Өмнөд Солонгосын Сангдонг уурхай бол АНУ-ын батлан хамгаалахын хэрэгцээг хангаж чадах дэлхийн хамгийн том вольфрамын ордуудын нэг юм. Уул уурхайн Almonty Industries компани 30 гаруй жилийн өмнө хаагдсан уг уурхайг дахин нээсэн тухай "CBS News" суваг мэдээлжээ.
Ирэх онд уурхайн хүчин чадлыг бүрэн ашиглаж эхэлснээр жилд 1.2 сая тонн вольфрамын хүдэр олборлох боломжтой болох бөгөөд вольфрамыг АНУ-д хэдэн арван жилийн туршид баталгаатай нийлүүлэх боломжтой болно гэж тэрбээр мэдэгдсэн байна.
Эх сурвалж: Кazinform



