x

Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов

Энэхүү мэдээлэл нь иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх, олон нийтэд Эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн талаарх ойлголт мэдээллийг ойлгомжтой байдлаар мэдээлэх зорилготой.

Баянзүрх дүүргийн прокурорын газраас нийслэлийн дүүрэг дамжин үйлдэгдсэн, олон удаагийн үйлдэлтэй, хулгайлах болон залилах гэмт хэргийг байнга үйлдэж, амьдралын эх үүсвэр болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдэж шүүхээр шийдвэрлүүллээ.

Хэргийг тодруулбал, Б.Ч (34 настай, эрэгтэй ) нь ганцаараа болон бусадтай бүлэглэн 2015 оноос 2022 оны хооронд 68 удаагийн үйлдлээр нийслэлийн дүүргүүдийн гэр хороололд байрлах эзэнгүй айлуудыг урьдчилан судалж, цонх, хаалга зэргийг эвдлэн нэвтрэн орж, эд зүйлийг нь хулгайлж, нийт 229,9 сая төгрөгийн хохирол учруулсан, мөн 2023 оноос 2025 оны хооронд 12 удаагийн үйлдлээр цахим орчинд "эд зүйл зарна, худалдана" гэсэн хуурамч зар байршуулж, иргэдийг хуурч мэхлэн мөнгийг нь шилжүүлэн авч, залилж, нийт 681,5 сая төгрөгийн хохирол учруулсан байна.

Б.Ч нь дээрх гэмт хэргээс гадна зэвсэг хэрэглэн бусдыг дээрэмдсэн, бусдын эд хөрөнгийг устгаж гэмтээсэн, цагдаагийн алба хаагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь биед нь халдаж хүч хэрэглэсэн, мөн хүний биед халдаж, эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн байна.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн Б.Ч-д холбогдох хэргийг Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх 2026 оны 4 дүгээр сарын 14-ний өдөр хэлэлцээд Б.Ч-г нийт 6 төрлийн гэмт хэрэгт гэм буруутайд тооцож, ялуудыг нэмж нэгтгэн нийт 12 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, гэмт хэргийн улмаас учирсан хохирол 911,5 сая төгрөгийг гаргуулан нэр бүхий хохирогчид олгохоор шийдвэрлэжээ.

СЭРЭМЖЛҮҮЛЭГ: Иргэд та бүхэн цахим орчинд "эд зүйл зарна, худалдана" гэсэн зарын дагуу холбогдож, эд зүйл худалдан авахдаа анхаарал болгоомжтой хандаж, мэдээллийг нягтлах, гэр хороолол, зуслангийн айлууд гэртээ болон хашаандаа дохиолол суулгах, камержуулах, хөршийн холбоотой байх зэргээр анхаарал, сонор сэрэмжээ дээшлүүлэх нь энэ төрлийн гэмт хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой болохыг Прокурорын байгууллагаас анхааруулж байна.

iСанал болгох
АНХААРУУЛГА: Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээ зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
iШинэ мэдээ
Улаанбаатарт шөнөдөө 5 хэм дулаан 1 цаг 29 мин Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Казахстаны төрийн дээд шагнал олгохоор шийдвэрлэжээ 1 цаг 31 мин Дулааны тавдугаар цахилгаан станцыг барих талбайн үнсийг зөөж эхэллээ 1 цаг 32 мин "Улаанбаатар марафон-2026" олон улсын гүйлт тавдугаар сарын 23-нд болно 1 цаг 34 мин Сурагчдын мэдлэгийн хоцрогдлыг арилгах "Чөлөөлье" цогц арга хэмжээг баталлаа 1 цаг 35 мин Үл хөдлөх хөрөнгийн гэрчилгээ, хуулийн этгээдийн тамгыг цахимжуулна 1 цаг 41 мин Олон удаагийн хулгай, залилан хийсэн этгээдэд 12 жилийн хорих ял оноов 1 цаг 41 мин Засгийн газар шатахууны үнийн өсөлтөөс сэргийлэх арга хэмжээ авч байна 1 цаг 43 мин Ерөнхий сайд "Туулын хурдны зам" төслийг зогсоолоо 1 цаг 44 мин УИХ-ын гишүүний бүрэн эрх, халдашгүй байдал хаана очиж үгүйсгэгдэх вэ? 2 цаг 53 мин Улаанбурхан өвчний тохиолдол 14 мянга давж, 18 хүн нас баржээ 3 цаг 56 мин Станбул-Улаанбаатар чиглэлийн нислэгээр хар тамхи нэвтрүүлэхийг завдсан иргэнийг саатууллаа 3 цаг 58 мин Боловсролын салбарын ажилтнуудын нэмэгдлийг шинэчилсэн цалингаас тооцно 3 цаг 58 мин Энэ жил төв болон баруун бүсэд хур тунадас элбэг, зүүн бүсэд хэт халж, гандуу зун болох төлөв гарчээ 4 цаг 0 мин Хятад улс бензин, дизель түлшний үнээ бууруулна 4 цаг 1 мин Боловсролын сайд АХБ-ны төлөөлөлтэй уулзаж, төслүүдийн явцыг хэлэлцлээ 4 цаг 2 мин Боловсролын сайд хувийн цэцэрлэгүүдийн төлөөлөлтэй уулзлаа 6 цаг 5 мин Байгалийн цогцолборт газарт мөнгөн ус ашиглан алт олборлосон этгээдүүдийг шалгаж байна 6 цаг 5 мин Нийгмийн даатгалын сангийн 70 тэрбум төгрөгийн өрийг барагдуулжээ 6 цаг 6 мин Нийслэлийн МАН-ын хорооны ойд зориулсан бөхийн барилдаан болно 6 цаг 6 мин
iИх уншсан
Ардын намынхан алтаар жорлонгоо бүрж, ард түмэн махныхаа үнэ... Орон сууцны залилан хийсэн барилгын компаниудын жагсаалт Монголын түүхийн үнэт эх сурвалж Мэн-да Бэй-лү Б.Баттүшиг: Арьс, ширний чанар сайжрахаас нааш манай улсын т... Р.Гончигдорж: “Ёс зүйн хувьсгал” гэдэг нь Мао Зэдуны соёлын ... Хөгжих үү, хоцрох уу? Монголын ядуурлын парадокс: Иргэддээ ирдэггүй эдийн засгийн ... Р.Шинэгэрэл: НӨАТ бол бизнесийг амьсгалж байхад нь амыг нь б... Израиль-Иран: 40 хоног дайтаад үр дүн байна уу? Ж.Чинбүрэн: Намайг сайд болоход нөхцөл байдал өнөөдрийнх шиг... Цаг агаарын гамшигт үзэгдлээс сэрэмжлүүлж байна Д.Сүхбаатарын талбайд "UB food festival-2026" өдөрлөг эхэллэ... Хархорин-Яармаг чиглэлийн дүүжин замын төслийн гүйцэтгэл 70 ... Дөрөвдүгээр сарын 17-26-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан т... Б.Энх-Амгалан, З.Энхболд нарт 2 жил хорих ял оноолоо Хятад улс атомын цахилгаан станцын хүчин чадлаар дэлхийд тэр... 977 тариаланчид 17.1 тэрбум төгрөгийн урамшуулал олгов Улаанбаатарт шөнөдөө 12 хэм хүйтэн. Нойтон цас орж, цасан шу... Орон нутгийн хурлын төлөөлөгчдийн 50 хувь нь төрийн албан ха... Монголбанкны удирдлагууд ОУВС, Дэлхийн банкны хаврын чуулган...
Top