026 оны 7 дугаар сарын 15-нд 68 сорьцын;
- 7 дугаар сарын 17-нд 3 сорьцын;
- 7 дугаар сарын 20-нд 4 сорьцын;
- 7 дугаар сарын 21-нд 3 сорьцын шинжилгээний хариу тус тус ирээд байна.
Нийт 78 сорьцын шинжилгээний хариугаар дараах аймаг, дүүргийн баяр наадмын үеэр цуглуулсан сорьцод хориглосон бодис, хориглосон арга, тэдгээрийн метаболит болон маркер илрээгүй байна. Үүнд:
- Булган аймаг
- Дархан-Уул аймаг
- Дорноговь аймаг
- Дорнод аймаг
- Орхон аймаг
- Сэлэнгэ аймаг
- Увс аймаг
- Хөвсгөл аймаг
- Хэнтий аймаг
- Багануур дүүрэг
- Багахангай дүүрэг
Үлдсэн 6 сорьцын шинжилгээ үргэлжилж байгаа бөгөөд эцсийн хариу ирээгүй байна.



