Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг тохиолдуулан чөлөөт бөхийн "Арслан" клубээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг 10-15 хүртэлх насныхны чөлөөт, сонгомол бөхийн барилдаан болно. Энэ хүүхдийн барилдаан тавдугаар сарын 28,29-ний өдрүүдэд Монгол бөхийн өргөөнд зохион байгуулагдана.
Тэмцээн эрэгтэй, эмэгтэй ангиллаар явагдах бөгөөд насны ангилал тус бүрд эхний гурван байрын эздийг шалгаруулж, алт мөнгө, хүрэл медаль , өргөмжлөл гардуулна.



