Хулгайн хэргээс хойш Луврт ус алдсаны улмаас түүхэн номууд сүйдэж, танхимууд эвдэрсэн, хэт ачаалалтай, ажилтан дутмаг байгаагийн улмаас ажилтнууд нь ажил хаялт зарласан, тасалбартай холбоотой луйврын сүлжээг илэрсэн, мөн 666-800 сая еврогийн өртөгтэй “Louvre-New Renaissance” төслийг тойрсон маргаан зэрэг асуудлууд ар араасаа гарчээ. Үйлдвэрчний эвлэлүүд уг төслийг цуцалж, дэд бүтцийг яаралтай засахыг шаадсан байна.
Л.Кар огцорсныг Э.Макрон "хариуцлагаа хүлээж буй үйлдэл" хэмээн мэдэгдээд, музейн хамгаалалтыг сайжруулах, шинэчлэх, томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд "тайван байдал, шинэ эрч хүч" хэрэгтэй гэж онцолжээ.
Эх сурвалж: Kazinform



