ОХУ-ын Дотоод хэргийн яамнаас (ДХЯ) хоёрдугаар сарын 14-ний өдөр гаргасан албан ёсны статистик мэдээллээр, 2022 оноос 2025 оны хооронд Украины нийт 92,426 иргэн ОХУ-аас түр хугацааны орогнол хүссэн байна.
Тоо баримтаас үзвэл, орогнол хүсэх хөдөлгөөн 2022 онд оргилдоо хүрч, тухайн жилд хамгийн олон буюу 83,513 иргэн хүсэлт гаргажээ. Үүний дараагийн жил буюу 2023 онд өргөдлийн тоо эрс буурч 5,581 болсон бол сүүлийн хоёр жилийн хугацаанд тус тус 3,722 болон 3,332 иргэн хандсан үзүүлэлттэй байна.
Гадаадын иргэдийн гаргасан нийт өргөдлийг улс орноор нь харьцуулахад Украины иргэдийн эзлэх хувь жил ирэх тусам буурсаар байгааг статистик харуулж байна. Тодруулбал:
-
2022 онд: Нийт хүсэлтийн 82%-ийг;
-
2023 онд: 67%-ийг;
-
2024 онд: 54%-ийг;
-
2025 онд: 40%-ийг тус тус эзэлж байв.
Мөн тус тайланд Европын Холбооны улсуудаас ОХУ-д орогнох хүсэлт гаргагчдын тоо нэмэгдэж буйг онцолжээ. Тухайлбал, ХБНГУ-ын иргэд хамгийн ихээр хандаж байгаа бөгөөд өнгөрсөн оны байдлаар германчуудаас 8,220 өргөдөл ирсэн нь 2024 оныхоос 1,341-ээр нэмэгдсэн үзүүлэлт болсон байна.
Эх сурвалж: Известия



